Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

МАН-ынхан: Манай Содоо даргыг Исмэл тайж гээд байх юм…

trend

Админ

img

2025 оны 9 сарын 24

img

99

news-img

Улс төр улайссаан, тэр үнэн. Гэлээ ч УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр МАН-ын даргад үзэж байгаа. Эхлээд УИХ-ын дарга 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө өгсөн амлалтыг биелүүлэхийн төлөө, МАН-ын генсекээр найман жил ажиллаж шинэчлэл өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсны төлөө, удаа дараа намынхаа гишүүдийн итгэлийг авч МАН-ын генсекээр сонгогдож байсныхаа хувьд МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөнө хэмээн мэдэгдэл хийсэн.

Тэрнээс хойш улс төр улайстал халсан. Сүүл рүүгээ Ерөнхий сайд ч тэсээгүй. Тэрбээр: Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина. Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ.

Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвт нийтээрээ анхаарцгаая хэмээсэн. Хэсэг хугацаанд постоор үзэж байгаад ойрын хоногуудад арай намжих шиг боллоо.

Улс төрийн тамхины цэгийн мэдээгээр: МАН-ын даргад өрсөлдөхөөр зэхсэн хоёр даргын зөрчил дээд цэгтээ хүрэх үед Ерөнхийлөгч уулзаад намжаажээ. Ерөнхийлөгч: Намын доторх асуудалд оролцохгүй гэдгээ хоёр даргад хэлж, экс Ерөнхий сайдыг ч энэ өрсөлдөөнөөс хол байхыг зөвлөж. Гэтэл МАН-ын даргаа өгөх гэж байгаа экс Ерөнхий сайд тэрийг нь хүлээж аваагүй л бололтой. Өнгөрөгч хагас сайнд болсон удирдах зөвлөлийнхөө хурал дээр: 24 оны сонгуульд олон улсад олонхын санал авч чадсан цорын ганц нам нь манай нам байсан. Түүхт МАН-ыг нэгэн зуунаас нөгөө зуунд ялалтыг та бүхэнтэйгээ хамт түүчээлсэндээ баяртай байгаа. Ялалт болгон үнэн цэнтэй байдаг. Дараагийн удаад намаа удирдаж ялуулчихаад надтай асуудал байвал яриарай. Одоо өнгөрснийг биш ирээдүйг хар. Та бүхний өмнө бүх боломж байна, 28 он хүртэлх бүрэн эрхийн хугацаа байна гэсэн тухай олон эх сурвалж мэдээлж. Гэтэл нь: Алим модноосоо хол унадаггүй. Намаар ярихаар насаараа нэг фракц, амин хувиар яривал ах дүү хоёр муудалцаад хаа холдохов. Сайн муугаа гадарлаж биш доторлож мэдэх хүмүүс салж муудаад явах хоёр талдаа л хортой. Тэгэхлээр тунчиг удахгүй нэг уулзахад хоёр тэврэлдэх хүмүүс, харж л байгаарай.

Хамгийн анхаармаар нь: УИХ-ын дарга Ерөнхий сайд хоёрын өрсөлдөөнөөс болоод УИХ, Засгийн газар хоёр зөрчилдсөнөөр төрийн тогтвортой байдал алдагдах вий гэж болгоомжилж байгаа хүн олон байна. Тийм тал байгаа, магадлалтай. 26 оны төсвийг дундаа хийгээд нүдчихэж магадгүй харагдсан. Гэсэн нь: Төсөвт хамгаалалт байгаа. Ерөнхийлөгч оролцож: Алдагдалтай төсөв байна, дэлхийн жишигт энэ шиг төсөв байхгүй гээд хориг тавьчих боломжтой. Тэгээд төсвийг засуулна, тэгж улстөржилтөөс хамгаалж магадгүй. Ноднин жил өнөөдрийн Ерөнхий сайд ЕТГ-ын дарга байсан. Тэрбээр Ерөнхийлөгчийн хоригийг: 25 төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүслэн холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч, алдагдалгүй мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл ихтэй энэ эгзэгтэй үед мөчлөг сөрсөн эдийн засгийг төлөвлөж, алдагдалгүй, үр ашигтай төсөв батлах учиртай. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь ард иргэдийн амьдралыг сайжруулна. Төсвийг батлахдаа үр ашигтай хэмнэлттэй байх зарчмыг баримтлах, төсвийн төлөвлөгөө тайлагналыг нийтэд ойлгомжтой хүртээмжтэй байдлаар мэдээлэх, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг хуулийн холбогдох заалтуудыг бүрэн хангаагүй байна. Төсвийн зардлыг бууруулах, улс төрийн намуудыг сонгуулийн амлалтыг биелүүлэхийг шаардаж буй нь зүй ёсны шаардлага юм. Төсвийг үр ашигтай, төлөвлөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, дахин тодотгох шаардлагатай гэсэн тогтоол баталсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж танилцуулж байсан. Гэтэл нь өөрөө 26 оны төсвийг алдагдалтай байхаар боловсруулж. Судлаачид: Засгийн газраас 2026 оны төсвийг 33 их наяд, төсвийн алдагдлыг 1.3 их наяд төгрөг байхаар төсөл оруулж ирсэн нь тооцоо судалгаа сайнгүй байгааг харууллаа гэж буй. Тиймийн учир 26 оны төсөвт Ерөнхийлөгчийн хориг оролцох магадлал өндөрссөн. Тэр хүлээлт бий болж.

Төсөв ийм замаар улс төрийн зөрчлийн хэрэгсэл болохоос мултрах байх.

Нам нь бол жинхэнэ утгаараа бужигнаж байна. Талууд бага хурлын гишүүд дээрээ төвлөрч ажиллаад эхэлж. Энэ хагас сайнд бага хурлын гишүүд нь МАН-ын даргын аль нэгд нь алт шиг саналаа өгнө. Дарга нар нь бага хурлын гишүүдээ тойгдож байх зуурт гал тогоонд нь төмпөн шанага тачигнаад эхэлж. МАН-ын генсек МАН-ынхандаа сайнгүй яригдаж сайхан шүүмжлүүлж байна. Бүгд биш. Намынхан нь бас хоёр хуваагдчихаж. Хэсэг нь: Манай Содоо даргыг Исмэл тайж гээд байх юм. Дарга нарын дунд юм ярьж хооронд нь муудалцуулсан гэж муулаад байгаа. Юу гэж тийм юм байхав дээ. Намын жижиг сажиг асуудалд оролцож бариад байхгүй. Ёстой амар гэх. Нөгөөх хэсэг нь: Амраа даргыг генсек байхад нам маань нам шиг байж. Содоо дарга ирснээс хойш төрийн өндөрлөгт ажиллаж байгаа дарга нар муудалцаад эхэлсэн. Намын хагарлын суурь тэрнээс л болсон. Зун засаг огцроход гадаадад байсан. Сая Чука даргыг баригдахад гадаадад явчихсан. Намынхан цалингүй байхад өөрөө вертолёт хөлөглөөд л нисээд байдаг. Намаас дэвшиж Их хуралд орсон гишүүдтэй ч уулзахгүй. Мэндээ, Мөнхөө хоёртой л уулзаж барилгаа ярина. Эрдэнэтэд том нөлөөтэй. ЖДҮ, Хөгжлийн банкны асуудал гарахаар нэр нь тууж л явдаг. Генсек намаа гэж ажиллахгүй болохоор нам дампуурлаа. МАН-ын түүхэнд ийм генсек байгаагүй гэж ил цагаан авч өгдөг болжээ. Базах нь ээ энэ намынхан намын даргаа шийдчихээд дараагаар нь залгаад генсекийнхээ асуудлыг шийдэж магадгүй нь.

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, б...

img

3 цагийн өмнө

АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Х...

img

4 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэж...

img

4 цагийн өмнө

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн т...

img

5 цагийн өмнө

“Босоо” С.Ганбаатарыг эгүүлэн татах нөхцөл нь бүрджээ

УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурот шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээ зунаас хэвлэл ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд