Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

trend

Админ

img

2025 оны 10 сарын 06

img

25

news-img

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эдгээрээс 5 хүнд 2 жилээс 5 жил 9 сарын хугацаагаар хорих ял, 80 хүнд 3 саяас 38 сая төгрөгийн торгох ял, 63 хүнд 2 жилээс 7 жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14,9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна.

Мөн эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2,2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23,8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсгээс 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...

img

2 цагийн өмнө

АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...

img

3 цагийн өмнө

Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...

img

3 цагийн өмнө

The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно

Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...

img

4 цагийн өмнө

Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд