гадаад
Гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурав

Админ
2025 оны 10 сарын 15

125

АНУ, Египет, Катар, Туркийн удирдагчид Шарм-эль-Шейхийн дээд хэмжээний уулзалтаар Газын зурваст гал зогсоох энхийн хэлцэлцээрт гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээр нь зуучлагчдын оролцоотойгоор, өмнө нь Дональд Трампын санал болгосон 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөний үндсэн дээр боловсруулагдсан юм байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү энхийн чуулганд цугласан хорь гаруй улсын удирдагчдын өмнө уг гэрээнд гарын үсэг зурж “Бид боломжгүй гэж бодож байсан зүйлийг хамтдаа биелүүллээ. Эцэст нь Ойрхи Дорнодод энх тайван ирлээ” гэж хэлэв. Энэхүү гэрээ нууц байгаа боловч Трампын гарын үсэг зурж нийтэд харуулсан уг тунхагийн сүүлийн хуудасны эхний хэсэгт “Бид тэвчээр, нэр төр, хүн бүрийн тэгш боломжийг эрхэмлэнэ. Энэ бүс нутагт хүн бүр арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарвалаасаа үл хамааран энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн дунд мөрөөдлөө биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэнэ” гэж бичээд үүний дараа тухайн хуудас дээр энэхүү хэлэлцээрт оролцогч АНУ, Египет, Катар, Туркийн удирдагчдын гарын үсэг, албан тушаал бичигдсэн нь тод харагдав.
Энэхүү энх тайвны ёслолын чуулганд АНУ, Египетийн ерөнхийлөгчдөөс гадна Европын Холбоо, Армени, Азербайжан, Бахрейн, Канад, Кипр, Франц, Герман, Грек, Унгар, Энэтхэг, Индонез, Ирак, Итали, Япон, Йордан, Кувейт, Нидерланд, Норвеги, Оман, Пакистан, Палестины автономит засаг захиргаа, Парагвай, Катар, Саудын Араб, Испани, Турк, Арабын Нэгдсэн Эмират, Их Британи зэрэг орны удирдагчид болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу Гейт, FIFА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэр зэрэг нөлөө бүхий төлөөлөгчид оролцож, Ойрхи Дорнод дахь дайныг зогсоох хамгийн чухал төгсгөлийн өдрийн гэрч болсон байна. Энэ том ёслолд Оросын төлөөлөгчийг уриагүй нь ОХУ Ойрхи Дорнодод ямар ч нөлөөгүй болсон гэдгийг баталсан явдал байв. Ийнхүү энхийн гэрээ хүчин төгөлдөр болж, хоёр жилээс дээш хугацаанд олзонд байсан барьцааны бүх амьд хүмүүс Израильд буцаж ирсэн бол, хоёр мянга орчим ял эдэлж буй болон саатуулагдсан палестинчууд суллагдан нутагтаа ирэв.
Энэхүү чуулганыг зохион байгуулсан Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси энэ хэлэлцээрийг “Хүн төрөлхтний түүхийн хамгийн эмгэнэлтэй нэгэн бүлэг хаагдаж, энх тайван ба тогтвортой байдлын шинэ эрин үеийг нээж байна. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан явдал нь дэлхий дахины хувьд түүхэн өдөр болж байна. Палестинчууд, Израильтай энх тайван, аюулгүй байдал, харилцан ойлголцлын дор зэрэгцэн орших эрх чөлөөгөө эдэлж, бие даасан улсад амьдрах эрхтэй” гэж мэдэгдэв. Мөн Трамп “Та бүхэн итгэж байна уу, энэ мөчид хүрэхэд гурван мянган жил шаардагдсан! Харин одоо энх тайван оршино” гэж хэлсэн нь шашин хоорондын мөргөлдөөн энэ бүс нутагт төгсгөл болж байна гэж хэлсэн явдал байв. Үнэндээ энэ бүс нутаг бол НТӨ 2000–1500 оны хооронд үүссэн Иудейн шашин(Judaism), НТ I зуунд бий болсон Христийн шашин(Christianity), НТ VII зуун буюу ойролцоогоор 610 онд үүссэн Исламын шашин(Islam)-ны өлгий нутаг бөгөөд энд Их Монгол Улсын үед Чингисийн “Хөх тэнгэийн дор бүгд адил” гэсэн зарчмын дагуу эдгээр шашинтнууд 200 жил энх амар оршиж байсан юм.
Энэ уулзалтад жинхэнэ мөргөлдөөний хоёр тал болох Израиль, ХАМАС-ын төлөөлөгчид оролцсонгүй. Учир нь ХАМАС-ын гол “тамга хөзөр” нь Израилийн олзлогдогсод байсан юм. Энэ нь иргэдээ суллаж авсан Израиль одоо ХАМАС-ын зэвсгийг хурааж, энэ террорист байгууллагыг түүх болгон үлдээж, Ираны дэглэм АНУ, Израильтай халз тулах болно гэсэн үг юм. Иймээс л Си дарга саяхан Тегераны хүсэлтээр Иранаас анхаарлыг холдуулахын тулд Пакистан, Афганистаны хооронд зэвсэгт мөргөлдөөн гаргаж харуулав. Гэхдээ Бээжин хүсээгүй юу, эсвэл хүч нь хүрсэнгүй юу, ямар ч байсан энэ мөргөлдөөн даамжрахгүй гэдэг нь тодорхой болов. Ийнхүү Ираны өнөөгийн дарангуйллын дэглэмийн оршин тогтнол жил, сараар бус хоногоор тоологдож эхлэв.
Г.АМАРСАНАА





Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын таван төрөлт нөхөрсөг тэмцээнийг өнөөдөр зохион байгуул...
9 цагийн өмнө
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд газар хөдөллөө
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын төвөөс зүүн зүгт 21 км зайд өнөөдөр буюу 2025 оны аравдугаар сарын 18-ны 09:34:55 цагт газар хөдө...
10 цагийн өмнө
Өвлийн Олимпийн галыг арваннэгдүгээр сарын 26-нд асаана
Эртний Олимп хотод ирэх сарын 26-нд болох 2026 оны өвлийн Олимпийн наадмын галыг асаах ёслолыг зохион байгуулах дээд удган ба галт б...
11 цагийн өмнө
16 настай охины ээж О.Отгонтуяа: Надад итгэх хүн үлдсэнгүй
16 настай охины ээж О.Отгонтуяа өөрийн цахим хуудастаа дахин зураг оруулжээ Тэрбээр “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025...
11 цагийн өмнө
УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Монгол У...
12 цагийн өмнө
Сэтгэгдлүүд