Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

“Босоо” С.Ганбаатарыг эгүүлэн татах нөхцөл нь бүрджээ

trend

Админ

img

2025 оны 9 сарын 24

img

84

news-img

УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурот шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээ зунаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээн явсан. Тухайн үед түүнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж байгаа аж гэсэн мэдээлэл хэвлэлүүд, сайтуудаар гарч байсан. Түүнийг МҮЭХ-ы Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй.

Тэгвэл түүнийг одоо,

-Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,

-Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах,

-Эрүүгийн хуулийн 22.10 дахь хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжих,

-Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Эдгээр нь л УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн, эгүүлэн татах хангалттай үндэслэл болно. Эрүүгийн хуулийн гурвын гурван зүйл заалтаар буруутгагдаж байгаа нь дээрх зүйлийг нотолу байгаа. С.Ганбаатар хуулийн хугацаанд яллагдагчаар татагдсан бичигтэйгээ өөрийн биеэр танилцаж гарын үсэг зурах үүрэгтэй. Уг нь хууль гэдэг зүйл Монгол Улсын бүх иргэнд тэгш л үйлчлэх ёстой. Үүнийг ч ард иргэд шаардсаар байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарт энэхүү үүргийг нь сануулж, удаа дараа үарлах дуудах бичиг өгсөн боловч огт очоогүй байдаг. Гэтэл энэ хүн хууль тогтоох дээд байгууллагын гишүүн. УИХ-ын гишүүн нь хуулиа үл тоож байгаад нийгэм үнэхээр дургүй байгааг сошиалын наад захын иргэний постноос харж болох юм. Яллагдагчаар татагдаж байгаа бичгийг нь өгөх гэж, гарын үсэг зүуруулах гэж хуулийн байгууллагын зүгээр чадах бүхнээ хийсэн тухайгаа саяхан хэвлэлээр ярьсан. Зарлан дуудах бичиг өгөх, хувийн мэйл хаягаар нь илгээх, гэрийн хаягаар илгээх гээд боломжит бүх л сувгуудийг ашигласан байдаг. Гэсэн ч С.Ганбаатар очоогүйгээр барахгүй ямар нэгэн хариу огт өгөөгүй. Тиймээс л мөнөөх бичгийг хуулийн дагуу өөрт нь гардуулж өгөх гэж АТГ-ын зүгээс Төрийн ордонд ажиллагаа хийсэн тухай хэвлэл мэдээллээр явсан.

Монгол Улсын Үндсэн хуулинд, хорин гуравдугаар зүйлийн 21.1-т “…Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “…Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална…” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн хоринесдүгээр зүйлийн 29.3-т “…Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна…” хэмээн заасан.

Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, эргүүлэн татах нь нэгэнт тодорхой болоод байна. Бас тун удахгүй, ойрын үед УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо дээрх асуудлаар хурлын товоо зарлаж, хурлаа хийх биз.

С.ТӨГС

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, б...

img

3 цагийн өмнө

АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Х...

img

4 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэж...

img

4 цагийн өмнө

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн т...

img

5 цагийн өмнө

“Босоо” С.Ганбаатарыг эгүүлэн татах нөхцөл нь бүрджээ

УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурот шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээ зунаас хэвлэл ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд