Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа

trend

Админ

img

2025 оны 9 сарын 26

img

19

news-img

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.09.26/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.02 цагт эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг дүгнэлт, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод дээрх дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хороодын саналыг дэмжиж, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Дараа нь Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэлсэн.

УИХ-ын чуулганы 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл санаачлагчийн илтгэл болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Энэ өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахаар төлөвлөсөн бөгөөд санал хураалт эхлэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаас нэг өдрийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мөн өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан  Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс мөн нэг өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Есдүгээр сард 52 иргэн угаарын хийн хордлогод өртжээ

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хороололд амьдарч буй 172 мянган өрх бий. Эдгээр өрх бүрийн зуухны бүрэн бүтэн байдал, уг...

img

8 цагийн дараа

Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто замыг ирэх сард ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх 1.5 км урт ...

img

7 цагийн дараа

Нөгөө үхээд боссон гэх Б.Баярмагнай нь байр сууриа илэрхийлээд эхэлж…

МАН-ын даргын өрсөллөөн улс төрийг халааж байна. Үүнтэй зэрэгцээд сошиалд нэгэн зураг шуугиж эхэллээ. Тодруулбал, өчигдрөөс эхлэн НА...

img

7 цагийн дараа

Улсын олимпиадын хуваарийг баталжээ

Боловсролын Ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Тус журмаар олимпиад зохион байг...

img

7 цагийн дараа

МАН-ын ахмад гишүүд “улаан хамгаалагчид”-аа хазаарлаж байсан нь зөв байсан юм биш үү

Парламентын гишүүнээр хоёр удаа сонгогдсон, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайд, дэд сайд, олны анхаарлыг татса...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд