мэдээ
Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламж, ТҮЦ чөлөөлсөн талбайд ногоон байгууламж барина

Админ
2025 оны 8 сарын 09

30

Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөл барьсан зөрчлийг үе шаттай арилгаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчимд ажиллалаа.
Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийтийн эзэмшлийн зам талбайг үе шаттайгаар чөлөөлж эхэлсэн. Эдгээр чөлөөлсөн хэсгүүдэд хэрхэн зөв оновчтой, иргэдэд хэрэгцээтэйгээр төлөвлөх асуудалд дүүргүүд хамтран ажиллаж буй. Өнөөдрийн ирсэн байршил буюу Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургууль орчим нь хотын төвийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж. Иймд тохирсон төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Ногоон байгууламж, олон нийтийн байгууламжийг зөвхөн мод тарих гэж ойлгох нь өрөөсгөл. Цогцоор нь хийх бүтээн байгуулалтуудыг төлөвлөж, тухайн орчны иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож хамтран ажиллаж байна” гэв
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин “Цаашдаа бид ТҮЦ-үүдийг чөлөөлсөн хэсгүүдэд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Сүхбаатар дүүрэг, Багшийн дээд орчим, зуслангийн бүс дагуух олон байршилд ТҮЦ-үүдийг чөлөөлсөн. Эдгээр байршилд ногоон байгууламж байгуулснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх боломжтой. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ногоон байгууламжийг барина” хэмээв.





Баянхонгор аймаг улсын жишиг амбулаторитой боллоо
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг 41 жилийн дараа зориулалтын, стандартад нийцсэн шинэ амбулаторийн барилгатай болжээ. Ингэснээр ө...
7 цагийн дараа
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшө...
6 цагийн дараа
Ази тивд дэлхийн дунджаас хоёр дахин хурдан дулаарч байна
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн байгалийн гамшиг Азийн орнуудад нүүрлэж, их хэмжээний хохирол учруулж байна. Тухайлбал, Япон, Өмнөд...
5 цагийн дараа
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр бүрэн унтарлаа
Өнгөрсөн 4 дүгээр сарын 20-доос эхлэн Сэлэнгэ аймгийн 11 суманд нийтдээ 97 удаагийн ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 75.192 ...
4 цагийн дараа
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замыг есдүгээр сарын 1-ээс өмнө дуусгана
Зүүн 4 замаас Офицерын тойрог хүртэлх явган замын ажлыг “Цагаан толгойн нуур” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил зургаадугаар с...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд