Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

trend

Админ

img

2025 оны 9 сарын 24

img

49

news-img

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, мэдээллээр хангах үүрэг бүхий Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталлаа.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, зарим мэргэжлийн холбоо, их, дээд сургууль болон томоохон аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулжээ.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдсанаар улсын төсөвт зардал нэмэгдэхгүй. Тус зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг “Эдийн засгийн хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцан гүйцэтгэж байгаа юм.

”Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжив

“Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн төслийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн төсөлд тусгагдсан зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, үр дүнг “Монгол Улсыг2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Энэхүү стратегийн дөрвөн зорилт бүхий 13 арга замаар 66 арга хэмжээг 2026-2030 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, хиймэл оюуны экосистемийг бүрдүүлэн уул уурхай, финтек, байгаль орчны салбаруудад хиймэл оюуны загвар хөгжүүлж, экспортлох, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн зэрэг дотоодын тэргүүлэх салбаруудад хиймэл оюуныг нэвтрүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах, олон улсын дата төв байгуулах чиглэлээр хөрөнгө оруулагчдад ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэн үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Азид тэргүүлэгч 10 улсын нэг болох зорилго дэвшүүлжээ.

Товч мэдээ

·      “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11, Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдрийг жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.

·      Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд олгогдсон түгээмэл тархацтай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явц, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, хууль бусаар ашигт малтмал олборлогчийн үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон, орхигдсон талбайн байгаль орчинд буруутай этгээдээр төлүүлэх, нөхөн сэргээх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Аж үйлдэр, эрдэс баялгийн сайдад даалгалаа.

·      “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолоор гурван газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, нэг газар нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар, нийт 19 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн хилийн заагийг тогтоохыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Өнөөдрийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг тогтоолоо.

·      Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулав. Хуралдаанаас хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хяналт-шинжилгээний дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны байгууллагын дарга нарт үүрэг болгов.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ жил Зурагт, Гандан, Баянхошууны 5000 айлыг хийн хэрэглээнд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, б...

img

3 цагийн өмнө

АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөн дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.09.24/ хуралдаанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Х...

img

4 цагийн өмнө

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа

Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдад мэргэж...

img

4 цагийн өмнө

Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн т...

img

5 цагийн өмнө

“Босоо” С.Ганбаатарыг эгүүлэн татах нөхцөл нь бүрджээ

УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад прокурот шилжүүлэхэд бэлэн боллоо гэсэн мэдээ зунаас хэвлэл ...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд