Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг ирэх сарын 15-нд дуусгана

trend

Админ

img

2025 оны 9 сарын 26

img

19

news-img

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, Эрчим хүчний гудамжны 7 метрийн өргөнтэй 2 эгнээ авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна.  Авто замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор
•    11 дулааны шугамыг шилжүүлэх, хүчитгэх,
•    1100 метр цахилгааны агаарын шугамыг хүчитгэх,
•    3500 метр кабель шугам шилжүүлэх,
•    10 мянган метр холбооны шугам шилжүүлэх,
•    Шинээр 2.4 км борооны усны шугам хийхээр ажиллаж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын авто замын хяналтын мэргэжилтэн Д.Төрбилэг “Шинэчлэл хийж буй энэ зам өмнө нь 7 метрийн өргөнтэй 2 эгнээтэй байсан бол одоо 14 метрийн өргөнтэй 4 эгнээ болгохоор өргөтгөн шинэчилж байна. Замын ажлын хүрээнд 59 нэгж талбайг чөлөөлөн инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлуудыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 3.9 км авто замын зорчих хэсгийн хучилтын ажил хийж замын хөдөлгөөнийг нээсэн. 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийхдээ замыг дөрвөн удаа хаахаар төлөвлөсөн. Өнөөдөр гурав дахиа хаагаад байна. Энэ удаа бид үлдсэн хоёр км замын 1.3 километрийг хаасан бөгөөд 10 сарын нэгний өглөөний 6 цагт нээхээр ажиллаж байна. Өнөөдөр энэ хэсэгт агаарт байсан дулааны шугамыг зам доор шинээр суурилуулж  байна. Мөн өргөтгөлийн хэсгийн цементээр бэхжүүлсэн суурийг хийж, авто замын хашлага суурилуулна. Зорчих хэсгийн асфальтан хучилтыг хийж төлөвлөсөн хугацаанд замаа нээнэ. Ингээд нийт замаас үлдэж буй 700 метр хэсгийн ажлыг бид 10 дугаар сарын 10-наас 15-ны хооронд хийж гүйцэтгэнэ. Ингэснээр 5.9 км замын зорчих хэсгийн ажил 10 дугаар сарын 15 гэхэд бүрэн дуусна. Явган хүний зам болон гэрэлтүүлгийн ажил хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын 31-нд дуусахаар байна. Энэ замаар хүнд даацын машинууд их зорчдог бөгөөд Наадамчдын зам болоод Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцдаг зам юм” гэлээ.
Дээрх замын өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг аравдугаар сарын 1-ний 06:00 цаг хүртэл хааж, шинэчилж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Мэргэн Сүнз: Дайн удаж үр дүнтэй болсон түүх гэж үгүй

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дэлхий дахинд “Гурав хоногийн дотор Киевийг, сарын дотор Украиныг эзэлнэ. Барууныхан хувцсаа цуглуулаад У...

img

8 цагийн дараа

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн...

img

8 цагийн дараа

Б.Жавхлан: Ирэх оны төсвийн алдагдал эдийн засгийн өсөлтийг дэмжих мега төслүүд рүү чиглэгдсэн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа. -УИХ-аар төсвийн нэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж, хоёр дахь...

img

7 цагийн дараа

Аравдугаар сарын цаг агаарын төлөв

2025 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж темпера...

img

6 цагийн дараа

АН мэдэгдэл гаргав

Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ. МЭДЭГЛЭЛД, Сүүлийн гурван сонгуульд УИХ-ын сонгуулиар олонхын суудал авч, арван жил дараалан зас...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд