мэдээ
Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ

Админ
2025 оны 8 сарын 17

29

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 (3.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 3.0 (15.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9 (15.8%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 458.3 (4.3%) тэрбум төгрөгөөр буурчээ. Бага мөнгө (M1)-ний 9.2 (90.4%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 973.4 (9.6%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2025 оны 7 дугаар сарын эцэстурьдчилсан гүйцэтгэлээр 33.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 (11.7%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 776.2 (2.4%) тэрбум төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 23.0 (69.4%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.4 (16.4%) их наяд төгрөг нь валютын хадгаламж , 4.7 (14.2%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 7дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.3 (1.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 34.5 (2.9%) тэрбум төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламж 2025 оны 7 дугаар сарын эцэст 23.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 (15.0%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 423.6 (1.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
-Төгрөгийн хадгаламжийн 20.0 (87.1%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байна-
Төгрөгийн хадгаламжийн 20.0 (87.1%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 3.0 (12.9%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.Валютын хадгаламж 5.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 889.1 (19.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 45.8 (0.9%) тэрбум төгрөгөөр өсжээ.
2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 12.0 хувийг гадаад цэвэр актив, 88.0 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 (44.1%) их наяд төгрөгөөр буурч, өмнөх сараас 1.3 (32.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Дотоод цэвэр актив 38.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.7 (17.5%) их наядтөгрөгөөр өсөж, өмнөх сараас 967.1 (2.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар эцэст 42.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.2 (27.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 136.5 (0.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.5 хувь нь иргэд, 38.2 хувь нь хувийн байгууллага, 1.0 хувь нь төрийн байгууллага, 1.2 хувь нь санхүүгийнбайгууллага болон бусад байна.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сарын эцэст 38.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 8.4 (27.8%) их наяд төгрөгөөр өсөж, өмнөх сараас 39.9 (0.1%) тэрбум төгрөгөөр буурчээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.6 хувийг эзэлж байна.
Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 577.5 (44.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 99.9 (5.6%) тэрбум төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувийг эзэлж байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны 7 дугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 186.8 (9.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 76.5 (3.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.0 хувийг эзэлж байна.
-Иргэдэд олгосон ипотекийн зээлээс 89.2 тэрбум нь чанаргүй зээл-
Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосонипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 6 дугаар сарын эцэст 10.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.8 (21.2%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 198.9 (2.0%) тэрбум төгрөгөөр өсжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн
-
97.7 (10.1 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл,
-
1.5 (151.4 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл,
-
0.9 (89.2 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна.





Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг баавгай үзэгджээ
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг дахь Цэхэр цөөрөм гэх газарт айлуудын ойролцоо 8 дугаар сарын 14-ний өдөр хүрэн баа...
1 цагийн дараа
Пакистанд үерийн улмаас 330 хүн амиа алджээ
Пакистаны хойд нутагт хүчтэй аадар бороо орж, үер болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 330-д хүрсэн тухай Анадолу Ажанси агентлаг...
44 минутын дараа
Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар өсжээ
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 7 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 43.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.6 (3....
1 цагийн өмнө
Улсын начин Ш.Отгонтөгсийн мялаалга наадамд Улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, шинээр Улсын начин цол хүртсэн Ш.Отгонтөгсийн цолны мялаалга наадмын барилдаан ...
1 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш дуусна
Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 278,290 хүүхдийг сургуули...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд