Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 19

Валютын ханш

value

гадаад

Төрийн айлчлал эхлэв

trend

Админ

img

2025 оны 9 сарын 19

img

23

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын онгоц мягмар гаригийн орой Лондоны “Станстед” нисэх онгоцны буудалд газардав. АНУ-ын ерөнхийлөгчийг хүндэт харуул угтаж, Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер тосон авсан байна. Лондоноос 60 км зайд орших нисэх буудалд Трамп болон түүний гэргий Меланийг нийслэл рүү авчрах нисдэг тэрэг хүлээж байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт энэ нисдэг тэргээр Виндзорт хүрэлцэн ирэв. АНУ-ын ерөнхийлөгчийг нисдэг тэрэгнээс хамгийн түрүүнд Уэльсийн ханхүү, гүнж Уильям, Кэтрин нар угтан авав. Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийж байгаа бөгөөд эхний өдөр нь хаан III Карл, хатан хаан Камилла нар түүнийг хүлээн авсан юм. Харин хоёр дахь өдөр нь Их Британийн Засгийн газрын гишүүдтэй хийх ажил хэрэгч уулзалтууд товлогдсон юм байна. Ийнхүү Дональд Трамп Их Британид төрийн дээд түвшний айлчлал хоёр удаа хийсэн анхны АНУ-ын ерөнхийлөгч болов. Эхний айлчлал нь 2019 онд, түүний эхний ерөнхийлөгчийн хугацаанд болсон бөгөөд тэр үед Трампыг хатан хаан Элизабет II хүлээн авч байв.

Энэхүү айлчлалаас өмнө Дональд Трамп Виндзорын ордныг “онцгой газар”, харин хааныг өөрийн “хуучин найз” гэсэн билээ. Ёслолын ажиллагааны үеэр ирсэн зочид Хааны ордонд орохын өмнө АНУ-ын ерөнхийлөгчид Британийн хуурай замын цэрэг, тэнгисийн цэрэг, агаарын цэргийн 1300 алба хаагч хүндэтгэл үзүүлсэн байна. Өдрийн зоогийн дараа ерөнхийлөгч Трамп болон Мелания нар Гэгээн Георгиййн сүмд очиж, тэнд нутаглуулсан хатан хаан Элизабет II-ын шарилд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөжээ. Тэднийг Виндзорын ордны дарга, эрхэмсэг ноён Кристофер Коксворт угтаж авч, зөвхөн Элизабет II бус, бусад Британийн хаадын ч шарил хадгалагдаж буй сүмийн талаар товч танилцуулга хийсэн байна. Харин үдээс хойш Трамп гэргийн хамт Виндзорын дээгүүр ниссэн F-35 сөнөөгч онгоц болон Хааны агаарын хүчний нисгэгчдийн “Улаан сумнууд” багийн үзүүлэх нислэгийг үзжээ. Энэ үед Трампын хамт энэ үйл явдлыг Их Британийн ерөнхий сайд Кир Стармер үзэж сонирхсон байна. Төрийн айлчлалын хамгийн гол үйл явдал нь оройн цагаар Сент Жоржийн танхимд болсон сүр жавхлант зоог байлаа. Энэ үеэр III Карл болон Дональд Трамп нар богинохон үг хэлсэн бөгөөд зоогийн ширээнд Британийн болон Америкийн хоолыг сонгон багтаажээ. Их Британийн хаан АНУ-ын түүхийн талаар ярьж, XVIII зууны Хойд Америкийн колонийн тусгаар тогтнолын дайныг ч дурдахаас зайлсхийлгүй, хоёр улсын түншлэлийн “шинэ эрин үе”-ийн тухай өгүүлж “Өнөөдөр дарангуйлал дахин Европт заналхийлж буй энэ цаг үед бид холбоотнуудаа дэмжин Украйны төлөө хамтдаа зогсож, түрэмгийллийг тогтоон барьж, энх тайванд хүрэхийн төлөө хамт зогсож байна” гэж хэлжээ. Үгийнхээ төгсгөлд тэрээр ерөнхийлөгч Трампын төлөө хундага өргөсөн бөгөөд 160 зочин бүгд босож Америкийн төрийн дууллыг сонссон байна. Үүний дараа хар фрак, цагаан хүрэм, цагаан зангиа зүүсэн Дональд Трамп Британий соёл, иргэншлийн ололт амжилтуудыг арвинаар дурдсан хэд хэдэн хуудас үг уншжээ. Тэрбээр өнөөгийн үйл явдлыг бараг хөндсөнгүй, зөвхөн “АНУ нэг жилийн өмнө, өмнөх захиргааны үед маш хүнд өвчтэй улс байсан” гээд “Өнөөдөр биднийг хэн гэдгийг тодорхойлдог онцгой өвийг хамгаалах ёстой, мөн бид англи хэлтэн ертөнцийн үнэт зүйлс, ард түмнүүдийг хамгаалсаар байх ёстой бөгөөд үнэхээр ч хамгаалж байна” хэмээн үгээ өндөрлөөд, хааны төлөө хундага өргөсөн байна.

Дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүд “Хааны уулзалтаас гадна энэхүү Төрийн айлчлалын үеэр худалдааны асуудлууд болон олон улсын бодлого, ялангуяа Украйнд үзүүлэх тусламжийг хэлэлцэнэ гэж хүлээгдэж байна. Трампын айлчлалын өмнө АНУ, Их Британийн хооронд технологийн салбарт томоохон хэлэлцээр байгуулсныг зарласан юм. Америкийн технологийн компаниуд Их Британид ойролцоогоор 42 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, Microsoft 22 тэрбум фунтыг серверийн дэд бүтэц, хиймэл оюун ухаанд болон Лондоны захад байрлах шинэ суперкомпьютерийн бүтээн байгуулалтад оруулна гэж зарласан бол Google таван тэрбум фунтыг Лондонгийн ойролцоох дата төв болон хиймэл оюун ухааны судалгаанд зарцуулна гэж мэдэгдсэн. Мөн чип үйлдвэрлэгч Nvidia Их Британид Nscale болон Америкийн OpenAI-тай хамтран хэрэгжүүлж буй Stargate UK төслийн хүрээнд хиймэл оюун ухааны зориулалттай 120 мянган дэвшилтэт GPU чип нийлүүлэхээр болсон юм” гэж мэдээлэв.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

 Улс төрийн “вангачид” Д.Амарбаясгалан Ерөнхий сайд, Л.Энх-Амгалан УИХ-ын дарга болох нь гэж “бошиглов”

Улс төрийн нөхцөл байдлыг тааварлан таавар дэвшүүлж тооцох нь дэлхийн хэвлэлийн жишиг юм. Манай улс ч мөн ийм тоймчдоор дутаж байсан...

img

8 цагийн дараа

Баян-Өлгий аймагт 45 тонн өвс шатаж байсныг унтраажээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Хос харгай багийн “Задгай”-д аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км-т, сумын төвд хашаанд хураалтт...

img

8 цагийн дараа

Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.09.19) нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, Монгол Улсын 2026 оны төс...

img

7 цагийн дараа

А.Амартүвшин: Ирэх онд 51.080 өрхийн сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024...

img

7 цагийн дараа

Койбүчи Шиничи: Монголчууд бие дааж амьдрах ухааныг сурсан ард түмэн

Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэгээс зохион байгуулж буй “Шиба Рёотаро ба Монгол” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны эрдм...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд