Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ш.Амартүвшин: Ядуурал өвлөгдөж, дараагийн үедээ уламжлагддаг. Яагаад гэвэл энэ нь гэр бүлээс өгдөг суурь боловсрол

trend

Админ

img

2025 оны 10 сарын 12

img

56

news-img

Монгол-Германы хамтарсан “AFA” академийн үүсгэн байгуулагч, амьдралын зөвлөх Ш.Амартүвшинтэй ярилцлаа.


-Манай нийгэмд яагаад мөнгөтэй, баян хүнийг муу хүн хэмээн харах өнцөг бий болсон юм бэ?

-Үе үеийн нийгмийн үнэт зүйлтэй холбоотой юм шиг санагддаг. Жишээлбэл, социализмын үед гэхэд нэгэн ухаантай ядуу хүн байжээ. Мөн нэгэн тэнэг, баян ноён байжээ гээд үлгэр домог нь хүртэл ядуусыг өмгөөлдөг нийгмийн үзэл сурталтай байсан. Гэхдээ хүн өөрийн авьяас, чадвар, боловсрол мэдлэгээрээ ялгаатай. Хүн өөрийн хийж бүтээсэн зүйлийнхээ эзэн байх ёстой гэж үзсэн учраас ардчилсан нийгэм рүү шилжсэн шүү дээ. 1990 оноос хойш бидний үнэт зүйлс өөрчлөгдөөд 30 гаруй жил болж байна. Бидний хувьд ядуусыг өмгөөлөх, баян хүнийг сөргөөр харах өнцөг байсан. Мэдээж, одоо ч байгаа. Гэхдээ бага багаар өөрчлөгдөж байна. Нийгмийн өөрчлөлт удаан явагддаг. Бүтэн нэг үе солигдож байж дараа үе нь цэвэршдэг. Гэхдээ бас үзэл бодол өвлөгддөг. Зуун хувь биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэсэн үг. Түүнчлэн баян, хөрөнгөтэй хүнийг үзэн яддаг сэтгэлгээ нь мэдээллийн нөлөөллөөс болж үүсэх магадлал өндөр. Үүний нэг жишээ бол цахим орчинд эерэг баян хүний тухай мэдээлэл бага хандалт авдаг шүү дээ. Харин нэг УИХ-ын гишүүн, бизнесмэний хүү зодоон хийжээ гэх иймэрхүү сөрөг сэдэвт түлхүү анхаардаг. Нөгөө талд үүнийг давж гарч ирэх, үлгэр дуурайл болохуйц баян хүмүүсийн жишээ цөөхөн байна. Бид иймэрхүү жишээнүүдээ олон нийтэд сайн хүргэж чадаагүй. Тиймдээ ч манай нийгэм хөрөнгөтэй, баян хүмүүсийн эсрэг байр суурьтай байдаг.

-Үүнээс өөр шалтгаан бий юу?

-Нөгөө талд масс яагаад баян хүмүүст сөрөг хандаж байна вэ гэхээр 1990-2000 оны үед бизнес хийсэн захирлууд одоо санхүүгийн өндөр түвшинд хүрчихсэн байгаа. Магадгүй тэдгээрийн мөнгөнд хандаж ирсэн хандлага эрүүл биш байсан байж болно. Авлига, хээл, хахууль гэдэг ч юм уу. Тэгээд энэ нь шүүмжлэлд их өртсөн. Гэхдээ бүгд тийм гэсэн үг биш. Бид сөрөг жишээ ихтэй хоёр үеийн дунд амьдарч яваа. Гэхдээ эдгээр хүмүүс манай нийгмийг бас бүтээлцсэн. Ер нь сайн дураараа ядуу амьдрахыг хүсдэг хүн гэж байхгүй. Тэгэхээр манай нийгэмд нэг асуудал байна гэсэн үг. Тиймээс аль болох нийгмийнхээ сэтгэлгээг эрүүлжүүлэх хэрэгтэй. Эрүүл байгаа эсэхийг нь юугаар мэдэж болох вэ гэвэл эрүүл ухаан, боловсрол, санхүүгийн чадамж. Хэрэв санхүүгийн чадамж муу байвал өвчин тээгч вирус байна гэж ойлгож болно.

-Тэгвэл манай нийгэмд хэр их вирустэй байна вэ?

-Манай нийгмийн дийлэнх хувь нь дунд бас түүнээс доош түвшинд амьдарч байгаа. Нийт хүн амын 60-70 хувь нь залуучууд. Гэтэл залуучуудын хувьд ажил хийж, мөнгөтэй болох нас нь арай эрт. Харин насанд хүрэгчид нь цөөхөн. Үүний 20 гаруй хувь нь ядуу гэх статистик бий. Гэтэл найзууд дунд нэг мөнгөтэй болсон найз байвал муухай харагддаг вирус тархаад байна. Тэр хүн дэндүү содон болдог. Яагаад сайхан амьдрахыг хичээж байгаа нэгнээ сөрөг өнцгөөр харж байна вэ. Магадгүй ядуу байгаагаа өмгөөлөхийн тулд баян найз руугаа дайрдаг тохиолдол бий. Би багш хүн. Гэхдээ би өөрийнхөө сэтгэл зүйг анзаарвал баян, нөлөө бүхий хүмүүст хэт их шүүмжлэлтэй ханддаг.

Би бусдад заахын тулд өөрийгөө боловсруулж байгаа ч миний дотор ядуу хүнийг өмгөөлөх, баян хүнд шүүмжлэлтэй хандах мэдрэмж байдаг. Тэгэхээр бид өөрсдөө энэ нийгмийнхээ нөлөөнд автсан хүмүүс болоод байна. Тиймээс аль болох ийм нөлөөллөөс зайлсхийхийн тулд баян хүний сайн жишээг нийгэмд олон болгох хэрэгтэй. Одоо бол үлгэр домог гэж байхгүй. Харин контент гэж бий. Нийгмийн үзэл бодлыг эрүүлжүүлэхийн тулд би сүүлийн 10 жил ажиллаж байна. Энэ туршлага, ажиглалт дээрээ тулгуурлаад хэлэхэд, нийгэм эерэг тал руугаа өөрчлөгдөж байгаа. Гэхдээ бага багаар шүү.

-Мөнгө ер нь юу юм бэ?

-Би бусад багш нартаа үлгэр жишээ байхыг хичээдэг. Жишээ нь, сайхан хувцаслаж, биеэ зөв боловсон авч явах дуртай. Багш хүн гэхээр л ядуу, өрөвдмөөр байна гэсэн үг биш. Тийм учраас нийгмийн уламжлалт тогтсон хандлагаас өөр байхыг хичээдэг. Яг үнэндээ олон асуудлыг мөнгөөр шийдэж байгаа. Яагаад гэвэл мөнгөгүйгээр шийдэх боломжгүй. Тиймээс мөнгө муу зүйл огт биш. Гэтэл бид цөөн хэдэн санхүүгийн өндөр түвшний боломжтой хүмүүсээ дундаа тавьж байгаад хэмлэж, нэг буруутанг олоод, цаазалчихвал болох юм шиг хандлагатай байдаг.

Яг үнэндээ тэр хүнийг цаазлаад юу ч өөрчлөгдөхгүй. Хар массын сэтгэл зүй өөрөө хөрөнгөтэй хүнийг буруутгадаг. Гэтэл өөрөө дундаас доош түвшний амьдралтай байх жишээтэй.

-Ядуу амьдрал өвлөгддөг үү?

-Баян хүмүүсийг үзэн яддаг ядуу хүмүүс сэтгэлгээний асуудалтай байдаг. Тиймээс ядуурал өвлөгдөж, дараагийн үедээ уламжлагддаг. Яагаад гэвэл энэ нь гэр бүлээс өгдөг суурь боловсрол юм. Аав нь сэтгэлгээгээ өөрчлөхгүй учраас ядуурал өвлөгдөөд байгаа юм шүү дээ. Гэхдээ бид насанд хүрээд суурь боловсролоо шалгаад, буруу байвал шинэчлэх ёстой. Харин зарим хүн дахин суралцах боломжгүй байдаг. Тийм учраас анхны үзэл бодол буюу баян хүнийг үзэн ядах сэтгэлгээгээрээ явсаар байгаад хоёр үеийн хохирогч болж хувирдаг. Энэ бол маш аюултай. Тийм учраас манай эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгөнд хандах хандлага, ертөнцийг үзэх үзэлд зөв хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Араб хүний хэлсэн нэг үг байдаг юм. Хүнд хэцүү цаг үе нь хүчирхэг хүнийг бүтээдэг. Хүчирхэг хүн тав тухтай сайхан амьдралыг бий болгодог. Тав тухтай сайхан амьдралд сул дорой хүмүүс өсдөг. Сул дорой хүмүүс асуудал тарьдаг. Асуудал нь тэднийг буцаагаад эхэлсэн цэг дээр нь авчирдаг. Энэ үгний цаад философийг ойлгох хэрэгтэй. Бид үргэлж ядуугаараа байна гэсэн үг биш. Нэг л өдөр манай улсаас Япон, Хятадаас дутахааргүй тэрбумтнууд төрөн гарна. Яагаад гэвэл залуучууд эрүүл үзэл бодолтой болж байгаа. Би өөрөө дээд, доод хоёр үеийн завсарт ажилладаг хүн учраас мэдэж байна.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...

img

7 цагийн өмнө

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...

img

8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

9 цагийн өмнө

Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...

img

9 цагийн өмнө

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд