мэдээ
“Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно

Админ
2025 оны 11 сарын 18

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраар Төрийн шагналт, ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонид болох гэж байна. Энэхүү яруу найргийн наадам нь анх 1983 онд зохион байгуулагдаж, яруу найрагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан түүхтэй. Энэ цагаас хойш тасралтгүй жил бүр зохион байгуулагдсан. Тус найргийн наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлж байсан.
Түүнчлэн Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ц.Чимэддорж нар хоёр удаа түрүүлсэн түүхтэй аж. 1990-ээд онд үзэгч олныг хамгийн их шуугиулдаг, улсын баяр наадам шиг хүлээдэг наадам бол яалт ч үгүй “Болор цом” байсан. Энэ тайзан дээрээ П.Бадарчийн “Адуу”, “Тэмээ”, Ч.Мягмарсүрэнгийн “Сумын заан”, “Байрны хүүхэд”, Т.Очирхүүгийн “Чулууны магтаал”, Ц.Чимэддоржийн “Малчин”, “Цагаан зээр”, Б.Доржпаламын “Хөөрлийн шүлэг” болон Б.Ичинхорлоо найрагчийн “Бүргэд” зэрэг алдартай шүлгүүд төрсөн байдаг. Энэ жилийн 43 дахь удаагийн “Болор цом” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран зохион байгуулж байна.
Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал 2025 оны 11-р сарын 15-17-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн Их хуралд намын анхан шатн...
8 цагийн дараа
150 наслуулах бэлдмэл
“The New York Times” сонин “Хятадын Lonvi Biosciences лабораторийн судлаачид усан үзмийн үрийн ханд дээр үндэслэн гаргаж авсан...
8 цагийн дараа
ҮСХ: Монгол Улсын эдийн засаг 5.9 хувиар өсчээ
Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний 9 сард 5.9 хувиар өслөө. Тус өсөлтөд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 774.9 (33.8%) тэ...
7 цагийн дараа
Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий...
7 цагийн дараа
“Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд болно
Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-ны өдөр Улс тунхагласны баяраар Төрийн шагналт, ардын жүж...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



