Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 25

Валютын ханш

value

мэдээ

ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд

trend

Админ

img

2025 оны 10 сарын 24

img

46

news-img

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хамт олноо хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, чанарыг эрхэмлэн стандартыг амжилттай хэрэгжүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, амт чанарыг сайжруулж, хүн амын хүнсний хангамжийг дээшлүүлэх, иргэдийг эрүүл хүнсээр хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн МҮХАҮТ-ын гишүүн, хүнсний ууган үйлдвэр “Өгөөж чихэр боов” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сумъяагийн Түмэнгэрэлд хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн дарга Баатаржавын Лхагважав,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Жанцангийн Гөлгөө,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Тэсо групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Одонгийн Дамжин,
  • “Сод Монгол групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Нэргүйн Ганболд,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Наран трейд” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Дэндэвийн Удвал,
  • “Баруун-Урт тансаг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дамирангийн Баясгалан,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын бодлого стратегийн газрын дарга Жигжидийн Оюунчимэг,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • “Монос Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал  Лувсандоржийн Алтанцогт,
Сүхбаатарын одонгоор:
  • “Нью жуулчин турс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Нэргүй,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Хэнтий аймаг дахь салбарын дарга Довжоогийн Батболд,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ахмад ажилтан Батсүхийн Сарантуяа,
  • Ховд аймаг дахь салбарын дарга Балжаагийн Ганзориг,
  • “Авто агро” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Очирбатын Энхболд,
Алтан гадас одонгоор:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Булганы Саруул,
  • Булган аймаг дахь салбарын дарга Дуламсүрэнгийн Оюунгэрэл,
  • Баянхонгор аймаг дахь салбарын дарга Жамбалын Өлзийбат,
  • Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газрын дарга Эрдэнэчулууны Бадамхорол,
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монгол олон улсын арбитрын нарийн бичгийн дарга Нармандахын Батдорж,
  • Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга Айыпханы Айнагүл,
  • Үзэсгэлэн яармагийн газрын мэргэжилтэн Цэрэндоржийн Хулан,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бодлого, стратегийн газрын ахлах мэргэжилтэн Баатарбилэгийн Баяртуяа,
  • “Хэрлэн зураглал” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Эрчулууны Адъяа,
  • Эдийн засгийн судалгааны институтын газрын дарга Отгонбаярын Түмэн-Амар,
  • “Бөзөн баян цахирт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Амгалангийн Амартөр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Т.Галсан: Бид одоо хулгайч нараар төрөө түйвээлгэж болохгүй

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Т.Галсан абугайтай билгийн тооллын намрын дунд сарын 29–ний өдөр цаг төрий...

img

8 цагийн дараа

“Наддаа ганцхан аав минь”

Ижий аавыгаа сэтгэлдээ хадгалан хайрладаггүй, ач буяныг нь санадаггүй хүн гэж орчлонд хаа билээ. Аавын ачлал, ээжийн энэрэл хайрын т...

img

7 цагийн дараа

Н.Энх-Амгалан: Иргэд “Гадаад улсад өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу зүүн өмнөд Азийн орнууд руу очоод, бусдын эрхшээлд орж байна

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн шалгах тасг...

img

7 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 25, 26-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шө...

img

6 цагийн дараа

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох саналаа танилцууллаа. Ер...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд