Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Д.Уянга: Та даралтаа хянахгүй, эмээ уухгүй бол харвах эрсдэлийг тээж байна гэсэн үг

trend

Админ

img

2025 оны 11 сарын 01

img

41

news-img

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэдрэл судлалын тасгийн их эмч Д.Уянгатай тархины харвалтын талаар ярилцлаа.


-Тархины харвалт гэж юу вэ?

-Мэдрэлийн эмч нар болон эрүүл мэндийн байгууллагууд тархины харвалтад онцгойлон анхаардаг. Яагаад гэвэл харвалт гэдэг нь өөрөө маш хүнд, ноцтой өвчин юм. Тухайн хүн тахир дутуу болох ч эрсдэлтэй. Хүний тархинд судас хагарч, бөглөрснөөс үүдэн ухаангүй, хэл яриагүй болох шинж илэрдэг. Нэг ёсондоо тархины цусны эргэлтийн цочмог хямрал гэж ойлгож болно.

-Яагаад хүн тархины харвалтад өртдөг вэ. Нөлөөлөгч хүчин зүйлийнх нь талаар ярихгүй юу?

-Аливаа өвчин өөрийн гэсэн шалтгаантай байдаг. Харвалтын хувьд засагдаж болох, болохгүй гэсэн хоёр шалтгаантай. Тухайн хүний нас, хүйс, удамшил, өмнө нь харваж байсан эрсдэлүүд засагдах боломжгүй шалтгааны тоонд ордог. Харин засаж болох шалтгааны хувьд архи, тамхины хэрэглээ, стресс, хөдөлгөөний дутагдал, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин, сахараа хянаагүй гэх мэтчилэн байна

Тиймээс харвалтаас урьдчилан сэргийлэх арга нь өөрөө шалтгаантайгаа нягт холбоотой. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний дутагдалд орохгүй, архи тамхины хэрэглээгээ багасгаж, сахараа хянахад болно. Нэмж хэлэхэд сайн унтаж, амарч, даралтаа хянаж байх хэрэгтэй. Манайхан даралтаа хянахгүй, эмээ уухгүй яваад байх хандлага ажиглагддаг. Энэ нь тухайн хүн харвах эрсдэлийг тээгээд явж байна гэсэн үг.

-Манай усад тархины харвалтын нөхцөл байдал ямар байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг жилд 100 мянган хүн амд 100-300 хүн харвалтад өртөж байна гэх судалгаа хийсэн байдаг. Манай улсын хувьд 100 мянган хүн амд гэж бодохоор нэг жилд 280-290 хүн өртөж байна. Энэ тоо бол маш өндөр үзүүлэлт шүү. Түүнчлэн дэлхий даяар хоёроос гурван секунд тутамд нэг хүн харвалтад өртөж байна гэх судалгаа ч бий. Ялангуяа 75 наснаас дээш таван эрэгтэй тутмын нэг, зургаан эмэгтэй тутмын нэг нь харвалтад өртөх эрсдэлтэй гэдэг. Харин эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 25 хувиар илүү тархины харвалтад өртөх эрсдэлтэй. Үүний шалтгаан нь нөгөө л архи, тамхины хэрэглээ байдаг.

 

А.Даваа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 9 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагат...

img

6 цагийн өмнө

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг шалгаж эхэлжээ

Цагдаагийн ерөнхий газар татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын дунд олон жил бугшсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль б...

img

7 цагийн өмнө

Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ

Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлс...

img

8 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Монгол Улсын И...

img

9 цагийн өмнө

Бахрейн-2025: Монгол Улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ

“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадамд Монгол улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ Тус тэмцээнд 45 орны...

img

10 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд