Улаанбаатар

weather

Loading weather data...

8 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Д.Пүрэвдаваа: Бизнесийн тогтвортой байдалд чиглэсэн уян хатан татварын тогтолцоо хэрэгтэй

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 8 сарын 16

img

1

news-img

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваатай ярилцлаа.


-Өнгөрсөн хаврын чуулганаар та ямар, ямар гол ажлууд хийж хэрэгжүүлэв?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүн гурван үндсэн чиглэлд ажилладаг. Нэгдүгээрт, чуулганы үйл ажиллагаанд оролцох. Чуулганы хуралдаанд сууж, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлэх, хуулийн төслүүдийн материалыг уншиж судлах, иргэд, сонгогчдоос ирүүлсэн санал хүсэлтийг уламжлан дүн шинжилгээ хийх нь үндсэн үүрэг. Энэ хүрээнд чуулганы хугацаанд тогтмол үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хоёрдугаарт, байнгын хорооны ажил. Би Төсвийн болон Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд харьяалагдан ажилладаг. Жишээгээр, Төсвийн байнгын хороо л гэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт есөн хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төсөл 14, мөн арав гаруй байнгын хорооны төслийг баталсан. Ер нь хороодын хурлуудад идэвхтэй оролцож, өргөн баригдсан хуулийн төсөл бүр дээр мэргэжлийн чиглэлдээ тулгуурлан байр сууриа илэрхийлж ирсэн.

Гуравдугаарт, ажлын хэсгийн хурал. Хууль тогтоомжийн тухай хууль болон Төсвийн цагалбарын ажлын хэсэг зэрэг нийт 12 ажлын хэсэгт орж ажилласан байна. Хууль боловсруулах, хэлэлцэх явцад оновчтой, иргэдэд ээлтэй шийдэл гаргахад анхаарч ажиллалаа. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан, Төсвийн тодотголын ажлын хэсэгт орж, төсвийг хэмнэх, оновчтой төлөвлөх талаар санал дэвшүүлсэн. Энэ хүрээнд эдийн засгийн шинжээчдийн байр суурийг сонсож, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажиллалаа. Мөн Улсын Их баяр наадмын тухай хууль, Онцгой албан татварын тухай хууль зэрэг гурав, дөрвөн хуулийн төслийг хамтран өргөн барьсан байна.

-Чуулган хаахтай зэрэгцээд шинэ Засгийн газар байгуулсан. Парламентад цөөнхийг төлөөлж байгаа гишүүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлуудыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал бий болсон. Төсвийн тэлэлт, оновчгүй төлөвлөлтөөс үүдэн ард иргэд эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулсны үр дүнд Засгийн газар огцорсон. Шинэ Засгийн газар эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, гадаад худалдааны тэнцлийг ашигтай байлгах, урд хөрштэй хамтран гацаад буй томоохон төслүүдийг урагшлуулахад анхаарах байх гэсэн хүлээлттэй байна. Иргэдийн амьжиргаанд дарамт болж буй татварын нэмэгдэл, инфляц, төгрөгийн ханшийн уналт, ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол, түгжрэл зэрэг олон асуудал бол төрийн данхар бүтэц, судалгаагүй төлөвлөлтийн үр дүн. Тиймээс шинэ Засгийн газар эдгээр асуудлуудад яаралтай арга хэмжээ авах ёстой. Би 2024 оны Улсын Их Хурлын аудитын тайланд илэрсэн олон зөрчлийг чуулганы болон байнгын хорооны хуралдаанд онцлон дурдсан. Мөн зөрчил гаргасан төсвийн захирагч нарт ямар хариуцлага тооцох талаар холбогдох сайд, Ерөнхий сайдаас шударга, зарчимд нийцсэн тайлбарыг ч шаардсан.

-Татвар хэт өндөр байгаа, бизнес эрхлэгчдийн дансыг шууд хааж байна гэх гомдол иргэдээс их ирж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Төсвийн орлого бүрдэхгүй үед татварын байгууллага төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд заримдаа татвар төлөгчдийн нөхцөл байдлыг харгалзалгүйгээр, урьдчилан сануулалгүй данс хаах арга хэрэглэж байна. Энэ нь бизнес эрхлэгчдэд эдийн засгийн дарамт учруулдаг. Энэ оны эхний хагас жилд татварын гүйцэтгэл хангалтгүй байснаас олон аж ахуйн нэгжийн дансыг хаасан шүү дээ. Сөрөг хүчний зүгээс шаардлага тавьсны үр дүнд эдгээр дансуудыг нээлгэж чадсан. Цаашид олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн дансыг шууд хаах практикийг зогсоох хэрэгтэй. Жишээ нь, нэг жил ажилласан компанитай 20 жил ажилласан компанийг адил хэм хэмжээгээр дүгнэх нь шударга бус. Иймээс татварын байгууллага уян хатан харилцаж, төлбөрийн хуваарь тохирох, нөхцөл байдалд нь нийцсэн зохицуулалт хийх тогтолцоонд шилжих шаардлагатай.

-УИХ-аас Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Таны хувьд энэ ажлын хэсэгт орсон. Ажил нь ямар шатандаа явна вэ?

-Би “Оюу толгой” бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Ажлын хэсэг долдугаар сарын 9-нд анхны хурлаа хийж, даргаар нь О.Батнайрамдал гишүүнийг сонгосон. Одоогоор дахин хуралдаагүй байна. “Оюу толгой” бол Монгол Улсад асар их өгөөж өгөх стратегийн төсөл. Гэвч 66 хувийг эзэмшигч гүйцэтгэгч тал өртөг нэмэх, зээлийн хүүгийн асуудал, “Онтре” гэх компанийн талбайд ашиглалт хийсэн давхардал, менежментийн зардлын өсөлт зэрэг олон зөрчил бий болгосон. Эдгээрийг дахин авч үзэж, хяналт шалгалт хийх шаардлагатай. Энэ онд зээлийн хүүгийн асуудлыг шийдэх онцгой жил. Засгийн газар, УИХ хурдтай, оновчтой шийдвэр гаргах ёстой. Монголын иргэн бүр “Оюу толгой”-н нөхцөл байдлыг мэддэг байх ёстой бөгөөд ил тод, шударга байдал л урт хугацааны өгөөжийг бий болгоно гэж харж байгаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Д.Гантулга: Боловсролын салбарын төсөвт зарцуулж байгаа хувь хэмжээг нэмэхгүй бол асуудал шийдэгдэхгүй

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгатай ярилцлаа. -Энэ хичээлийн жилд элсэн суралцах хүүхдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар ...

img

8 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна

17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун, говь, тө...

img

7 цагийн дараа

“YouTube” хүүхдүүдийг хамгаалахын тулд хиймэл оюуныг ашиглана

Насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй контентоос хамгаалахыг хүчтэй шаардсаар байгаа энэ үед “YouTube” платформ насанд хүрсэн мэт дүр...

img

10 цагийн өмнө

Хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын төмөр замын салбарын түүхэнд “онцлох” шинэчлэл хийж, “hybrid” буюу хосолсон хөдөлгүүртэй анхны зүтгүүрээ &#...

img

11 цагийн өмнө

Нийслэлд нэгдүгээр ангид элсэх 38,942 хүүхдээс 60 хувь нь бүртгүүлжээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 12-26-ны өдрүүдэд үргэлжилнэ. Улсын ...

img

12 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд