Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 09

Валютын ханш

value

мэдээ

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо

trend

Админ

img

2025 оны 8 сарын 09

img

18

news-img

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг  41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр өдөрт 800-1000 хүнд үйлчлэх боломжтой болж байна. БНСУ болон  улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн болон тусгай мэргэшлийн төв эмнэлгүүд, хувийн томоохон эмнэлгүүдээс туршлага судалж орон нутагт анх удаа амбулаторийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэхээр бэлтгэл хангажээ.  Амбулаторийн барилгыг улсын комисс хүлээж авсан. Ирэх сарын гуравнаас үйл ажиллагаагаа эхлүүлж, үйлчлүүлэгчдээ хүлээн авна.

Хуучин амбулаторийн барилга нь эмийн бус эмчилгээ, поликлиникийн зориулалтай байсан төдийгүй өдөрт 500 хүртэлх хүнд л үйлчлэх хүчин чадалтай байжээ. Мөн 40 өрөөтэй байсан учир эмчилгээ үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байсан байна. Одоо харин шинэ амбулатори 88 өрөөтэй. Хүчин чадал 2 дахин нэмэгдсэн. Зохион байгуулалт эмх цэгцтэй болж иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилэх нөхцөл боломж хангагдаад байна. Тусламж үйлчилгээ авахаар ирсэн хүмүүс өрөө дамжиж, олон дахин дугаарлах шаардлагагүй. Кабинет бүр мэдээллийн цахим хөтөчтэй,  үйлчилгээ хариуцсан тусдаа сувилагчтай байх зэрэг улсдаа жишиг болсон үйлчилгээг нэвтрүүлэхээр зохион байгуулалт хийжээ.

Шинэ амбулаторийн барилгын ажил 2019 онд эхэлсэн. Улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр энэ онд ашиглалтад оруулж байна. 3400 мкв талбайтай, хонгилын давхартайгаа нийлээд 4 давхар, 200 орчим автомашины зогсоолтой. Орон нутгийн хөгжлийн сангаас тавилга, эд хогшил, мэдээлэл технологи, гал тогооны тохижилтод зориулж 500 сая төгрөг, гадна тохижилт, автомашины зогсоол, явган хүний зам барихад 280 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.

Ингэснээр Баянхонгор аймгийн 90 орчим мянган иргэн хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэл багатайгаар авах нөхцөл бүрдлээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг  41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...

img

3 цагийн дараа

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...

img

2 цагийн дараа

Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...

img

1 цагийн дараа

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа

Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 ...

img

11 минутын дараа

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана

Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар с...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд