мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ уурхайгаас 160 мянган тонн коксжих нүүрс борлуулжээ

Админ
2025 оны 10 сарын 07

34

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уурхайн талбайгаас үнслэг болон дэгдэмхий чанар багатай сайн чанарын 1/3 коксжих нүүрс олборлож 2025 оны 10 сарын 06-ний өдөр анхны арилжааг хийлээ.
Зах зээлд шинээр борлуулж буй сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн хувьд үнслэг 10-аас бага, дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн юм.
Шинэ бүтээгдэхүүний анхны арилжааг 2025 оны 10 сарын 06-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийлээ. Нийт 25 багц буюу 160 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг 15.2 сая ам.доллароор Гашуунсухайт-Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд компанийн техникийн бэлэн байдлыг 81 болгон сайжруулсан. Шинээр эхлүүлсэн уурхайн олборлолтыг 100 хувь өөрийн техникээр гүйцэтгэж байгаагаараа онцлог болж байна.
Эх сурвалж: ЭТТ ХК





“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ
17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ны өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын кино наадмын ...
1 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ уурхайгаас 160 мянган тонн коксжих нүүрс борлуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 01 сард Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн олборлолтыг эхлүүлсэн. Шинээр эхлүүлсэн уу...
4 цагийн өмнө
Биткоины ханш шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ
Хөрөнгө оруулагчдын эрэлт ихээхэн нэмэгдэж байгаатай холбоотойгоор биткоины ханш даваа гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Биткоин...
5 цагийн өмнө
Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо
Эм, эмийн үнийн мэдээллийн сан (em.hdc.gov.mn) Иргэн та энэ линкээр нэвтэрч ороод худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сан...
5 цагийн өмнө
Монгол Улсад он гарсаар 705605 жуулчин иржээ
Монгол Улсад он гарсаар 705 мянга гаруй жуулчин иржээ. Тодруулбал, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 5-н хүртэл 705605 ...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд