Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 06

Валютын ханш

value

гадаад

Европын хамтын нийгэмлэгийн дээд чуулган

trend

Админ

img

2025 оны 10 сарын 06

img

23

news-img

Копенгаген хотод болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэг(ЕРС)-ийн дээд хэмжээний уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байв. Учир нь Оросын агаарын халдлагад өртсөн Дани улсын нийслэлд Европын Холбооны 27 улсаас гадна Армен, Азарбайжан, Гүрж, Украин гэх мэт Европ тивийн нийт 50 улсын удирдагчид цуглаж, Оросын түрэмгийллийг хэрхэн хамтран эсэргүүцэх арга хэмжээг хэлэлцсэн юм. Хагас жил тутамд болдог энэ уулзалтаар Украинд тусламж үзүүлэх тухай ярьдаг байсан бол энэ удаа Оросоос бүхэл бүтэн Европ тивийг хэрхэн хамгаалах тухай ярилцав.

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен чуулганыг нээж “Орос зөвхөн Украинд бус, бүх Европт аюул занал учруулж байгааг бүгд ойлгодог боллоо. Сүүлийн үед бид Оросын зүгээс манай агаарын орон зайг сөнөөгч онгоц, дрон ашиглан зөрчиж, хилээр хууль бус цагаачдыг оруулах ажлыг зохион байгуулж, бидний ардчилсан сонгуульд хөндлөнгөөс оролцож, манай чухал дэд бүтцэд чиглэсэн кибер халдлага хийх зэргээр Европт хийж буй хорлон сүйтгэх үйлдлүүдийг харлаа. Копенгагены энэ дээд хэмжээний уулзалтын өмнөхөн манай цэргийн баазууд болон нисэх буудлууд дээр дрон гарч ирсэн явдлын ард хэн байгааг мэдэхгүй ч сэжиг нь тэднийг Оросын “сүүдрийн флотын” хөлөг онгоцнууд дээрээс хөөргөсөн байх магадлал өндөр байна. Орос биднийг сорьж байна. Тиймээс бид урьд өмнөхөөсөө илүү хамт байх ёстой. Өнөөдрийн уулзалтын зорилго нь яг энэ асуудал юм. Илүү хүчтэй, аюулгүй Европыг бүтээхийн тулд бид хүчээ нэгтгэх ёстой. Үүний тулд бид юун түрүүнд Украинд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Учир нь бидний Украинд илгээж буй евро, доллар, эсвэл Данийн крон нэг бүр Европын аюулгүй байдалд хийж буй шууд хөрөнгө оруулалт юм” гэж мэдэгдэв.

Энэхүү дээд хэмжээний чуулган Европын улсууд Украинтай эв нэгдэлтэйг тод томруунаар харуулж, Копенгагенийн түүхэн дурсгалт газруудыг Украины далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байв. Мөн украинчууд өөрсдийн үндсэн бэлгэдэл гэж үздэг наранцэцгийг энэхүү дээд хэмжээний уулзалтын бэлгэдэл болгосон бөгөөд ерөнхий сайд Фредериксен ирсэн зочдыг “наранцэцгээр” угтаж, “ЕПС-2025”-ийн логог наранцэцгийн дэлбээгээр чимэглэсэн байв. Мөн албан ёсны зочин бүрд наранцэцгийн дүрстэй бэлэг дурсгал гардуулсан байна. Бас Европын Холбооны удирдагчид оролцдог уламжлалт хэвлэлийн бага хурлуудаас онцолж Европын аюулгүй байдалд Украины эзэлж буй байр суурийг тодотгохын тулд Данийн ерөнхий сайд Метте Фредериксен ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамт тайзнаа гарлаа. Зеленский энэ удаад зөвхөн тусламж хүсэгч биш, харин Европт дэмжлэг үзүүлэхэд бэлэн нэгэн гэдгийг дэлхий нийтэд онцлон харуулав. Учир нь энэхүү чуулган дээр Европын удирдагчид сүүлийн үед Оросын түрэмгийлэл эрчимжиж байгаа тул Украины батлан хамгаалах туршлага, мэдлэг, технологи шаардлагатай болж байгааг дахин дахин хэлж байсан билээ. Иймээс Данийн ерөнхий сайд хэвлэлийн бага хурал дээр Зеленскийд хандан “Европын улсууд дроны эсрэг хамгаалалтаа бэхжүүлэх, дотоодын дрон үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь та бүхэнтэй, Украинтай хийх нягт хамтын ажиллагаанаас шууд хамаарна” гэж хэлсэн бол Украины ерөнхийлөгч “Киев энэ үүргийг дуртайяа хүлээн авч байна. Энэ бүхний эхлэл нь 2025 оны хоёрдугаар сард НАТО-гийн Польшийн Быдгощ дахь бааз дээр хамтарсан JATE(NATO-Ukraine Joint Analysis, Training and Education Center) төвийг байгуулснаар тавигдсан юм. Тэнд украин офицерууд Оростой хийж буй дайны туршлагаа түншүүдтэйгээ хуваалцдаг болсон юм. Дроны салбарт арвин туршлагатай манай цэргийн мэргэжилтнүүд аль хэдийнэ Данид ирсэн бөгөөд бид туршлага, мэдлэгээ хуваалцана. Манай түншүүдийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын ачаар Украинд энэ салбарт олон шинэ бүтээл, шийдэл гаргаж чадсан. Оросын дронууд өнөөдөр Европын бусад улсуудад нэвтэрч, Оростой холбоотой аюул ч хэтэрхий олон болов. Дани, бусад Скандинавын орнууд, бидний хөрш Польш, Румын болон Балтын орнууд ч үүнд өртөж байна. Энэ бүхэн нь бидний хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай болсныг нотолж байна. Европын улс бүр Оросын дроныг сөнөөх чадвартай байх ёстой. Иймээс ЕРС-ийн саммит нь Оросын дроноос хамтран хамгаалалах ажиллагааг хэрэгжүүлэх эхлэл болно гэдэгт би найдаж байна” гэж мэдэгдэв. Мөн сурвалжлагч нартай уулзсан Европын дипломатчид ч үүнийг баталж “Сүүлийн үеийн дроны халдлагууд болон АНУ-ын цаашдын батлан хамгаалах дэмжлэгт тодорхойгүй байдал үүссэнээс болж Европт агаарын аюулгүй байдлын асуудлыг хурцаар тавих нөхцөл бүрдсэн” гэж мэдэгдэв.

Энэхүү Европын дээд чуулган Версалийн тунхагийн адил Европын улс төрийн эрс өөрчлөлтийн эхлэл болов. Учир нь 2022 оны гуравдугаар сард, Оросын түрэмгийллийн дараа батлагдсан Версалийн тунхаг нь Европын Холбооны төр, засгийн тэргүүнүүд цэрэг, эрчим хүч, эдийн засгийн салбарт Европыг бэхжүүлэхээр урьд өмнө байгаагүй үүрэг, амлалт хүлээсэн эргэлтийн цэг болсон. ЕРС-ийн энэ удаагийн дээд чуулган албан ёсны баримт бичиг батлаагүй ч удахгүй Европын батлан хамгаалал, аюулгүй байдлын талаар чухал шийдвэрүүд гаргах үндэс суурийг тавив. Мөн Данийн нийслэлд болсон энэхүү дээд хэмжээний уулзалтаар Европын Холбооны удирдагчид Украины дайны нөхцөлд Европын батлан хамгаалах чадавх болон Киевт үзүүлэх цаашдын тусламжийн талаар ярилцаж, тохирсон бөгөөд энэ удаа Украинд дөрвөн тэрбум евро шилжүүлжээ.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол, Чилийн ГХЯ хоорондын Улс төрийн III зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Чили Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт ...

img

2 цагийн өмнө

АТГ: Илт ашиг сонирхлын зөрчил үүссэн хоёр иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2025 оны есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны хооронд нийт...

img

3 цагийн өмнө

Шаардлага хангахгүй импортын хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын хэлтсээс “Импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаалалт-хяналт” арга хэмжээний хүрээнд БГД-ийн нутаг дэв...

img

3 цагийн өмнө

The MongolZ баг өнөөдөр 21:30 цагаас GamerLegion багийн эсрэг тоглоно

Монгол Улсын төлөөлөл The MongolZ баг Цахим спортын “CS2” төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season...

img

4 цагийн өмнө

Нүүрсний хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ

Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 124 хэрэгт мөрдөн шалгах ажи...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд