Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхийлөгч хаана байгаагаа яаж харуулна гэв ээ…

trend

Админ

img

2025 оны 10 сарын 06

img

25

news-img

Ойрын хоногуудад: Ерөнхийлөгч хамгаалдаг, Ерөнхийлөгч чиглүүлдэг, Ерөнхийлөгч айлгадаг, Ерөнхийлөгч загнадаг, Ерөнхийлөгч сүр хүчийг үзүүлдэг, Ерөнхийлөгч УИХ, Засгийн газартай эрх булаалддаг боллоо гэх… Басхүү: Ерөнхийлөгчийн хайрыг нэг нь хүртэж, халыг нөгөөдөх нь үзэж байгаа гэх… Энэ мэтчилэнгээр эсэн бусын яриа газар авлаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын хэрээс хэтэрсэн зөрчлийн нэг талд нь Ерөнхийлөгч байна, тэрбээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг ноцолдуулаад дундаас нь улс төрийн ашиг хайж, тэрэндээ хүрэхийн тулд хүүнүүд түлхээд шатар тоглоод байна гэдэг хардлага хүчтэй тарж. Тэр нь юу л бол доо.

Ингэхийн учир нь: Монгол Улсын Ерөнхийлөгч хүчтэй юу хүчтэй байгаатай холбоотой байх. Уулаасаа: Ингүүлэх хууль нь байгаа.

Үндсэн хуулиар Ерөнхийлөгч: УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах, Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах, Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах, улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх, Монгол Улсын ҮАБЗ-ийг тэргүүлэх, бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, УИХ-д болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах, Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байх, нэр төр, халдашгүй байдлаа хуулиар хамгаалуулах эрхийг эдэлнэ.

Гэвчиг: Ерөнхийлөгч болвоос хэнийг ч айлгахгүй, харин Монголын ард, иргэн бүрийг хайрладаг үүрэгтэй хүн. Үндсэн хуульд: Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэсэн. Эв нэгдлийн баланс л юм. Энийг дагаад хэнтэй ч үл хуваалцах онцгой эрхүүдийг эдэлдэг утгатай.

Гэлээ гэхнээ: УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын зөрчил Ерөнхийлөгчид яагаад хэрэгтэй гэж…

Хэрэвзээ: Ерөнхийлөгч хил хязгаар давбал тооцдог хариуцлага байна. Үндсэн хуульд: Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна гэсэн байгаа. Импичмент гэсэн үг юм. Мөнхүү: Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцна гэсэн байгаа. Ерөнхийлөгчийг шүүмжилдэг гишүүд тайланг нь ухаж үзээд: Тайлан тавиагүй дөрвөн жил явчихаж, Үндсэн хууль зөрчжээ гэж ярьсан нь сонсдож байна. Тэрнээс гадна: Ерөнхийлөгч 26 оны төсөвт хориг тавих уу үгүй юу гэдгээс нэгийг нь хайрлаж, нөгөөдөхөд нь хал үзүүлээд байгаа үгүй нь харагдана гэх… Энийг: Ерөнхийлөгч 25 оны төсөвт хориг тавьсан. Өнөөдрийн Ерөнхий сайд тэгэхэд ЕТГ-ын дарга байсан. Тэрбээр: Монгол Улсын эдийн засагт төвлөрөх нүүрсний орлого өссөн хэдий ч 2025 оны төсвийг үрэлгэн төсөв баталлаа гэж Ерөнхийлөгч үзэж байна. Засгийн газар бүх цаг үед алдагдалгүй төсөв батлах ёстой. Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Иймд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа гэж нэг жилийн өмнө мэдэгдсэн. Гэтэл нь: 26 оны төсөв 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа. Базах нээ: Ерөнхийлөгчийн 26 оны төсөвт хандах хандлага нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг ноцолдуулаад дундаас нь улс төрийн ашиг хайж, тэрэндээ хүрэхийн тулд хүүнүүд түлхээд шатар тоглоод байна гэдэг хардлагыг нэг тийш болгож хаана нь байгаагаа харуулах үзүүлэлт нь болж байх шиг… Алдагдалгүй төсөв батал гээд хориг тавибал зарчмаа хадгалсан байдал. Харин төсвийг үл хэрэгсээд өнгөрвөл эвгүйдүү л… Улс төрийн өндрөө авч халуурсан үйл явцын орчин тойронд иймэрхүү л…

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...

img

3 цагийн өмнө

АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...

img

3 цагийн өмнө

Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...

img

4 цагийн өмнө

The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно

Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...

img

4 цагийн өмнө

Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд