гадаад
Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна

Админ
2025 оны 8 сарын 09

24

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас давж халж байгаа бол Хятад, Энэтхэг, Пакистанд аадар бороо, үерийн гамшиг нүүрлэв. Дэлхийн Цаг уурын байгууллагын мэдээлснээр, Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байгаа бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас бүс нутгийн хэмжээнд нийт хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна.
Японы Гүнма мужийн Исэсаки хотод өнгөрсөн мягмар гарагт 41.8°C хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн халуун өдөр болов. Мөн энэ оны зургаа, долоодугаар сард олон жилийн дунджаас илүү халжээ. Хэт халууны улмаас тус улсад одоогоор 56 хүн нас барсан бөгөөд төмөр замын эд анги хазайн гажиж, осол гарах эрсдэл үүссэн тул галт тэрэгний зарим чиглэлийг түр хугацаанд зогсоох арга хэмжээ авсан байна. Өмнөд Солонгост ч энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөөр 25°C-аас давж халав. Вьетнамын нийслэл Ханой ч наймдугаар сарын эхээр агаарын хэм 40°C давсан анхны тохиолдол бүртгэгдлээ.
Үүний зэрэгцээ Азийн цөөнгүй оронд үер болж байна. Тухайлбал, Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орж, олон хүн амиа алджээ. Өнгөрсөн сард Бээжинд болсон үерийн ахмадын асрамжийн газарт л гэхэд 31 хүн нас барсан юм. Үерийн улмаас гол, нуурын усны түвшин ихсэж, шумуулаар дамжин халддаг чикагүнья вирусийн халдвар ч эрс нэмэгдээд буй. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэт аадар бороо орж, шар усны үер буусны улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ. Зэргэлдээ Пакистанд ч аадар бороо, үерийн улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд 300 орчим хүн, тэр дундаа 100 гаруй хүүхэд амь эрсэдсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эдгээр гамшгийн улмаас хүний амь эрсдэхээс гадна эдийн засаг, байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар байна.
Эх сурвалж: BBC https://www.bbc.com/news/articles/c9qyw1r502go





Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...
3 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...
2 цагийн дараа
Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...
1 цагийн дараа
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа
Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 ...
9 минутын дараа
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар с...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд