мэдээ
Л.Оюун: Манайд дөрвөн улирлаа дагаж, өөрчлөгддөг нэг зүйл нь долларын ханш

Админ
2025 оны 8 сарын 09

39

Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунаас долларын ханш суларч байгаа талаар тодрууллаа.
-Долларын ханш суларч, төгрөг чангарах нь ямар үр дагавартай вэ?
-Доллар бол улирлын шинж чанартай байдаг. Одоо яг зуныхаа сулрал руу орж байна гэсэн үг. Ингэж байгаад аажмаар шинэ жил дөхөх үед чангараад эхэлнэ. Манайд дөрвөн улирлаа дагаж, өөрчлөгддөгийн нэг зүйл нь долларын ханш. Цагаан сар, шинэ жил, наадам гэх мэт баяраар долларын ханш мөчлөгтэй явдаг.
Жишээ нь, хавар болж барилгын сезон эхлэх үед төгрөгийн ханш чангардаг. Доллар суларна гэдэг нь импортын бараа нэмэгдэнэ гэсэн үг. Төгрөг чангарна гэдэг нь манай экспорт багасна гэсэн үг. Экспортод гарч зарагдахдаа үнэтэй болоод, эрэлт нь буурах үед манай экспортын барааны эрэлт буурах гэх мэт үр дагаврууд нь давтагдаад явдаг.
-Энэ намрын хувьд ямар байх бол?
-Намар сургууль орох үед хичээл номны хэрэгцээтэй бараа импортлох гэхээр долларын ханш өснө, төгрөг суларна. Товчхондоо экспортын бараа, импортын бараа хоёр дээр өөрчлөлт ороод явдаг гэсэн үг. Үнэ нь хасагдаад, нэмэгдээд явдаг. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өөрчлөгдөнө. Жишээ нь, үнэтэй доллароор үнэтэй бараа импортолж оруулж ирнэ. Үүнийг дагаад юмны үнэ ханш нэмэгдэнэ.
-Эдийн засагчийн хувьд манай улсын эдийн засгийн цаашдын төлөв байдлыг хэрхэн харж байна вэ?
-Төсвийн мөнгө үнэхээр хяналтгүй, үрэлгэн зарцуулагдаж байгаад харамсаж байна. Дандаа л тийм байдаг. Сүүлдээ төрийн мөнгө уйлахгүй гэдэг үгтэй болчихсон. Ямар ч хяналтгүй дур дураараа зарцуулаад, хэдхэн хүмүүс тендерт нь ялдаг, авдаг тогтолцоо Монгол Улсыг өөдлүүлэхгүй. Энэ л хамгийн их санаа зовж байгаа зүйл болж байна. Үргэлж ярьдаг, хэн хулгайч вэ гэдгийг нь мэддэг мөртлөө яаж ч чадахгүй байгаа нь эмгэнэл юм даа.
Том зургаар нь харвал бүдүүлэг, замбараагүй тогтолцоотой. Ийм байдлыг засахгүй бол ард түмний амьдрал олигтой дээшлэхгүй. Баян, ядуугийн ялгаа маш их болно. Шударга ёсны тухай ярих ч хэрэггүй. Үүнийг засахын тулд түүхэндээ нэрд гарсан хүн гарч ирж шийдэхгүй л бол бүгд нэг нэгнийхээ халаасанд орчихсон, энэ нь улам л лавшраад байна. Ерөөсөө наашлах ирээдүй харагдахгүй, ялзарч байна. Ингээд харахад улс орны хөгжлийн талаар эдийн засгийг ярих гарц байхгүй болж байна.
Г.БАЛГАРМАА





Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...
7 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...
6 цагийн дараа
Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...
5 цагийн дараа
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа
Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 ...
4 цагийн дараа
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар с...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд