Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Э.Халиун: Та өөрөө өөртөө эмч байгаарай

trend

Админ

img

2025 оны 8 сарын 17

img

18

news-img

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Эрдэнэцогтын Халиунтай ярилцлаа.


-Чихрийн шижин өвчний талаар ерөнхий ойлголт өгнө үү?

-Сүүлийн үед их оношлогдож байгаа ерөнхий ойлголт бол чимээгүй тахал юм. Чимээгүй байж байгаад нэг л өдөр дараагийн хүндрэлүүд, ялангуяа судасны хүндрэл цусан дахь сахарын хэмжээ цаг минут тутам идэж ууж байгаа хоол хүнснээс болж бүр сэтгэл санаатай холбоотойгоор өөрчлөгдөөд явдаг. Цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг өвчнийг чихрийн шижин өвчин гэнэ. Дотор нь 1 дүгээр хэлбэр, 2 дугаар хэлбэр гэж ангилдаг. 1 дүгээр хэлбэрийн чихрийн шижин нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Нойр булчирхай хүний сахарын хэмжээг бууруулж өгдөг, инсулины хэмжээ багассанаас болоод цусан дахь сахарын хэмжээг буулгахгүй байгааг хэлнэ.

2 дугаар хэлбэрийн чихрийн шижин нь инсулин нь ялгарч байгаа мөртлөө эд эс нь инсулин танихгүй болдог. Хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас болоод ихэнх сахартай хүмүүсийн 80 хувь нь 2 дугаар хэлбэрийн хүмүүс байдаг.

Чихрийн шижин өвчин нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг бодисын солилцооны өвчин. Стресстэй холбоотой. Монголчууд бид маш их стресстэй байна.

Дэлхий нийтээрээ 543 сая хүн энэхүү өвчнөөр оношлогдож байна. Хөгжиж буй орнуудын бага дунд орлоготой хүмүүс ихэнх хувийг эзэлж байна. Зургаан хүн тутмын нэг нь хөлөө тайруулж байна. 20 хүн тутмын нэг нь нас барж байна. Чихрийн шижинтэй зургаан хүний нэг нь жирэмсний чихрийн шижин өвчнөөр оношлогдож байна.

-Чихрийн шижин өвчин эдгэрдэг үү?

-Эдгэхгүй өвчин. Өөрийн хяналт буюу эмчийн хяналтад байна. Гурван сар тутамд үзүүлээд заавар зөвлөгөө авч чадвал, гурван сарын дундаж шинжилгээгээр 6-тайгаас доош хэвийн хэмжээнд орсон бол эмнээс татгалзаад намжмал байдалд орж болно гэж үздэг. Эрүүл зөв хооллож эмчтэйгээ уялдаа холбоотой байж чадвал хүндрэх эрсдэлийг бууруулдаг.

-Энэхүү өвчин удамшдаг уу?

-Эцэг эхийнх нь аль нэг нь чихрийн шижин өвчнөөр өвдөж байсан бол хүүхэд нь өвдөх магадлал 1-6 хувь байдаг. Харин хоёр дахь хэв шинж болох инсулины ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулиныг мэдрэхээ байдаг өвчлөлийн удамших магадлал нь 40 хувь байдаг байна. Гадуур хүмүүс хүлээн авалт, төрсөн өдөр, баяр наадам гээд хяналтаа алддаг. Хүмүүс хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөөд явж байгаа боловч нэг өдөр хальтрах тохиолдол бий.

-Энэ нь ичих өвчин мөн үү. халдварладаг уу гэж хүмүүс асуудаг уу?

-Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хяналтад 4000 гаруй хүн оношлогдож байна. Сар тутамдаа 280 гаруй хүн шинээр оношлогдож байна.

Урьдчилан сэргийлэх оношилгоогоор ерөнхийдээ оношилж байгаа. Аль болох хянаад эмчтэйгээ уялдаа холбоотой байвал хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. Хамгийн гол нь эрүүл зөв хооллох, амьдралын хэв маяг, биеийн жингээ жилдээ 10 хувиас дээш хассан бол нормдоо хүрдэг.

Шинж тэмдгүүд илрээд ирвэл өрхийн эмчдээ хандаж өөрчлөлттэй үед шинжилгээ өгч хамгийн гол нь эмчийн хяналтад байх хэрэгтэй.

Чихэр идсэнээс болж сахартай болчихлоо гэдэг, үгүй л дээ нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүсийн сахар ихэсдэг. Энэ нь амьдралын буруу хэв маягтай холбоотой.

Ихэнх хүмүүсийн тал орчим хувь нь сайн хянаад явж байна. Манай эмнэлэгт диабетийн төв бий, эмнэлэг маань хоолны зөвлөгөө сургалт, хөлний үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэг цогцоор нь хийдэг. Оношлогдсон бол ам сургаар явдаг. Нэг хүнд өгсөн эмчилгээ тухайн хүнд сайн байж болно. Хүн бүрийн физиологи өөр. Бусад хүнд таарахгүй тохиолдол байна. Энэ нь эдгэх өвчин биш ,гэхдээ 100 хувь хянагддаг өвчин. Эрүүл хүн шиг хянаад явж болдог өвчин шүү. Тарган хүн болгон сахартай биш. Биеийн жингийн илүүдэлтэй хүн сахарын өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Сүүлийн үед их залуужиж, 35 наснаас эхэлж байна. Эрүүл мэндийн боловсрол муугаас хүйсийн харилцаан дээр эрэгтэйчүүд их хамрагдаж байна.

Эрт илрүүлэлтэд ядаж хоёр жилдээ нэг удаа хамрагдаарай. Сахарын урьтал байдалдаа оношлогдоод намжмал байдалд оруулах хэрэгтэй.

-Тавагны дэглэм гэж юу вэ?

-Тавагны 50 хувьд нь ногоо идээрэй, хөрсний дээр ургадаг ургамал. 25 хувь мах, махан бүтээгдэхүүн байна. Үхэр, тахиа, загасны махыг түлхүү хэрэглэж, цагаан будааг бол 14 хоногт сардаа нэг удаа идэх хэрэгтэй. Хөц будаа, шар будаа, бор будааг хэрэглэх.

Сахар өндөр болоод ирэхээр ам цангаад их шээдэг зовуурь илэрдэг. Ус их уувал бөөрөнд нөлөөлнө гэдэг, энэ бол усыг буруу уусны илрэл, хэмжээг хориглож болохгүй.

Гэр бүлийн гишүүдийн нэг нь сахартай бол гэр бүлээрээ хичээх хэрэгтэй. Эрүүл зөв хооллоод биеийн жингээ хасаад жилдээ 10 кг хасах хэрэгтэй л дээ. Дийлэнх хүмүүс хоолны дэглэм барьж чаддаггүй. Эдгэхгүй өвчин туслаа гээд дараагийн хүндрэлүүд хүрээд ирдэг. Шинж тэмдгүүд илэрнэ. Ам цангаад амархан ядраад ирвэл өөрчлөлттэй, ерөнхий шинжилгээгээ өгөөд хяналт хийх, өөрөө өөртөө хатуу, мөн хайртай байх хэрэгтэй.

 

Ц.Отгонсүрэн

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 (3....

img

7 цагийн дараа

Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, шинээр Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын барилдаан ...

img

7 цагийн дараа

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуули...

img

6 цагийн дараа

Э.Халиун: Та өөрөө өөртөө эмч байгаарай

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотоод шүүрлийн булчирхайн эмч Эрдэнэцогтын Халиунтай ярилцлаа. -Чихрийн шижин өвчний талаар...

img

6 цагийн дараа

П.Намжилсүрэн: Геологийн ажил гэж явсаар заримдаа гэртээ очилгүй 3-4 жил болчихдог байлаа

Ахмад геологич П.Намжилсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд геологийн салбарт тасралтгүй 65 жил ажилласан ахмад геологичдын нэг юм. -Таны...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд