Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Д.Зоригт: Хууль зөрчиж байгаа талд давуу байдал үүсээд, биелүүлж буй тал нь хохирч байна

trend

Админ

img

2025 оны 10 сарын 07

img

19

news-img

Шатахуун тээвэрлэгчдийн “Залгамж” холбооны тэргүүн Д.Зоригттой ярилцлаа.


-Шатахуун тээвэрлэгчдэд ямар асуудал тулгараад байна вэ. Саяхан эсэргүүцэл зарлаж, зам хаасан гэх мэдээлэл харагдсан?

-Жагсаал цуглаанд манайх биечлэн оролцож, удирдан зохион байгуулаагүй. Гэхдээ зарчмын хувьд дэмжиж байгаа. Бид хуулийн хүрээнд нь явж, жолооч нар өөрсдийнхөө төлөө байр сууриа илэрхийлье гэдгээ хэлсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Авто тээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд хяналт тавих ерөнхий шаардлага” буюу MNS 4598 гэдэг стандарт 2003, 2011, 2020, 2025 онд шинэчлэн найруулагдаад, 44 тонн хэмжээнээс хэтрэхгүй гэдэг бодит жин нь энэ хугацаанд ерөөсөө өөрчлөгдөөгүй. 2025 оны хоёрдугаар сарын 17-нд үүнийг дагаж мөрдөнө гээд түүний дагуу Зам тээврийн яамнаас биднийг явуулахаа больсон.

Үүнд тодорхой хугацаа тавьж өгөхгүй бол задгай тээвэртэй адилхан өнөөдөр шийдээд, маргааш стандартаа мөрдөөд явах боломжгүй шүү дээ. Ийм учраас хүмүүст боломж олгож өгөөч гэсэн бичгийг Зам тээврийн яам руу удаа дараа өгсөн боловч үүнийг дэмжээгүй. Авто замчдын холбоотой мөн очиж уулзаад, 48 тонн байх санал өгтөл Монгол Улсад баригдсан бүх замыг 2016 оноос хойш 44 тоннд нийцүүлж барьсан гэсэн бичиг өгч, танай энэ саналыг дэмжих боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ийнхүү энэ стандартыг мөрдөхийн тулд жолооч нар зээл авахаас эхлээд хуулиа биелүүлж эхэлсэн. Ингээд нийт жолооч нарын 80 хувь нь шахуу энэ стандартыг дагаж мөрдсөн.

 

Үлдсэн 20 орчим хувь нь буюу 200-гаад машины цөөн хэдэн жолооч стандартаа мөрдөхгүй гэсээр “Өлзийт зам” ТББ-тай яваад, өөрсдөөс нь өөр тээвэрчид байхгүй юм шиг “Стандартаа мөрдсөн тээвэрчин гэж байхгүй, түлш шатахууны хомсдол үүсэх гээд байна” гэж ярьсаар Засгийн газрын 77 дугаар тогтоолыг батлуулчихсан. Ингээд Засгийн газрын тогтоол есдүгээр сарын 2-нд гараад, аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эрх ашиг нь хөндөгдөж буй талуудыг оролцуулаагүй гэсэн үг.

-Стандартаа мөрдөж байгаа гэдгийг мэдэхгүй байсан гэсэн үг үү?

-Манайхаас стандартыг мөрдөж байгаа гэсэн мэдээллийг өгсөн боловч ямар нэгэн мэдээлэл аваагүй, бичиг ч өгөөгүй байж байгаад ийм асуудал үүсгэсэн. Тэгэхээр хууль зөрчиж байгаа талд давуу байдал үүсээд, хууль биелүүлж байгаа тал нь хохирч байна гэсэн үг. Хуулиа биелүүлээд стандартаа мөрдсөн хүмүүс саяны жагсаал, цуглаан гээд явж байгаа юм. Бидний хувьд ерөөсөө л хуулиа мөрдье л гэж байгаа. Одоо бол тээврийн жолооч нар нь хоорондоо хонь, чоно болоод хоёр хуваагдчихсан байна. Нэг хэсэг нь хууль зөрчиж явна гээд байдаг. Нөгөө хэсэг нь стандарт мөрдөж явна гээд байдаг. Улс өөрөө биднийг стандартаа барь гэж шахсан. Тэгсэн хэрнээ стандартаа мөрдөөгүй үлдсэн хэсэг бүлэг хүмүүст нь явахыг зөвшөөрөөд 150 мянган төгрөг хураагаад явуулж байна. Энэ бол стандарт мөрдсөн хүмүүсийг өрсөлдөх чадамжгүй болгочихож байгаа юм.

-Замын эвдрэлээс эхлээд стандарт мөрдөөгүйгээс болоод ямар асуудал үүсдэг вэ?

-Замын эвдрэл гэж зүйл байна. Хамгийн бодитой жишээ гэвэл, Дундговь аймгийн зам муу тавигдсан гэдгээрээ эвдрээд дуусч байгаа. Түүнээс цааш Өмнөговь аймгийн Баяндалай сумаас Гурвантэс сум хүртэл шинээр 120 км зам тавигдсан. Одоо ч цаашаа хийгдээд явж байгаа. Ноднин ашиглалтад орсон зам одоо наад талаасаа эвдрээд эхэлсэн байгаа. Энэ жил нөхөөс хийгээд эхэлсэн. Бас зам эвдэрснээс болоод аваар осол их гарна. Хамгийн наад зах нь жолооч тээвэрчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө яригдана шүү дээ. Цаашлаад нийгмийн асуудал, улс орны эдийн засгийн асуудал гээд яривал их зүйл байна. Одоо бол жолооч нараа талцуулаад, явна, явахгүй гээд л байж байна. Манай холбоо бол стандартыг мөрдье л гэдэг байгууллага. Өмнө нь холбоо гэж байгаагүй юм. 2024 оны наймдугаар сард байгуулагдсан.

Би өөрөө тээврийн жолооч хүн л дээ. Тээвэрт явж байсан учраас зовлон жаргалыг нь мэддэг. Энэ стандартыг мөрдөхгүй гээд байгаа хүмүүс жолооч ажиллуулаад, гэртээ хэвтэж байдаг хүмүүс шүү дээ. Жолооч нар тэнд нойргүй явна уу, өлсөнө үү, цангана уу, шороон замаар явж байна уу гэдгийг тэд мэдэхгүй. Аюултай тээвэр даац хэтрүүлж явбал үнэхээр аюултай гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Есөн төрлийн аюултай ачаа байдаг. Үүний гуравдугаарт шатахуун эрэмбэлэгддэг юм билээ.

-Пост болгон дээрээс 150 мянган төгрөг тушаана гэсэн үг үү?

-Тийм. Өмнөговь явахад Өлзийтийн пост, Дундговийн пост, Цогт-Овоогийн постон дээр тус бүр төлөөд явах ёстой юм билээ. Гэтэл жин хэтрүүлсэн хүмүүс эхлэх цэгтээ л 150 мянган төгрөг төлнө гээд үзэж тараад байгаа юм билээ. 150 мянган төгрөг төлөхгүйн тулд Баянуурын постыг тойроод гарч байгаа жишээ байна шүү дээ. Хориглосон газраар яваад, цагдаа таарвал хэдэн төгрөг өгчхөөд л явж байгаа. Энэ бол үнэхээр ил задгай болсон. Бичлэг нь манай жолооч нарт заримд нь байдаг л юм билээ. Үүнийг дээр дооргүй л мэдэж байгаа.

50 тонн түлш ачаад явах, стандартаа мөрдөөд 30 тонн түлш ачаад явах хоёрыг харьцуулахад 30 тонн түлштэй явахад ашиг байхгүй шүү дээ. Тэгэхээр өрсөлдөх чадамжгүй болгочихож байгаа юм. Төр засаг анхнаасаа энэ стандартаа барихгүй байсан юм бол уул уурхайн бүтээгдэхүүн буюу шатахуун тээврээс 150 мянган төгрөг авна гэхээр орон нутгийн задгай тээвэр дээр яагаад адилхан байж болохгүй гэж гэсэн асуудал үүсч байгаа юм. 44 тонн гэдгийг судалгаагаар л ингэж гаргасан байдаг байх. Тийм учраас аюултай ачааг жин хэтрүүлбэл ямар аюултай гэдгийг мэддэггүй, ямар мэдээлэлтэй хүмүүс гэхээр ийм шийдвэр гаргадаг байна аа л гэж бодож байна.

Г.БАЛГАРМАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын ...

img

1 цагийн дараа

“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ уурхайгаас 160 мянган тонн коксжих нүүрс борлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уу...

img

2 цагийн өмнө

Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ

Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткоины ханш даваа гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Биткоин...

img

3 цагийн өмнө

Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо

Эм, эмийн үнийн мэдээллийн сан (em.hdc.gov.mn) Иргэн та энэ линкээр нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сан...

img

3 цагийн өмнө

Монгол Улсад он гарсаар 705605 жуулчин иржээ

Монгол Улсад он гарсаар 705 мянга гаруй жуулчин иржээ. Тодруулбал, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 5-н хүртэл 705605 ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд