гадаад
Унгар ба Монгол

Админ
2025 оны 10 сарын 21

50

Европын комисс “Унгарын тусгай албыг Европын Холбооны байгууллагуудад тагнуул хийсэн байж болзошгүй” гэж үзсэн учир Европын комиссын төлөөлөгч Балаш Уйвари “Энэ асуудлаар Европын томоохон хэвлэл мэдээллийн нийтлэлд үндэслэн дотоод мөрдлөг явуулах тусгай баг байгуулж байна” гэж мэдээлжээ. Тус баг нь Европын Холбооны удирдлагын байгууллагуудад Унгарын Гадаад тагнуулын албаны төлөөлөл ажиллаж байсан эсэхийг шалгах юм байна. Мөн Бельгийн ерөнхий сайд асан, одоо Европын парламентын гишүүн Элио Ди Рупо үүнтэй адил мөрдлөгийг Европын парламент дээр эхлүүлэх ажлыг санаачлаад байна. Учир нь Германы “Der Spiegel” сэтгүүл, Австрийн “Der Standard” сонин, Бельгийн “De Tijd” болон Унгарын ашгийн бус байгууллага болох “Direkt 36”-ийн олон сарын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мөрдлөгийн үр дүнд энэ ажил өрнөж байгаа юм байна. Уг мөрдлөгөөр 2015–2017 оны хооронд Европын Холбооны удирдах байгууллагад томилогдсон Унгарын хэд хэдэн дипломатууд өөрийн албан тушаалд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Унгарын тусгай алба ийнхүү дипломат халхавчийн аргаар Брюссельд өөрийн тагнуулын сүлжээг байгуулж, Европын Холбооны байгууллагуудад өөрийн ажилтнуудаа оруулсан юм байна.
Мөн эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд “Европын комиссын аюулгүй байдлын албанд дор хаяж нэг Унгарын тусгай албаны тагнуул нэвтэрсэн байж болзошгүй байна” гээд эрэн сурвалжлах сэтгүүлчид тодорхой жишээ хэвлүүлжээ. Тухайлбал, Европын комиссын нэрийг нь нууцалсан нэг ажилтан “Унгарын “Эх оронч V” гэх нууц нэртэй этгээд намайг элсүүлэх гэж оролдсон бөгөөд тэр гарсан шийдвэрийн мэдээлэл авч, Унгарын иргэдийг ажилд оруулахад туслахыг надад санал болгосон” боловч би татгалзсан” гэж хэлжээ. Иймээс мөрдлөг явуулж буй сэтгүүлчид Европын комиссын зарим ажилтнууд үүнийг зөвшөөрсөн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм байна. Энэхүү “V” өөрөө Унгарын төлөөлөгчийн газар дахь нэгэн департаментад Европын Холбооны зарим гишүүн улстай харилцах үүрэгтэй томилогдсон бөгөөд Унгарын төрийн өндөр албан тушаалтан Оливер Вархейигийн шууд удирдлага дор ажиллаж байсан нь тодорхой болсон байна. Ийнхүү эдгээр мөрдлөг явуулсан сэтгүүлчид Брюссельд Унгарын дипломатуудын тагнуулын үйл ажиллагаа хэдийд яаж идэвхэжсэнийг нийтэд ил болгосон аж. Гэтэл Унгар улс Олон улсын шүүхийн гэмт хэрэгтэнг эх орондоо урьж, дэлхийн тэргүүлэх ардчилсан улсын ерөнхийлөгчтэй уулзуулах гэж байна. Харин Болгар улс зөвшөөрөхгүй бол Украин, Финлянд, Польш, Румыны нутаг дээгүүр нисэх боломжгүй Путин Унгарт очих боломж огт алга байгаа аж. Харин Оросын ерөнхийлөгчийг нутаг дээгүүрээ нисгэхийг Болгарын удирдлага бус Европын Холбоо шийднэ. Учир нь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхээр эрэн сурвалжилж байгаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Халх голын ялалтын 80, 85 жилийн ойн арга хэмжээний үеэр Монгол Улсад айлчилж “Найрамдал, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ”-нд гарын үсэг зурж бас бус зүйл болсон. Энэ хоёр айлчлалын дараа Европын Холбоо болон Герман, Нидерланд, Скандинавын гэх мэт барууны улсууд Монгол Улсад үзүүлж байсан зарим тусламж, хөтөлбөрийг тодорхой хэмжээнд зогсоосон эсвэл түр хойшлуулсан. Тухайлбал, Европын Холбооны “Евро-Монголын түншлэл(EU Partnership Instrument)”–ийн хүрээнд хэрэгжиж байсан засаглалын ил тод байдал, шүүхийн шинэчлэл, хүний эрхийн санхүүжилтийн хэсэг хойшлогдсон. Германы “GIZ” байгууллагын ялангуяа төрийн албаны ёс зүй, хууль дээдлэх зарчимтай холбоотой төслүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, Скандинавын Швед, Норвеги зарим улс “геополитикийн эрсдэлтэй” гэж үзэн Монгол дахь хүний эрх, ардчиллын боловсролын чиглэлээр үзүүлж байсан тусламжийн хөтөлбөрүүдээ эрс багасгасан. Мөн Европын Холбоо Путин айлчлалыг “Европын гадаад бодлогын чиглэлтэй зөрчилдөж байна” гэж үзэн Монголын зүгээс Европын холбоотой урьдчилан тохирсон зарим төрийн дээд уулзалтууд болон зарим бага хурал, чуулганыг цуцалсан. Бас Путины айлчлалаар “Дайны хажуугаар дажин” гэдэг нь болж Монголын талын “Босгосон араб бичгийг манай үндэсний бичиг болгосон” гэж ОХУ-аар хохирлоо барагдуулахаар өгсөн гомдлыг Европын хүний эрхийн шүүх шууд хүчингүй болгосон. Харин бид “Үгүй шүү. Найзууд аа! Бид ардчилсан улсын иргэд учир асуудлаа Хүний эрхийн шүүхийн хууль, журмын эдгээр заалтын дагуу л шийдэцгээе” гэсэн гомдол дахин гаргасан учир тэд дуртай, дургүй манай асуудлыг “авч хэлэлцэхгүй болсон” гэсэн шийдвэрээ цуцалсан тухай шийдвэрийг энэ оны долдугаар сарын 5-нд ирүүлснийг та харж байна. Гэхдээ л манай асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилж бид хохирсон. Иймээс монголчууд удахгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон 2012 онд “Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль” батлуулж, манай улсаас хөрөнгө оруулагчдыг хөөн гаргасан Г.Занданшатар, бас энэ хүнийг огцруулсан шийдвэрт хориг тавьсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2022 оноос өмнө “Оросын тавиул болсон байх магадлалтай” гэсэн баримттай нь хамт монголчууд бидний эрхийг зөрчиж, хохирол учруулсан асуудлаар Европын хүний эрхийн шүүхэд өгнө.
Г.АМАРСАНАА





Эмч, багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжив
Хамтарсан байнгын хорооны өнөөдөр /2025.10.21/-ийн хуралдаанаар Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулахыг дэмж...
4 цагийн дараа
Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбооны оргил тулаанд яллаа
Монголын босоо тулааны аварга, холимог тулааны шилдэг тамирчдын нэг “Катана” хэмээх Х.Хатанбаатар “CK Fighting-2 The Return” холбоон...
4 цагийн дараа
Багш нарын цалинг нэмэхийг дэмжиж 42 гишүүн гарын үсэг зуржээ
2025 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Тэгвэл боловсролыг дэмжих жилийн хүрээнд багш нарынхаа цалинг өсгөх саналыг УИХ-ын...
3 цагийн дараа
Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан залилан мэхлэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна
“Шахмал түлш худалдаа, авна, зарна” фейсбүүк зарын группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуулсан гэх гомдол мэдээлэл цаг...
3 цагийн дараа
З.Цогтгэрэл: Бид зорилгодоо хүрнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа
Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Холбооны дарга З.Цогтгэрэлээс багш нарын ажил хаялтын нөхцөл байдлын талаар тодрууллаа...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд