мэдээ
АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв

Админ
2025 оны 10 сарын 06

14

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 442 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан байна.
Үүнээс 306 мэдүүлгийг хянан шийдвэрлэж, 136 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Хяналтын явцад тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл тогтоогдсон хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлжээ.
Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 82 гомдол, мэдээллийг хүлээн авч, тэдгээрээс 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Төлөвлөгөөт хяналтаар 26 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.





Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...
2 цагийн өмнө
АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...
3 цагийн өмнө
Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...
3 цагийн өмнө
The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно
Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...
4 цагийн өмнө
Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ
Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...
4 цагийн өмнө
Сэтгэгдлүүд