мэдээ
Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

Админ
2025 оны 11 сарын 04
1

Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хийнэ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна.
Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэхэд дэвшилтэт технологийг ашиглах талаар санал болгожээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, гүйцэтгэх ажлын зардлыг хэмнэх, гүйцэтгэхэд хялбар байх зэрэг нөхцөлөөс шалтгаалан Close fit, CIPP (Cured-In-Place Pipe), Pipe bursting зэрэг технологийг ашиглах санал, зөвлөмж өгсөн байна. Энэхүү CIPP болон Close-Fit нь нөхөн сэргээх технологи бөгөөд хуучин хоолойг ашиглан дотор нь шинэ бүтэц үүсгэдэг бол, Pipe Bursting нь бүрэн солих технологи аж.
Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Улаанбаатар хотын нийт 22 байршилд 93.8 км бүхий далан, 16 байршилд 100.7 км суваг, 26.37 км урт шугам барихаар төлөвлөсөн бол дөрвөн байршилд хөв цөөрөм байгуулах юм. Улаанбаатар хотод дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, мөн 58 байршилд 107.6 км үерийн хамгаалалтын суваг байгаа хэдий ч, эдгээр үерийн хамгаалалтын байгууламж нь нийслэлийг их үерийн эрсдэл, аюулаас бүрэн хамгаалах боломжгүй байна. Учир нь зарим томоохон үерийн хамгаалалтын сувгийн голдирол олон арван жилийн хугацаанд хагшаасаар дүүрч, үерийн байгууламж их хэмжээний үерийг өнгөрөөх боломжгүй болсон мөн хатуу урсцыг тогтоон барих хагшаас тунгаах байгууламж хангалтгүй байгаа юм.

Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдана. Өвлийн элсэлтийн шалгалтад зөвхөн өмнөх...
5 цагийн дараа
ХОХИРОГЧ: Сүмд явсан ээж минь биднийг “Сатаны сүнс” гээд өгсөн хоолыг минь хор гээд идэхээ больсон
Христийн шашны байгууллагын (Шинэ тэнгэр урсгал) үйл ажиллагааны улмаас хохирсон гэх иргэд мэдээлэл өглөө. Хохирогч иргэн “Мин...
5 цагийн дараа
ТББХ: Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.04/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжи...
5 цагийн дараа
Он гарснаас хойш 56 мянган тонн мах экспортолжээ
Манай улс ОХУ, Япон, БНХАУ, Узбекстан, Казахстан, Тажикстан улсад адууны мах экспортолж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн ү...
4 цагийн дараа
Гэр хорооллын 300 айл өрх яндангаа буулгаж, сард 80-100 мянган төгрөгийн цахилгааны зардлаар халаалтаа шийдэж байна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар болон Голомт банк, “ECO SQUARE ENERGY” компани хамтран гэр хорооллын 300 монгол гэрт ам...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



