мэдээ
150 наслуулах бэлдмэл

Админ
2025 оны 11 сарын 18

“The New York Times” сонин “Хятадын Lonvi Biosciences лабораторийн судлаачид усан үзмийн үрийн ханд дээр үндэслэн гаргаж авсан бэлдмэл нь хүний насыг 100 болон түүнээс дээш жилээр уртасгаж чадна гэж мэдээлэв. Өмнө нь Хятадын урт наслалтын уламжлалт шинжлэх ухааныг маргаантай чиглэл гэж үздэг байсан ч сүүлийн жилүүдэд энэ салбар төр засаг болон хувийн хөрөнгө оруулагчдын дэмжлэгийг авч эхэлжээ. Энэхүү сэдвийг зөвхөн томоохон компаниуд төдийгүй чинээлэг иргэд ч сонирхох болсон байна. Хөгшрөлтийн судалгаа эрхэлдэг Шанхайн “Time Pie” компанийн хамтран байгуулагч Гань Юй “Саяхныг болтол амьдралын хугацааг уртасгах тухай яриа голдуу АНУ-д түгээмэл байсан бол одоо хятадууд ч энэ асуудлыг идэвхтэй сонирхож байна” гэсэн бол Lonvi Biosciences-ийн техникийн захирал Лю Цинхуа “Хүн 150 наслах нь бүрэн боломжтой зорилт. Хэдхэн жилийн дараа энэ бодит байдал болно” гэж хэллээ” хэмээн мэдээлжээ.
Хятадын Шэньжэн хотод байрлах уг лаборатори эсийн хөгшрөлтөд нөлөөлөх эмүүдийг боловсруулж байгаа бөгөөд энэхүү шинэ бэлдмэлийн гол найрлага нь усан үзмийн үрийн ханднаас гаргаж авсан процианидин C1(PCC1) нэртэй нэгдэл юм. Өмнө нь Шанхайн судлаачид PCC1 нь лабораторийн хулгануудын амьдралын хугацааг уртасгаж байна гэдгийг тогтоож чадсан юм байна. “The New York Times”-ийн мэдээлснээр энэхүү шинэ бэлдмэл нь “зомби эс” гэж нэрлэгддэг хуваагдахаа больж, эрүүл эдэд “гай” үүсгэдэг хөгширсөн эсүүдийг устгахад чиглэгдсэн юм байна. Компанийн гүйцэтгэх захирал Ип Чжо энэ бэлдмэлийг урт наслалтын судалгааны “түлхүүр” гэж нэрлэжээ. Мөн тус хэвлэл онцлохдоо, 2024 онд Хятадын дундаж наслалт 79 хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс таван жилээр өндөр байгааг онцолсон байна. Компанийн үзэж байгаагаар, энэ бэлдмэлийг эрүүл амьдралын хэв маяг болон чанартай эмнэлгийн үйлчилгээтэй хослуулбал хүмүүс 100, зарим тохиолдолд 120 хүртэл наслах боломжтой ажээ. Судалгааны суурь болсон нээлт нь усан үзмийн үрийн PCC1 нь бодис туршилтын хулгануудын амьдралын хугацааг эмчилгээ эхэлснээс хойш 64.2 хувиар нэмэгдүүлж чадсан явдал бөгөөд баруунд усан үзмийн үрийг эртнээс эрүүл хоол хүнсэнд оруулж иржээ. Харин Хятадын уламжлалт анагаах ухаанд үүнийг эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн бөгөөд усан үзмийн үрийн ханданд агуулагдах эрүүл эдэд хор хүргэдэг хөгширсөн эсүүдийг устгах чадвартай тусгай молекулуудын өндөр тунтай энэ бэлдмэл нь хүний насыг уртасгах түлхүүр гэдгийг судлаачид онцолжээ. Мөн энэ судлаачдын ажлын үр дүн өнгөрсөн есдүгээр сарын 3-нд Владимир Путин, Си Жиньпин нар Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр хүний насыг 150 хүртэл уртасгах болон эрхтэн шилжүүлэн суулгах сэдвээр ярилцахад хүргэсэн байж болох талаар мөн дурджээ.
Хүний биологийн хөгшрөлт буюу арьсны хөгшрөлт болон гормон(эстроген)-ы бууралт 28–32 насанд явагдаж, харин 45–55 насанд цэвэршилтийн үе эхэлдэг. Энэ бүхний гол шалтгаан нь “зомби эс” гэж нэрлэгддэг хуваагдахаа больсон эсүүд юм. Энэ эсүүд л хүнийг хөгшрүүлэх “түлхүүр” юм. Энэхүү “түлхүүр эс” нь үнэндээ бол бидний үүссэн бичний сүргийн генийг цэвэр байлгах буюу аль болох олон янзын гентэй байлгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд нэгэнт үр төлөө үлдээсэн эрчүүдийг нь аль болох хурдан устгах байгалийн зохицуулалт юм. Өнөөдөр автобусанд ороод харахад олон эмээ, цөөн өвөө сууж байдгийн цаад учир нь энэ. Иймээс усан үзмийн үрээс ялгаж авсан энэхүү бэлдмэл нь хөгшрөлтийг удаашруулах замаар хүний насыг уртасгана гэсэн үг. Харин АНУ, Япон, Их Британийн эрдэмтдийн явуулж байгаа судалгаа нь хүний бүх эсийг дахин хуваагддаг болгох буюу хүнийг дахин залуужуулах зорилготой бөгөөд эдгээр судалгааны гол ялгаа нь энэ юм.
Г.АМАРСАНАА
Г.Отгонбаяр: Бензин хайгаад явах уу, цахилгаан машин аваад хэмнэлттэй амьдрах уу гэх сонголт гарч ирлээ
Авто-Механик инженер Г.Отгонбаяртай цахилгаан машины талаар ярилцлаа. -Дэлхий нийтээрээ цахилгаан машиныг хэрэг-лээнд нэвтрүүлж байн...
7 цагийн дараа
Ж.Ганболд: Цахим залиланг олон удаа үйлдсэн бол 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж, иргэд залиланд ихээр өртөх болсон. Тэгвэл залилах гэмт хэрэгтэй хол...
7 цагийн дараа
Төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арванхоёрдугаар сарын 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч,...
6 цагийн дараа
Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...
9 цагийн өмнө
Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ
Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



