мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан байна

Админ
2025 оны 11 сарын 04
1

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудийн ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -11…-13 градус хүйтэн, өдөртөө +5…+7 радус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
2025 оны 11-р сарын 05-наас 11-р сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд нутгийн баруун хагаст, 07-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 08-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 06-нд Алтайн салбар уулсаар, 07-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 06-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
МИАТ: Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ
Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдөр /2025.11.04/ Сингапур чиглэлийн хуваарьт шууд нислэгээ амжилттай нээлээ. ...
8 цагийн дараа
Дэлхийд Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна
Газын зурвасыг сонсоогүй хүн байхгүй байх. Палестины ХАМАС бүлэглэл Израильтай энэ бүс нутагт олон жилийн турш дайтаж байгаа. Угтаа ...
8 цагийн дараа
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, мэдэгдэл гаргав
Монгол Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргав Монголын ард түмэн бид: – Улсынхаа тус...
7 цагийн дараа
Сергей Шойгу: Оросыг “десуверенизаци” болгохыг хүсч байна
Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу долоо хоног тутмын “Аргументы и Факты” сонинд “Единство народов-ф...
7 цагийн дараа
Гэр хорооллын айл өрхийн 21:00-09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны үнийг хөнгөлнө
Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Өмнө нь шөнийн тарифын хөнгөлөлт өглөөний 6 ц...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



