мэдээ
П.Мөнхтулга: Хоёр машин мөргөлдөж, шүргэлцсэн тохиолдолд цагдаа, даатгалын газар ирэх шаардлагагүй болсон

Админ
2025 оны 10 сарын 12

64

УИХ-ын гишүүн П.Мөнхтулгатай жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар ярилцлаа.
-Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6-д өөрчлөлт оруулахаас өмнө нөхцөл байдал ямар байсан вэ?
-Жишээ нь, зам дээр хоёр машин хоорондоо шүргэлцэх, эсвэл араас нь мөргөх тохиолдолд манайд цөөнгүй гардаг. Нэгдүгээрт, энэ тохиолдолд зам дээр 300-400 машин нэг цаг орчим хугацаанд түгжирч, олон хүний ажлыг алдагдуулах эрсдэл үүсдэг байсан юм. Гадны орнуудад бол аль хэдийнэ уг асуудлыг таслан зогсоогоод, шийдлээ олоод явчихсан. Харин манайд заавал даатгалын шуурхай алба ирж хоёр машин шүргэлцсэн нь үнэн байна уу гэдгийг гэрчилдэг байлаа. Дээрээс нь цагдаагийн байгууллагаас гэм буруутай этгээд хэн юм бэ гэх тодорхойлолт авах ёстой. Энэ бол утгагүй шийдэл. Тиймээс энэхүү асуудлыг цэгцлэх ёстой гэж үзээд даатгалын шуурхай алба ч ирэх шаардлагагүй. Цагдаагийн тодорхойлолт ч гаргах шаардлагагүй байхаар хуульд өөрчлөлт оруулсан юм. Нийт ослын 40 хувь нь маргах шаардлагагүй ослууд байдаг. Энэ нь 10 ослын дөрөв дээр цагдаа очих шаардлагагүй гэсэн үг.
-Одоо хуульд нэмэлт, өөрчлөлт орсон учраас яаж шийдэгдэнэ гэсэн үг вэ?
-Одоо хоёр машины шүргэлцэл, мөргөлдөөн дээр цагдаа очих ямар ч шаардлагагүй. Тухайн хоёр хүн харилцан тохиролцоно. Угаасаа даатгалаа төлчихсөн юм чинь хэн нэгнийх нь халааснаас илүү мөнгө гарахгүй шүү дээ. Даатгалын газрууд жолоочийн хариуцлагын хураамжаа авчихсан байгаа. Түүндээ тохирсон буюу таван сая хүртэлх төгрөгийн хохирлыг төлдөг. Даатгалын холбооныхны татгалзах зүйл байхгүй учраас хуулийн зохицуулалтаа дагая гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хоёр машин мөргөлдсөн бол зургаа сайн дараад өргөдлөө даатгалын компани руугаа цахимаар илгээх зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн юм. Энэ их түгжрэлийн дундуур иргэд өргөдлөө заавал биеэр аваачиж өгөх шаардлагагүй гэсэн үг. Иргэд ч уг хуулийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун байгаа. Учир нь түгжрэлийг 25-30 хувиар бууруулж байна гэх судалгаа гарсан. Хоёрдугаарт, Цагдаагийн газраас тодорхойлолт авах гэж өдөржин хүлээдэг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Нэмээд Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулах ч асуудал үгүй болсон.
-Яагаад иргэд цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авах гэх хугацаа алддаг байсан вэ?
-Учир нь цагдаа нар өдөржин хоорондоо мөргөлдсөн машинуудыг хэмжиж явсаар байгаад орой нь тодорхойлолтоо гаргаж өгдөг юм байна. Тэгэхээр иргэд хоорондоо мөргөлдсөн л бол тодорхойлолт авахын тулд өдөржин цагдаа нарыг хүлээдэг. Ер нь бол долоо хоногийн турш баахан бичиг баримт бүрдүүлж байж нөхөн төлбөрөө авдаг байсан. Энэ бүгдийг болиулсан. Одоо бид XXI зуунд амьдарч байна шүү дээ.
-Та хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа цагдаагийн байгууллагаас судалгаа авсан уу?
-Авсан. Хоёр машин мөргөлдлөө гэж бодоход цагдаагийн байгууллага очиж хэмжилт хийдэг шүү дээ. Үүний дараа цагдаа нар даатгалын компанид ослыг гэрчлэх үүрэгтэйгээр оролцдог. Тэгвэл цагдаа нарт эдгээр үүрэг хэр ачаалал үүсгэдэг вэ гэх судалгаа авсан юм. Гэтэл нөгөө талд хүн дайраад зугтаасан хэрэг байна. Цагдаа нар үүнийг эрэн сурвалжлах ёстой байдаг. Зам тээврийн хүнд, хүнд гэмт хэргүүд буюу иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирчихсон асуудлуудаа шийдмээр байдаг. Гэтэл өдөржин зам дээр хоёр машины гуперны хэрүүлийн маргааныг шийдэх гэж очдог. Угаасаа үүнийг даатгалын компани нь шийдэх ёстой. Цагдаа нарын ажлыг хөнгөвчилнө гээд даатгалын компаниуд албан журмаар хураамж аваад явж байгаа шүү дээ. Тиймээс даатгалын газрууд нь зохицуулчихаж болохгүй юм уу. Бид гэмт хэргээ илрүүлмээр байна гэсэн байр суурьтай байсан юм.
-Хуульд өөрчлөлт орсон учраас одоо иргэдийн зүгээс яах ёстой вэ?
-Одоо иргэд даатгалын компанитайгаа гэрээгээ шинэчлэх ёстой. Хуучин гэрээн дээр нь заавал цагдаагийн тодорхойлолт гэсэн байгаа. Хууль шинээр хэрэгжээд эхэлсэн учраас даатгалын компанитайгаа яаж нөхөн төлбөрийнхөө хүсэлтийг явуулах вэ гэх гэрээгээ шинэчлэн байгуулах хэрэгтэй. Харин үүнийгээ юугаар илгээх вэ гэдэг бол даатгалын компани, иргэд хоорондоо ярилцах асуудал юм. Нэгдсэн нэг аппликэйшнээр өргөдлөө хүлээж ав гээд компанийн дотоод ардчилал руу орох эрх надад байхгүй. Би хууль тогтоогчийнхоо хувьд зохицуулалт хийгээд өгсөн. Эсвэл даатгалын холбоо маань нэгдсэн нэг аппликэйшн хийж болно. Банк бүр өөрсдийн аппликэйшнтэй байдаг шиг даатгалын компани бүр өөрсдийн мэдээллээ өгдөг, авдаг аппликэйшнтэй болж болно. Хуульд хоёр этгээд маргаангүй бол цахимаар өргөдлөө өгөөд асуудлаа хурдан шуурхай шийдүүлж болно хэмээн тусгасан байгаа.
А.Даваадулам





Ирэх долоо хоногт цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: 12, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, яв...
7 цагийн өмнө
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд
Гадаадын иргэнийг орон байраар хангаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тухайн гадаадын иргэнийг ямар хаяган дээр ирэхийг бата...
8 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
9 цагийн өмнө
Ш.Гэрэлсайхан: Гэрэл зураг монголчуудын нүдийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн
“Монголын гэрэл зургийн үүсэл, хөгжил 90 жил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Энэ үеэр гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан...
9 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул голыг ихээр бохирдуулж буй 80 ААН хуулиа мөрдөж, урьдчилан цэвэрлэх байгууламж барих ёстой
Төв цэвэрлэх байгууламжаас технологийн аргаар цэвэршүүлж гаргасан дахин ашиглах боломжтой буюу зөвхөн ахуйн хэрэглээнээс гарч байгаа...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд