мэдээ
“Парламентын төгөл”-ийг байгуулав

Админ
2025 оны 9 сарын 14

1

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.09.13/ тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Парламентын төгөл”-ийг байгуулахаар болсон юм.
“Парламентын төгөл”-ийг байгуулж, мод тарих арга хэмжээг нээж Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн баярын мэндийг дэвшүүлээд есдүгээр сарын 13-ны энэ өдөр гайхалтай сайхан үйл явдлаар эхэлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ.
Мөн “Өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа эхлүүлж, гишүүд бид андгай тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монголын парламентын шинэ түүхийг эхлүүлж байлаа. 35 жилийн өмнө бид шийдвэр гаргаад төрийн тамгаа дардаг байсан бол өнөөдөр шийдвэр гаргаад мод тарьж, эх дэлхийгээ тамгалах буянтай сайхан үйл хийхээр болж байна. Бидний тарьсан мод маань тал дүүрэх болтугай” гэж байлаа.
Дараа нь Улсын Бага Хурлын гишүүд болон тэдний гэр бүлийн төлөөлөл, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд зэрэг 70 гаруй хүн голт бор, шар хуайс, үрэл гэсэн гурван төрлийн 124 мод тарьж “Парламентын төгөл”-ийг байгуулах нэгэн дурсгалыг бүтээв.
Мөн энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн өдрөөрөө 124 ширхэг мод тарьж, орчны эко ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах төсөлд бодит хувь нэмрээ оруулж буйд талархан батламж гардуулсныг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.





Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд…
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх...
7 цагийн дараа
Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өсчээ
Орон сууцны үнийн индекс 2025 оны наймдугаар сард 1.33 болж, өмнөх оны мөн үеэс 15.9 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн г...
6 цагийн дараа
“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай
“Өдрийн сонин”-ы цахим хувилбарыг “Qpay” ашиглан захиалан унших боломжтой боллоо. Өмнө нь цахим “Өдрийн сонин”-ыг уншихын тулд “Голо...
6 цагийн дараа
А.Баттулга Боксын ДАШТ-ий алтан медалийн төлөө тулалдана
Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өнөөдөр Монголы...
6 цагийн дараа
“Парламентын төгөл”-ийг байгуулав
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн өдөр өнөөдөр /2025.09.13/ тохиож байна. Ойн хүрээнд Үндэсний цэцэрлэгт ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд