мэдээ
Аав ээжийнх нь бусдад тустай хүнлэг явсны буян үр хүүхдүүдэд нь ирдэг

НОРОВЫН ГАНТУЛГА
2025 оны 8 сарын 05

65

Хүмүүний хорвоод нэгэндээ тустай дэмтэй явах шиг үнэтэй юм үгүй. “Зөв сайхан явсны буян ирнэ. Өөрт чинь болоод үр хүүхдүүдэд чинь ирнэ” гэж хуучцуул хэлдэг. Ном зохиолд, ялангуяа бурхны шастир номонд энэ тухай л өгүүлсэн байдаг. Ижий аавынх нь буян хишиг бусдад дэмтэй тустай, олондоо хүндлэгдэж хүнлэг явсан нь үр хүүхдэд нь хэрхэн ирсэн тухай ганц нэгхэн жишээг өгүүлье. Шаравын Батсуурь аваргын охин ийн ярьж билээ.
“Аавыгаа өнгөрсний дараахан би эмнэлэгт хэвтлээ. Ариунаа гэж огтоос танихгүй эмч намайг тусгай өрөөнд оруулж хэвтүүлэн халамжилж бусдаас нэг л өөр хандаад байх юм. Бүр гайхаад асуутал “Би анагаахын сургуульд орох болоод Увсын хязгаараас унааны мөнгөгүй ээжтэйгээ хоёул байж байхад танай аав таарч хотод авчирсан юм. Тэр хүний буянаар би өдий зэрэгтэй явна. Танай аав хүний дээд байсан юм шүү. Баярласан сэтгэлээ илэрхийлж чадалгүй явтал орчлонгоос буцжээ. Өөрийг тань охин нь гэж мэдээд би маш их баярлаж байна” гэж уйлаад хэлсэн гэдэг.
Энэ түүхийг сонсоод Алтайн домогт аваргын хүнлэг чанараар бахархаж билээ. Тэгвэл саяхан миний бие сумынхаа наадмыг очиж үзлээ. Оюутан болсноосоо хойш бараг 25 жилийн дараа наадамдаа очих гоё байлаа. Сумын заан Намгар гуайн гэргий танимхайран уулзаж үнсээд, хүү минь манайхаар нэг ороод гараарай. Манай хөгшин танай аав ээж хоёрт их хүндэтгэлтэй явсан. Хувьчлалаар танай “Гоё хээр” азарганы адуу манайд таарч, тэр сайхан адууны хишгээр манайх гэдэг айл мал хөрөнгөтэй болсон. Туяа Ноов (аав ээж хоёрыг минь хэлж байна) хоёртоо их баярладаг, гар сайтай сэтгэл сайтай, ажилсаг хүмүүсийн буян манайд ирсэн гэж хэлж билээ.
Намгар гуайн хөгшин Нараа эгчийн хэлсэн тэр үгээр тэтгэгдэж, аав ээжээрээ бахархсан наадмын талбай дээр над шиг жаргалтай хүн байгаагүй санагдана. Ижий аавын буян ингэж л ирдэг юм билээ дээ.





Б.Дашпүрэв: Геологийн суурь судалгааны ажилд 42.5 тэрбум төгрөгийн санал өгсөн ч 10.2 тэрбум болгож багасгасан
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа. -Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал ава...
8 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 26 градус
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +2...
7 цагийн дараа
ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Залбирал” нийтлэл хэвлэгдлээ
“Өдрийн сонин”-ы лхагва аригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн О.Амгаланб...
7 цагийн дараа
МУГЖ Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Төмөрийн Ариунаагийн “Зүрх асна” тоглолт 2025 оны наймдугаар сарын 23-ны ...
7 цагийн өмнө
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойл...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд