Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 12

Валютын ханш

value

гадаад

Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 01

news-img

Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлсэн гэж Букингемийн ордон мэдэгджээ. Тэрбээр одоо Эндрю Маунтбаттен-Виндзор гэж нэрлэгдэх юм. Хаан Чарльзын дүү, талийгаач хатан хаан II Элизабетийн хоёр дахь хүү Эндрю өөрийн зан авир болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч, АНУ-ын санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэх шалтгаанаар улам бүр шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Энэ сарын эхээр тэрбээр Йоркийн гүн хэмээх цол хэргэмээ ашиглахаа болихоос өөр аргагүйд хүрсэн байна.

“Эндрю өөрийг нь буруутгасан мэдээллүүдийг үгүйсгэж байгаа боловч эдгээр зэмлэл шийтгэлийг хүлээх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна” гэж Букингемийн ордноос пүрэв гарагт мэдэгджээ. Ж.Эпштейнийг буруутгаж байсан гол хүмүүсийн нэг нь Эндрюгийн эсрэг мэдээлэл гаргасны дараа дээрх үйл явдал болж байна.

Америк, Австралийн иргэн Виржиниа Жуффре гэдэг эмэгтэйг нас барсных нь дараа гаргасан түүний дурсамж ном болох “Nobody’s Girl” өнгөрсөн долоо хоногт Их Британид худалдаанд гарсан юм. Энэхүү номд уг эмэгтэй Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон гэж бичсэн байна. Тэдгээрээс анхны тохиолдол нь түүнийг дөнгөж 17 настай байхад нь болсон гэнэ. Хунтайж түүний насыг зөв тааж, хүүхдүүдтэйгээ чацуу хэмээн ярьсан гэдгийг бичжээ.

Мөн 2011 онд бичиж байсан цахим захидлууд энэ сард дахин гарч ирсэн бөгөөд Эндрю Ж.Эпштейнтэй бүх холбоогоо тасалсан гэж мэдэгдсэний дараа ч түүнтэй холбоотой байсан нь ил болжээ. Эндрю албан ёсны цол хэргэмээсээ татгалзсан хэдий ч бэлгийн хүчирхийллийн талаарх В.Жуффрегийн мэдэгдлийг үгүйсгэсээр байна. В.Жуффре энэ оны дөрөвдүгээр сард амиа егүүтгэн нас баржээ.

Эндрю 2022 онд Нью-Йорк хотод В.Жуффрегийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд олон сая ам.доллар төлсөн байна. Тухайн үед тэрбээр буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч бэлгийн мөлжлөгийн хохирогч болж зовж шаналж байсныг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Ж.Эпштейн 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүгдэх шүүх хурлаа хүлээж байхдаа шоронд амиа егүүтгэж нас баржээ. Тэрбээр өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байжээ. Түүний туслах Жислейн Максвеллийн хувьд өсвөр насны охидыг түүнд зуучилж байсан хэргээр 2021 онд 20 жилийн ял сонссон байна.

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд болно

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүр...

img

4 минутын өмнө

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад  энэ сарын 25-наас хойш ey...

img

29 минутын өмнө

Эхийн ачийг хариулах өдөр

Эхийн ачийг санах өдөр болж өнгөрлөө. Бурхан багш эхийнхээ ачийг энэ өдөр санаж олон галавын газар очиж ном уншин гэгээрүүлж эхээ ав...

img

1 цагийн өмнө

Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр аравнэгдүгээр сарын 10-ны б...

img

1 цагийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт 37008 зөрчлийн талаарх гомдол мэдээлэл бүртгэгджээ

Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 03-ноос 10-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бү...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд