Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

С.Бямбацогт: Иргэдийн төлсөн татварын мөнгө үр ашигтай, амьдралд нь хэрэгцээтэй зүйлсэд зарцуулагдах ёстой

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 9 сарын 20

img

58

news-img

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар товчхон ярилцлаа.


-УИХ-аар төсөв хэлэлцэж байна. Таны хувьд энэхүү өргөн мэдүүлсэн төсөвт ямар байр суурьтай байгаа вэ. Өмнөх жилүүдээс ямар онцлогтой төсөв энэхүү намрын чуулганаар хэлэлцэгдэж байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад хэдийнэ 35 жил болж. Зөвлөлдөж, мэтгэлцэж, бүгдээрээ хэлэлцэж байж шийдвэр гаргах нь ардчиллын амин сүнс гэдгийг бултаараа ойлгодог болсон. Энэ намрын чуулганаар ирэх оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газар улсын төсвийн төслийг анх удаа иргэдийн оролцоотойгоор боловсруулж, 200 мянган иргэнийхээ саналыг авч, төсөвт тавигдах бүх шаардлагуудыг хангаснаараа онцлог. Эдийн засаг сайнгүй, экспортын орлого дулимаг, урд тулгамдсан асуудал цөөнгүй байгаа энэ үед улс төр хийж засгаа чөдөрлөх бус ажил хэрэгч шүүмжээр ташуур өгч, иргэдийнхээ амьдрал, улсынхаа ирээдүйг бодох цаг гэдгийг юуны өмнө хэлмээр байна.

-Иргэдээс саналыг тусгаж төсөвийн төслийг боловсруулах нь ямар давуу талтай гэж үзэж байгаа вэ?

-Төсвийн төслийг боловсруулахдаа анх удаа дарга нарын бус түмний нүдээр харсан, дарга нарын үгийг биш, иргэдийн саналыг тусгасан нь том ололт гэж харж байгаа.

Үр дүнд нь өвөг дээдсээс үлдээсэн баялгийг зарж олсон мөнгийг элдэв сангийн алдагдлыг нөхөхөд зарцуулж үрэн таран хийдэг байдлыг халсан гэж ойлгох хэрэгтэй. Татварын орлогыг бүрдүүлэх гэж татвар төлөгчдийнхөө дансыг хааж зовоодог буруу арга барилаас татгалзахыг Ерөнхий сайд үүрэг болгож, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа заамддаг гажуудлыг энэ Засгийн газар эцэс болгохоор ажиллаж байна. Төсвийг зөв болгох хөтөлгөө морь нь төрийн албаны реформ, төрийн өмчит компанийн шинэчлэл гэдгийг олж харж эндээс ажлаа эхлүүлсэн. Төрийн албаны реформ бол төр монгол хүндээ дарамт чирэгдэл учруулдаггүй болохын л нэр. Төрийн өмчит компанийн шинэчлэл бол төсвийн ачааг хувийн хэвшил бус тэдгээр компани үүрдэг болох, үр ашигтай ажилладаг болохыг л хэлж байгаа хэрэг. Төрийн компаниудыг улс төрийн хараат байдлаас чөлөөлөх нь ужгирсан эмгэгийг эмчлэх хамгийн зөв жор гэдэг зарчмыг Засгийн газар баримталж байгаа. Энэ зарчмыг хуульчлан хэрэгжүүлэх гарц нь “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай” болон “Нийтийн өмчийн тухай” хууль. Үүнийг хурдтай хэрэгжүүлэхэд УИХ Засгийн газартаа хань болж ажиллах хэрэгтэй байгаа юм. Ирэх онд нэг ч контор шинээр барихгүй. 2026 оны төсөвт нэг ч конторын барилга барих ажил оруулаагүй. Г.Занданшатарын Засгийн газар ирэх оны төсвийг иргэдийнхээ саналд тулгуурлаж боловсруулсан. Энэ хүрээнд хамгийн түрүүнд тэвчиж болох зардлыг танаж, барилга байшин, ялангуяа сумын төвүүдэд конторын зориулалттай барилга барих ажлыг тусгаагүй. Цаашид ч контор барьж урсгал зардал тэлэхгүй. Түүний оронд иргэдийн амьдралд нэн хэрэгцээтэй ажлыг эрэмбэлж оруулна. Иргэдийн төлсөн татварын мөнгө үр ашигтай, амьдралд нь хэрэгцээтэй зүйлсэд зарцуулагдах зарчим барина.

-Мега төслүүдийг төдийлөн ярихгүй байх шиг. Өмнө Засгийн газрын зарласан том төслүүдээс бодитой хийгдэх төсөл нь яг юу байна вэ?

-Мэдээж том төслүүд хөрөнгө оруулалт нь шийдэгдээд явж байгаа. Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт шийдэгдчихсэн, ажил нь үргэлжлээд явж байна. Мөн Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэртэй болно. Саяхан ТЭЗҮ нь батлагдсан. Энэ төслийг хариуцсан Ажлын хэсгээ хуралдуулж ажлаа эрчимжүүлэхийг даалгасан байгаа. Бид баялгаа түүхийгээр нь экспортолдог явдлыг түүх болгож байж л хөгжинө. Хурдтай ажиллаж ирэх сард үйлдвэр барих сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлана. Ард иргэдээсээ, гадна дотны хөрөнгө оруулагч нараас юу ч нуухгүй. Бүх мэдээлэл, бүх үйл явц ил тод байж гэмээнэ хулгай нүүрлэхгүй, улс хохирохгүй, ажил гацахгүй. Түүнчлэн 2028 он гэхэд Эрдэнэтийн зэсийн баяжмалыг бүрэн боловсруулж жилд 120 мянган тн цэвэр зэс үйлдвэрлэхийн төлөө зүтгэнэ.

-Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийн талаар нийгэмд нэлээд ярих болсон. Таны хувьд уг асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Яагаад олон төрийн өмчит компани ашиггүй ажиллаад байна вэ. Ингэж асуухаар олон хүн компанийн засаглал нэг л болохгүй байна гээд хууль руу заадаг. Амьдрал дээр жишээ татахад малчин хүн нэгэнт дор орсон малаа өвс тэжээл өгөөд, өгөөд тэнхрэхгүй бол нүд анихаас нь өмнө бушуухан төхөөрөхийг л боддог. Түүн шиг Төрийн өмчит компани хэрэв ашигтай ажиллаж чадахгүй, татаасаар дөнгөн данган ажилламаар аядаж байгаа бол татан буулгахаас өөр зөв гарц байхгүй. Өөрчлөн зохион байгуулж нэгтгэх, хувьчлахаас илүү жор гэж үгүй.

Засаглалыг нь сайжруулахад хууль нь болохгүй байгаа бол хуулиа сайжруулах ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн өмчит компанийн реформ яг үүнд л чиглэж байна. Энэ хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль”, “Нийтийн өмчийн тухай хууль”-ийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Хийдэлгүй, чамбай, часхийсэн хуультай болоход Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийн хүрээнд хамтран ажилласны үр дүн сайн л гарах учиртай.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...

img

7 цагийн өмнө

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...

img

8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

9 цагийн өмнө

Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...

img

9 цагийн өмнө

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд