мэдээ
Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа

Админ
2025 оны 8 сарын 16

57

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ “Монголын төмөр зам” ТӨХК албан ёсоор хүлээн авлаа.
Энэ нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа 2014 онд дуусан, хадгалж байсан 2ТЭ116-2001 загварын зүтгүүр юм. БНХАУ-ын болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зүтгүүрийн аж ахуйн хэлтсийн инженер, техникийн ажилчид нэг жилийн хугацаанд хамтран иж бүрэн шинэчилж, орчин үеийн хосолсон хөдөлгүүрийн системээр тоноглосон байна. Тус зүтгүүр нь 440 Kв чадалтай 2 ширхэг батарей хөдөлгүүр, 400 Kв чадалтай 2 ширхэг дизель хөдөлгүүрээс бүрдэж, нийт 1680 Kв чадлыг гаргадаг. Дизель хөдөлгүүрийг нь ашиглахгүйгээр батарей хөдөлгүүрээр бүрэн ажиллах боломжтойгоороо онцлогтой юм.
Шинэчилсэн “ECO” зүтгүүр нь түлш зарцуулалтыг 60-70 хувиар багасгахын зэрэгцээ хорт утаа ялгаруулдаггүй, байгальд ээлтэй ногоон технологи бөгөөд эдийн засгийн үр ашигтайг “Монголын төмөр зам” компани мэдээлэв.





Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ...
8 цагийн дараа
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, тө...
7 цагийн дараа
“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана
Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...
10 цагийн өмнө
Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа
Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ ...
11 цагийн өмнө
Нийслэлд нэгдүгээр ангид элсэх 38,942 хүүхдээс 60 хувь нь бүртгүүлжээ
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын ...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд