мэдээ
Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

Админ
2025 оны 9 сарын 24

39

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгов.
Монгол, Австрали хоёр улсын иргэний нисэхийн удирдах байгууллагуудын төлөөлөл 2024 оны 10 дугаар сард уулзалт хэлэлцээ хийж, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг үзэглэн, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.
“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр дотоодын агаарын тээвэрлэгчид шинэ чиглэл нээж, зах зээлээ тэлэх, боломжтойгоос гадна олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд холбогдож нислэгийн сүлжээг өргөжүүлнэ. Мөн тус улсад сурч, ажиллаж буй манай улсын иргэд, бизнес аялагчид, жуулчид хямд зардлаар зорчих, аялал жуулчлалыг дэмжих, түүнчлэн Монгол, Австрали хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улс Австрали Улстай 1972 онд дипломат харилцаа тогтоож, улс төр, боловсрол, уул уурхай, худалдаа, эдийн засаг, соёл болон иргэний нисэхийн салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна.





Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, б...
3 цагийн өмнө
АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Х...
4 цагийн өмнө
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа
Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэж...
4 цагийн өмнө
Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна
“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн т...
5 цагийн өмнө
“Босоо” С.Ганбаатарыг эгүүлэн татах нөхцөл нь бүрджээ
УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурот шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээ зунаас хэвлэл ...
5 цагийн өмнө
Сэтгэгдлүүд