мэдээ
Г.Ёндонгомбо: Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох хэрэгтэй

Админ
2025 оны 10 сарын 12

48

Монгол Улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.
-Монголд байгалийн хийн нөөц байгаа юу. Ер нь хайгуул, судалгааны ажил нь хийгдсэн юм уу?
-Манай улсад одоогоор байгалийн хийн бие даасан орд олдоогүй байна. Харин нүүрсний давхаргын метаны нөөц байх боломжтой гэсэн дүгнэлт судалгаагаар тогтоогдсон. Метан гэдэг нь байгалийн хийн өөр нэг нэр. 2011 оны зургадугаар сард Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Австралийн “Голден Хорд” компани, Монголын эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэг ТББ хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэн судалгааг эхэлсэн. 2014 оны хоёрдугаар сарын 14-нд Эрдэнэс Тавантолгой, БНСУ-ын Когаз, Монголын “Элгэн” ХХК хамтын ажиллагааны санамж үйлдэж тодорхой хэмжээний ажлуудыг хийсэн. 2015 оны 12 дугаар сард Австралийн “Голден Хорд” компани Газрын тосны газартай Номгон-9 талбайд эрлийн гэрээ байгуулан гэрээнд заагдсан ажлаа дуусгасан байна. 2016 оны хоёрдугаар сард Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Метан” ХХК байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн.
Энэ компанийн гол зорилго нь эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалт татах замаар Тавантолгой болон бусад ордын нүүрсний давхаргын метаны нөөц тогтоох асуудал юм.
-Нэг хэсэг метан хий гэж ярьж байгаад чимээгүй болчихсон. Нөөц нь тогтоогдоогүй юм уу?
-Монголын Засгийн газрын даалгавраар 2014 оны хоёрдугаар сарын 13-нд Эрдэнэс Монгол ХХК, Австралийн “Голден Хорд” компанийн хооронд Тавантолгойн нүүрсний ордын метаны потенциалыг судлах санамж байгуулж, “Нордик геоложикал солюшн” компанийн хамтаар гурван сарын судалгаа явуулж, ордын метаны таамаг нөөцийг тогтоосон. Тайланд дурдсанаар бага хувилбараар 6.7 тэрбум, дунд хувилбараар 26 тэрбум, их хувилбараар 73 тэрбум шоо метр метан агуулагдаж болохоор дүгнэлт гарсан. Тиймээс одоо Тавантолгой ордын метаны бодит нөөцийг тогтоох шаардлагатай. Энэ нь 2000 метр хүртэл гүнд буюу ул чулуулаг хүртэл олон арван тусгай өрөмдлөг хийх, асар их зардал шаардсан, бас гарах үр дүн нь эрсдэлтэй ажил учраас Монгол Улс хөрөнгө зарахгүйгээр гадаадын компаниудаар ажил гүйцэтгүүлэх нь чухал юм. Манай улсын шинэчлэн найруулсан Газрын тосны тухай хуулийн дагуу нүүрсний давхаргын метантай холбоотой үйл ажиллагаа нь эрлийн гэрээ байгуулж, судалгаа хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хайгуул, олборлолт явуулах гэсэн дарааллаар явагдах ёстой. Эдгээр ажил нь нарийн мэргэшил, тусгай техник, технологи шаардах бөгөөд энэ талаар өнөөдөр үндэсний мэргэжилтэн байхгүй байна. Когаз компани нь байгалийн шингэрүүлсэн хий импортлох, хадгалах, түгээх талаар дэлхий дээгүүр байр эзэлдэг боловч эрэл, хайгуул, олборлолтын туршлагагүй бололтой юм. Энэ нь өмнөх жилүүдэд хийсэн судалгаануудын урьдчилсан тайлангаас харагдаж байна. Харин хий хэрэглэх мастер төлөвлөөний хувьд Когаз компанитай Эрчим хүчний яам, Улаанбаатар хот хамтран ажиллах өргөн боломжтой. Өнөөдөр манай хойд хөршид уг ажил мэргэшлийн өндөр түвшинд хийгдэж чадаагүй эхлэлийн төдий байна. Харин БНХАУ-д нүүрсний давхаргын метан олборлолт нэлээд өндөр түвшинд хүрээд байгааг анхаарах ёстой. Тэнд ийм төрлийн ажил 2004 онд эхлээд 10 жилийн дотор олборлолт нь 134 тэрбум шоо метрт хүрсэн байдаг. Нүүрсний давхаргын метаныг зөвхөн Улаанбаатар хотын хэрэгцээг хангах, утааг бууруулах зорилгоор олборловол эдийн засгийн үр ашиггүй тул БНХАУ-д нийлүүлэх хувилбарыг заавал авч үзэх хэрэгтэй.
-Нэг шоо метр метаныг зүйрлүүлж хэлбэл ямархуу хэмжээ, баримжаатай байдаг юм бол. Олборлолт хийхэд ямар асуудал тулгарах вэ?
-Нэг шоо метр метаныг нэг литр дизелийн түлштэй тэнцүү гэж ойролцоогоор ойлгож болно. Манай улсын шатахууны хэрэгцээ жилд хоёр сая тонн орчим байдаг шүү дээ. Гэхдээ нүүрсний давхаргын метан хайх, олборлох нь байгалийн хий олборлохоос тэс өөр, ярвигтай ажил гэдгийг хэлэх нь зүйтэй. Наад зах нь маш олон тооны, олон км үргэлжлэх босоо, налуу, хэвтээ, цооног өрөмдөх, түүнийг бэхлэх, удирдах, фрактуринг буюу нүүрсний давхаргад буй хийг суллах технологи, нүүрсний давхаргад буй маш өндөр даралтад орших усны асуудал гээд бидний мэдэхгүй, мэргэшээгүй олон асуудал гарах юм. Олборлолт нь 500-2000 метр гүнд явагдана гэдэг нь ч асуудалд хөнгөн хандах аргагүйг баталж байгаа юм.
-Тэгэхээр манай улсад метан хийгээ ашиглах боломж үнэхээр байна уу, үгүй юу. Эсвэл өөр шалтгаан нөхцөл тулгараад байна уу?
-Түрүүнд дурдсан Австралийн хөрөнгө оруулалттай “Голден Хорд” компани үйл ажиллагаагаа зогсоосон. Одоо мөн Австралитай хамтарсан хоёр компани ажиллаж байна. Сүүлийн үед бас л янз бүрийн хүндрэл, бэрхшээл их гарч байгаа бололтой юм билээ. Яг юу болоод байгаа вэ гэдэгт би хариулт өгөх нь зохимжгүй байх. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил Аудитийн ерөнхий газраас гурван компанид гэрээний үүрэг хангалтгүй гэсэн шалтгаанаар тус бүрд нь 300 мянган ам.долларын торгууль тавьсан байна лээ. Энэ урмыг нь их хугалсан байх.
-Сүүлийн үед хийн хоолойг Монголоор дамжуулах болсон гэж ярьж байгаад зарим нь итгэхгүй “Гурван улсын үлгэр” гэх зэргээр шоглох маягтай байна. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Би бол шоглохгүй ч үүнд итгэдэггүй хүмүүсийн нэг.
-Яагаад. Хэрэв хийн хоолой Монголоор дамжин өнгөрвөл нийгэм, эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчрах нь тодорхой байх гэсэн хүлээлт байна шүү дээ?
-Ямарваа асуудалд эерэг, сөрөг үр дагавар заавал байдаг. Хэдийгээр санамж бичиг зурагдсан ч хариулт шаардсан олон асуудал байсаар байна. Тэдгээрийг мэдэхгүйгээр энэ асуултад хариулах боломжгүй. Үнэхээр хэрэгжих нь тодорхой болчихвол тэр үедээ дахиад ярилцах сэдвүүд гарч ирнэ байх.
Г.ГАНЧИМЭГ





Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...
7 цагийн өмнө
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...
8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
9 цагийн өмнө
Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...
9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд