Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан байна

trend

Админ

img

2025 оны 11 сарын 01

img

25

news-img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11-р сарын 05 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10…-12 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 радус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр . Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

2025 оны 11-р сарын 02-ноос 11-р сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 02-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. 05-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 2, 3-нд нутгийн зарим газраар, 5-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ

Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлс...

img

8 цагийн дараа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын “Асуулгын цаг”-т дундаж давхаргыг дэмжих бодлогоо танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны “Асуулгын цаг”-т оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Монгол Улсын И...

img

7 цагийн дараа

Бахрейн-2025: Монгол Улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ

“Бахрейн-2025” Азийн залуучуудын III наадамд Монгол улсын тамирчид 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ Тус тэмцээнд 45 орны...

img

6 цагийн дараа

Сүхбаатар өртөөнөөс хөдлөөд замд явж буй нийт 87 вагон байна

2025 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 143 вагон АИ-92 автобензин байна. Үүнээс Дархан өртөөнд – 7 вагон...

img

6 цагийн дараа

Гишүүдийн дийлэнх дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахгүй боллоо

Улсын Их Хурлын чуулганы  (2025.10.31)-ийн нэгдсэн хуралдааныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан явуулав. Тэрбээр чуулг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд