Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Лэйл Лаундес: Ичимхий зан минь баяртай

trend

ЖАМБАЛЫН САНДАГДОРЖ

img

2025 оны 10 сарын 04

img

44

news-img

Ичимхий зан гэж хүн бүрд шахуу байдаг. Үүнээс яаж ангижрахыг энэ номонд өгүүлдэг. Яаж гэж үү, та энэ номыг уншаад өөртөө хэрэгжүүлэх гээд үзээрэй. Ичимхий болоход хэн ч буруугүй зөвхөн чи өөрөө л буруутай гэж энэхүү номонд өгүүлжээ. Эхлээд ичимхий гэдгээ хүнд хэлээд байх шаардлаггүй, өөрөө л үүнийг давж гарах болно. Хүн чамайг улам л ичээхийн нэмэр, харин ойр дотны хүмүүстээ зөвөөр ойлгуулах бол байх асуудал.

Нүүр чинь улайж, гар чинь хөлрөөд байна уу, үүнийг ч гэсэн хөнгөхөн байдлаар давж болдог. Би улаан миний нүүр улайдаг гэх ч юм уу тоглоом шоглоом байдалтайгаар, бас та надтай гар барих чинь үнэхээр зүгээр үү, би нойтон гартай шүү гэх мэтчилэн. Та хөнгөхөн байхад бусад хүмүүс үүнийг зүгээр л байдаг юм хэмээн өнгөрөөнө. Өөрийгөө ичимхий гэж зарлах нь ийм хаяг шошготой л болж байгаа хэрэг, тэгэхээр зарлах дэмий. Өөрийгөө ичимхий гэж хэлэхийг найз нөхдөдөө, ойр дотныхондоо хоригло. Уг номонд ичимхий зан бол өөртөө итгэлгүй байгаагийн гол шинж гэж үзжээ. Тийм учир ичимхий зангаасаа салахын тулд өөртөө итгэлтэй болох аргуудыг заасан. Өөртөө итгэлтэй болох олон жишээ заасны нэгээхнээс сонирхуулахад, дуу дуулахаас ичдэг байлаа гэж бодъё. Найрал дуу буюу олуулаа дуулахад та хамгийн идэвхтэй дуулж байгаа хэлбэр үзүүлж болно. Үүний нэг жишээ гэхэд, төрсөн өдрийн дуу дууллаа гэж бодъё. Бялуу авч ирээд лаа асаахад хамгийн түрүүн үсрэн босоод алгаа ташин бүгдийг удирдан амаа том ангайн дуу эхлүүлэхэд бүгд түрнэ. Надаас ганц ч авиа гараагүйг хэн ч мэдэхгүй, харин хүмүүс чамайг удирдан дууллаа гэж харна. Чи тэгээд яах юм гэж үү, дандаа хуураад явах юм уу. Хамгийн гол нь чамд өөртөө итгэх итгэл ямх, ямхаар сууж эхэлнэ гэсэн үг.

Өөрийнхөө давуу талыг харуулж сур. Үдэшлэг найз нөхөд нийлэхэд ичээд байвал өөртөө байгаа давуу талуудаа судал. Би сайхан шүдтэй гэвэл байнга инээмсэглэ, кино сайн мэддэг бол кино ярь гэхчлэн. Хүмүүс чамайг боддог, тэгээд, тэгэхэд , тэгсэн, энэ тэр гээд шоолж байдаг гэж боддог. Энэ бол ичимхий хүмүүсийн гол зан. Тэгвэл тэд чиний тухай огтхон ч боддоггүй. Нэг хэлсэн үгийг номонд дурджээ. “Хүмүүс хэтэрхий их өөрсдийнхөө тухай бодож өөртөө санаа тавьдаг тул бусдыг анзаарах сөхөө байдаггүй”. Тэгэхээр та санаа зоволтгүй, санаа зоволтгүйгээс гадна таны өөртөө итгэх итгэлд энэ маш том тус болно.Судалгаанд оролцогчдын 85 хувь нь хүмүүсийг огт анзаардаггүй гэсэн дүн байдаг. Тиймээс таны хамар дээрх батгыг анзаарах хүн гарахгүй , анзаарсан ч зарим нь өрөвдөж магадгүй юм. Та энэ хүн намайг шоолж байгаа, надаас салахын түүс болж байгаа гэх зэргээр ургуулан боддог. Гэвч арваас ес нь таныг тухай огт бодохгүй. Бодлоо гэхэд таны ямар сэтгэгдэлтэй байгаа юм бол л гэж санаа зовж байдаг аж. Та зүгээр ургуулан бодож, түүнийгээ томруулан өөрөө өөртөө хариулт өгөн улам ичгэвтэр байдалд орж байгаагаа төсөөлдөг.

Үдэшлэг дээр охиныг хүү урьж бүжиглэв. Бүжиг дунд тэр гэнэт уучлалт гуйгаад охиныг орхиж явав. Охин ичгүүртэй байдалд орлоо, намайг доромжиллоо гээд үдэшлэгийг хаян явжээ . Нэлээд хэдэн сарын дараа нөгөө хүүтэй тааралдахад хүү “Хөөе чи хаачихав аа, би нэг онгироо баньдтай ярилцах гээд олдохгүй байсан юм. Тэгэхэд гэнэт тааралдаад” гэв. Гэх жишээтэй алхам алхмаар өөртөө итгэлтэй байж ичэх зангаа гээхэд энэ ном тусална.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...

img

2 цагийн дараа

АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...

img

2 цагийн дараа

Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...

img

1 цагийн дараа

The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно

Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...

img

43 минутын дараа

Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...

img

18 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд