мэдээ
Б.Намуун: Амиа хорлолт нь зөвхөн тухайн хүний амь насаар хязгаарлагддаггүй

Админ
2025 оны 8 сарын 16

79

Сэтгэл зүйч Б.Намуунтай амиа хорлолтын талаар цөөн хором ярилцлаа.
-Өнгөрсөн онд 500 хүн амиа хорлосон гэх судалгааны дүн гарчээ. Манай нийгэмд хүмүүс яагаад олноороо амиа хорлож байна вэ. Үүнд гол нөлөөлөгч хүчин зүйл нь юу вэ?
-Амиа хорлолт нь ганц шалтгаантай юу гэвэл үгүй. Маш олон хүчин зүйл нэгэн зэрэг давхацсанаас үүдэлтэй сэтгэл зүйн хямралын үр дүн. Гол нөлөөлөгч хүчин зүйлүүд нь сэтгэл гутрал, архаг стресс, гэр бүлийн маргаан, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, ганцаардал, нийгмийн дэмжлэггүй байдал тус тус орно. Монголд сэтгэл зүйн тусламж авах боломж хязгаарлагдмалаас гадна сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт сул байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
-Амиа хорлосон 500 хүний 22 хувийг нь 14-25 насныхан эзэлж байна гэсэн судалгаа байна. Яагаад хүүхэд залуучууд түлхүү амиа хорлож байна вэ?
-Энэ насны бүлэг бол өөрийгөө нээж, амьдралын утга учрыг хайж, ирээдүйн төлөвлөгөөний тодорхой бус байдалтай нүүр тулдаг үе. Сургууль, ажилд орох зэрэг шилжилтийн стресс, хүлээлтээс бодит байдал зөрөх, гэр бүлийн маргаантай нөхцөл, үе тэнгийн дарамт, цахим орчны сөрөг нөлөө зэрэг нь эмзэг байдлыг улам ихэсгэдэг. Сэтгэл зүйн асуудлаа илэрхийлэх, тусламж хүсэх дадал байхгүйгээс дотоод дарамт хуримтлагдаж, эрсдэлд хүргэдэг.
-Нэг талаас тухайн хүн сул дорой учраас амиа хорлож байна гэж үзэж болох уу?
-Үгүй. Энэ бол маш буруу ойлголт юм. Амиа хорлолт нь сэтгэцийн өвчин, сэтгэл зүйн хүнд дарамт. Мөн тархинд бий болох даавар, физиологийн өөрчлөлтийн нийлбэр, үр дүн. “Сул дорой” гэхээсээ илүү тухайн хүн асар их ачаалал, хүнд нөхцөлд тусламж, дэмжлэг авч чадаагүй гэдэгт л бүх асуудлын зангилаа оршиж байгаа юм. Тиймээс иймэрхүү сул дорой гэх хандлагыг өөрчлөх нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлын нэг чухал хэсэг болдог.
ДЭМБ-ын 2023 оны статистикаар Монгол Улс дэлхийд амиа хорлолтын түвшнээр дээгүүрт бичигдсэн. Ерөнхийдөө 100 мянган хүн тутамд 15-аас дээш тохиолдол бүртгэгддэг нь өндөр үзүүлэлт юм. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.
-Нийгэмд амиа хорлолт их байх нь ямар, ямар сөрөг үр дагавартай вэ?
-Энэ нь зөвхөн тухайн хүний амь насаар хязгаарлагдахгүй. Гэр бүл, ойр дотныхонд нь сэтгэл зүйн цочрол, гэм буруутай мэт мэдрэмж, удаан хугацааны сэтгэл гутрал үүсгэдэг. Нийгмийн хэмжээнд ажиллах хүч, бүтээмж буурах, эрүүл мэндийн системд дарамт нэмэгдэх, мөн сөрөг үлгэрлэл тархах зэрэг ноцтой эрсдэлтэй.
-Ер нь амиа хорлолтыг бууруулах боломжтой юу?
Боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн нэг салбарын биш, олон талын хамтын ажиллагаа шаарддаг зүйл юм. Юун түрүүнд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бол ичиж, санаа зовох асуудал огт биш. Тиймээс ялангуяа аймаг, суманд сэтгэл зүйн мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой болгох ёстой. Мөн боловсролын түвшинд урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй. Хүүхдүүдэд стрессээ хэрхэн зохицуулах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, тусламж хүсэх ур чадвар олгох нь хамгийн сайн урьдчилан сэргийлэлт. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч зөв мэдээлэл түгээх нь гол нөлөөлөгч хүчин зүйл мөн. Амиа хорлолтыг хэт дэлгэрүүлэхээс зайлсхийх, буруу ойлголт тараахгүй байх хэрэгтэй гэж мэргэжлийн хүний хувьд боддог.
А.Даваадулам





Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ...
8 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, тө...
7 цагийн дараа
“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана
Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...
10 цагийн өмнө
Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ ...
11 цагийн өмнө
Нийслэлд нэгдүгээр ангид элсэх 38,942 хүүхдээс 60 хувь нь бүртгүүлжээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын ...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд