Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

trend

Админ

img

2025 оны 8 сарын 16

img

1

news-img

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр эсгэж байгаа хэрэглэгчид нь хүүхдүүд мөн эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухааныг ашиглаж эхэлжээ.

“Google”-ийн эзэмшдэг “YouTube”-ээс гадна “Instagram”, “TikTok” зэрэг нийгмийн сүлжээний платформууд хүүхдүүдийг насанд хүрэгчдэд зориулсан контентоос хамгаалж байгаа эсэх талаарх хяналт шалгалтад өртөж буй энэ үед хиймэл оюуныг ашиглаж байна.

“YouTube Youth”-ийн бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Жеймс Бесерийн хэлснээр, машин сургалт гэж нэрлэгддэг хиймэл оюун ухааны хувилбарыг үзсэн дүрс бичлэгийн төрөл, хаяг нээснээс хойших хугацаа зэрэг олон хүчин зүйл дээр үндэслэн хэрэглэгчдийн насыг тодорхойлоход ашиглах ажээ. “Бид энэ аргыг бусад зах зээлд хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүн сайтай байсан” гэж тэрбээр нэмж хэллээ.

Нас тооцоолох загвар нь хэрэглэгчийн насыг тооцоолох технологийг сайжруулсан гэж “YouTube” мэдэгджээ. Технологийн фирмийн мэдээлснээр, “YouTube” өөрсдийг нь насанд хүрээгүй гэж үзвэл тухайн хэрэглэгчдэд мэдэгдэл хүргүүлэх бөгөөд ингэснээр зээлийн карт, селфи зураг эсвэл иргэний үнэмлэхээр өөрийн насыг баталгаажуулах боломжийг олгоно. Нийгмийн сүлжээний платформууд “хүүхдүүдийг хамгаалж чадахгүй байна” гэх шүүмжлэлд өртсөөр ирсэн билээ.

Австралид удахгүй хэрэгжиж эхлэх нийгмийн сүлжээний тухай шинэ хуулийн дагуу 16-гаас доош насны хүүхдүүдийг “YouTube”-д нэвтрэхийг хориглоно гэж салбарын сайд өнгөрсөн сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Ирэх 12 дугаар сарын 10-наас хэрэгжих уг хууль нь нийгмийн сүлжээний платформуудад тавьсан дэлхийн хамгийн хатуу шаардлагуудын нэгд тооцогдож байна. Энэхүү хуулийг бусад улс орнууд анхааралтай ажиглаж байгаа бөгөөд үүнтэй төстэй хоригийг хэрэгжүүлэх эсэх нь олны анхаарлыг татаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ...

img

8 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, тө...

img

7 цагийн дараа

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...

img

10 цагийн өмнө

Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ &#...

img

11 цагийн өмнө

Нийслэлд нэгдүгээр ангид элсэх 38,942 хүүхдээс 60 хувь нь бүртгүүлжээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын ...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд