мэдээ
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо

Админ
2025 оны 10 сарын 07

Эм, эмийн үнийн мэдээллийн сан (em.hdc.gov.mn) Иргэн та энэ линкээр нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сангийн байршлыг шууд харж болно.
Энэхүү системд өнөөдрийн байдлаар 2605 -н эмийн сангийн байшил, Монгол улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтаас худалдаанд идэвхтэй ашиглагдаж байгаа 2565 эмийн үнийн мэдээллийг ил тодоор байршуулаад байна.
Системийг хэрэглэснээр зөвхөн эмийн үнэ, эмийн сангийн байршлыг хараад зогсохгүй эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэл дээр авч чадах юм. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтуудыг ч оруулж өгөөд байна.

Систем дээр харагдаж буй эмийн үнэ бол тухайн эмийн сан борлуулалт хийхэд И-баримтын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит үнэ юм. Ийнхүү эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буй мэдээлэл ил болсноор эмийн үнийн зохиомол хөөргөдлийг арилгаж эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулж чадна гэж үзэж байна.
Цаашид бид уг системийн хөгжүүлэлт улам нарийн хийгдэж эмийн сангуудын эмийн нөөц, үлдэгдэл, гаалийн үнэ, эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээлэл иргэнд ил тод болно.
Уг системийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгал, Сангийн яамны харьяа Санхүүгийн мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2600 гаруй эмийн сан, 10-н эмийн сангийн пос-ын систем хөгжүүлэгч, Аймаг/Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд -ийн оролцоотойгоор 1 сарын хугацаанд хөгжүүлэн хэрэглээнд өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ.
С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө. Монгол Улсын Шадар ...
6 цагийн өмнө
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого үргэлжилж байна
Улсын хэмжээнд галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар...
7 цагийн өмнө
Д.Уранчимэг: Багш нар цалингаа үе шаттай нэмэх шийдвэрт ерөнхийдөө сэтгэл хангалуун байгаа
Баянгол дүүргийн Улсын тэргүүний 13 дугаар сургуулийн англи хэлний багш Д.Уранчимэгээс багш нар үе шаттайгаар цалин нэмэх шийдвэрт х...
8 цагийн өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 66 ...
8 цагийн өмнө
Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байсныг таслан зогсоожээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны 11 дүгээр сард Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн үйлдлийг т...
9 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



