Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

trend

Админ

img

2025 оны 10 сарын 12

img

76

news-img

“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхантай ярилцлаа.


-Монголын гэрэл зургийн түүх, хөгжлийн үе шатаас хоёулаа яриагаа эхлэх үү?

-Дэлхий дахинд анх 1839 онд гэрэл зураг үүссэн гэж үздэг. Нэг ёсондоо Францын академид гэрэл зураг гэж албан ёсоор бүртгэгдсэн гэсэн үг. Үүнээс хойш зургаахан жилийн дараа буюу 1845 онд Монголын анхны гэрэл зураг бүртгэгдсэн. Энэ их сонин үйл явдал шүү. Дэлхийн анхны гэрэл зургууд гэсэн номд хүртэл монголчуудын хөрөг зургууд дурдагдсан байдаг. Харин 1800 оны сүүл, 1900 оны эхэн үеийг Монголын гэрэл зургийн түүхэн хөгжлийн үе шат гэдэг. Гэхдээ Монголын гэрэл зурагчдаас илүү Орос, Герман, Францын жуулчид бидний аж амьдрал, түүхийг бичилцэж үлдээсэн байдаг. Монголд албан ёсоор гэрэл зургийн байгууллага байгуулагдсанаас хойш 90 жилийн хугацаа өнгөрсөн байна. Миний хувьд гэрэл зурагтай амьдралаа холбоод 30 гаруй жил болсон байх жишээтэй.

Бид 1935 оноос одоог хүртэлх буюу нийт 90 жилийн хугацаанд болж өнгөрсөн түүхийг л судалдаг. Гэтэл үүнээс өмнөх үеийн гэрэл зургууд ямар гайхам сайхан гэж санана. Ер нь анхны сонинууд хэт албаны шинж чанартай, гэрэл зургууд нь сонирхолгүй байсан. Тавилт, өнгө дизайн нь одоогийнхтой адилгүй. Гэхдээ хүмүүст хүргэх үнэн баримт бичиг гэдэг утгаараа тухайн үедээ сонин л байсан. Тэр үеийн гэрэл зургууд гоо зүйн таашаал өгөх талаасаа жаахан чамлалттай. Харин 1800-гаад оны гэрэл зургууд өнөөдөр Монголд бүү хэл дэлхийд брэнд болж байна. Тэгэхээр Монголын гэрэл зураг дэлхийд албан ёсоор бүртгэгдсэн үеэс эхлээд 1900 он хүртэлх цаг хугацаа бол онцлох үе юм. Энэ үеийг гэрэл зургийн хамгийн тансаг цаг хугацаа гэдэг. Мөн хамгийн сонгодог баримт. Зураг авалт энгийн хэрнээ гэрэл, сүүдэр нь маш сайн таарсан. Тухайн үед хальсаар л авдаг байсан шүү дээ.

-Ер нь гэрэл зураг нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Гэрэл зураг бол тухайн цаг үеийнхээ баримт болж үлддэг. Жишээлбэл, 1935 оноос өмнөх үеийн зургууд байна. Тухайн үеийн монголчууд ямар гэрт амьдарч, юу идэж, юу өмсөж, ямар мал маллаж байв гээд тэр бүгдийг дэлхий дахинд харуулж байна шүү дээ. Гэтэл 1930-аад оноос хойш тухайн үеийн төр засгийн хэвлэлд хүний цээж зураг шиг гэрэл зургууд газар авч байсан. Харин 1980-аад оны сүүл 1990 оны эхэн үеийн сонины гэрэл зургууд хөдөлгөөнтэй, баримттай, илүү чөлөөт сэтгэлгээтэй болж ирсэн гэдгээрээ бусад түүхэн үе шатуудаасаа ялгардаг. Энэ бол гэрэл зургийн онцлох нэг үе шат. Учир нь 1950, 1960,1970 оны гэрэл зургууд нь үйлдвэрийн шилдэг ажилтны хөрөг гэдэг ч юм уу хязгаарлагдмал, стандартын дагуу байсан юм. Жишээлбэл, сонины нэгдүгээр нүүрний гэрэл зураг заавал нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүний дүр төрхийг харуулсан байх ёстой гэдэг ч юм уу. Угаасаа иймэрхүү цаг үе байсан шүү дээ. Дээр дурдсанчлан 1980-1990 оны сонины гэрэл зургууд үнэхээр сайжирсан. Гадаадад сургууль төгсөж ирсэн олон гэрэл зурагчдын шинэ өнгө аяс тухайн үеийн хэвлэлийн дүр төрхийг шууд өөрчилсөн гэж хэлж болно. Үргэлж нийтэлдэг байсан гэрэл зургуудыг эвдэж соёлын арга хэмжээ, гудамжинд алхаж яваа хөдөлгөөнтэй зураг гээд уран сайхны хэмжээнээсээ хальсан юм.

-Манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэн нь Монголын гэрэл зурагт ямар өөрчлөлтийг дагуулсан бэ?

-Арчдчилал гарсантай зэрэгцээд гэрэл зураг маш чөлөөтэй болж эхэлсэн. 1990 оноос өмнө гудамжинд гутал тосолж, тамхи ширхэглэж зарж байгаа болон утсаар яриулж буй хүмүүсийн дүр төрхийг буулгасан гэрэл зураг харагддаггүй байлаа. Харин 1990 оноос хойш гудамжны үнэн бодит дүр төрх бидний нүдэн дээр нийтлэгдэж эхэлснээр гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа 1990-ээд оны сонины гэрэл зургуудыг харвал энэ бүхэн бий. Харин 2005 оноос хойш гэрэл зурагт дижитал технологи нэвтэрч эхэлсэн. Ерөнхийдөө ийм л хөгжлийн үе шатуудыг туулаад явж байна даа. Эдгээр үе шатууд нь юугаараа сайхан байсан бэ гэхээсээ илүү аль нь түүхэн, чухал баримтыг авч үлдэж чадсан бэ гэдгээрээ ялгарах учиртай. Одоо бид сошиал орчны эрин зуунд амьдарч байна. Бидний нүдэн дээр болсон, болж буй үйл явдлыг шууд харуулж байна шүү дээ. Хаана, юу болж байна. Бүгд баримттай үлддэг байх жишээтэй. Энэ бүх үйл явдлыг дараа дараагийн үедээ үлдээж чаддагаараа гэрэл зураг нийгэмд онцгой байр суурь эзэлдэг. Түүхийн бүхий л цаг үед оргил, оргил үеийг бүтээж явсан. Цаашдаа ч бүтээнэ. Мэдээж, хойч үедээ үлдээсэн чанар, агуулгаараа бол 1800-1935 он хүртэлх цаг хугацаа юм.

-Та мэргэжлийн хүний хувьд гэрэл зургийн гайхамшгийн талаар ярихгүй юу?

-Гэрэл зургийн гайхамшиг нь нэгдүгээрт, хүн ардынхаа түүхийг бичиж яваа гэдгээрээ бахархалтай. Одоо авч байгаа гэрэл зургууд хэдэн зуун жилийн дараа ч байсаар л байна. Түүнчлэн хүмүүст мэдээллийг хүргэж чаддагаараа буянтай. Гэрэл зураг тухайн болж буй үйл явдлыг хэзээ ч гуйвуулдаггүй. Харин ч баримт болгон үлдээдэг. Үүгээрээ бид ганцхан Монголын бус дэлхийн түүхийг бичилцэж яваа гэдгээ санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрэл зурагчид ганцхан өөрийн орны түүхийг бичдэггүй. Тиймдээ ч гэрэл зураг нь дэлхийн түүхийг бичиж, дараагийн үед нь дамжуулдаг чухал зэвсэг. Бас маш хүчтэй зэвсэг шүү. Гэрэл зургаар хүний сэтгэлийг хөдөлгөж, эсвэл жигшил зэвүүцлийг ч төрүүлж чаддаг. Мөн хүнийг магтан дуулж, соён гэгээрүүлж, үнэнийг өгүүлдэг гэдгээрээ маш онцгой зэвсэг. Тиймээс энэ хүчтэй, онцгой зэвсгийг илүү гэгээлэг зүйлд ашиглах ёстой.

А.Даваадулам

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...

img

7 цагийн өмнө

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...

img

8 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...

img

9 цагийн өмнө

Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн

“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...

img

9 цагийн өмнө

Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой

Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд