Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

Анхан шатны эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлэгт цаг авах системийг цахимжууллаа

trend

Админ

img

2025 оны 11 сарын 26

news-img

Эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатны эмнэлгээс дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн системийг ашиглалтад орууллаа. Уг системийг нэвтрүүлснээр иргэд анхан шатны цахим бүртгэлийн системээр дамжуулан дараагийн шатлалын эмнэлгийн эмч, мэргэжлийн үзлэгт цаг авах боломжтой болж байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний дараалал эрс багасна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

Судалгаагаар иргэд дүүрэг, улсын эмнэлэгт үзүүлэх үйлчилгээнийхээ өмнө урьдчилан цаг аваагүйгээс болж дунджаар 1.5–2 цаг орчим оочроо хүлээдэг. Мөн тухайн шатлалын байгууллагуудын хооронд мэдээлэл зөрөх хүндрэл гардаг байсан байна. Цахим цаг захиалгын нэгдсэн систем нэвтэрснээр эдгээр бэрхшээл шийдэгдэж, иргэд шуурхай, ил тод, уялдаа холбоотой үйлчилгээ авах боломж бүрдлээ.

Системийн давуу тал:

  • И-Монголиа  системээр дамжуулан захиалсан цагийн мэдээллээ харна.
  • Анхан шатны эмнэлгээс цахим сувгаар дамжуулан шууд цаг авах боломжтой.
  • Эмнэлэгт очиж оочир хүлээх шаардлагагүй, товлосон цагтаа үзүүлнэ
  •  Анхан шатнаас эхлэн өвчний түүх нэг мөр хадгалагдаж, лавлагаа шатанд үргэлжлэн ашиглагдана
  •  Улаанбаатар болон орон нутгийн аль ч эрүүл мэндийн байгууллагад системийн ялгаагүйгээр цаг авах боломжтой
  •  Үйлчлүүлэгч–эмчийн мэдээлэл хооронд шууд холбогдож, үзлэгийн чанар сайжирна

Эмнэлгийн байгууллагад үзүүлэх давуу тал:

  • Цахим бүртгэл ашигласнаар очир дараалал 30–50% буурах тооцоотой
  • Анхан шат – лавлагаа шатлалын мэдээллийн алдагдал буурч, дамжуулга илүү хурдан болно
  • ӨЭМТ-өөс нарийн мэргэжлийн эмч рүү чиглүүлэх явц стандартжиж, илүү тодорхой болно
  • Эмч нар үйлчлүүлэгчийн өмнөх эмчилгээ, шинжилгээний мэдээллийг давхардалгүйгээр авч,
    илүү оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ.
  • Захиргаа, нягтлан, бүртгэлийн ачаалал буурч, байгууллагын нөөцийн менежмент сайжирна.

Системийг туршилтаар ашигласан 3 сарын хугацаанд:

  • Лавлагаа шатны хүлээлгийн хугацаа дунджаар 42% буурсан
  • Өвчтөний мэдээлэл зөрсөн тохиолдол 50% буурсан
  • Анхан шатны эмнэлгээс лавлагаа шат руу дамжуулсан цаг захиалга 2.8 дахин өссөн
  • Иргэдийн цахим ашиглалтын түвшин өсөж, тасалдсан үзлэгийн хувь буурсан байна.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж ...

img

5 цагийн дараа

Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс ц...

img

4 цагийн дараа

16 настнууд “Иргэний андгай” өргөлөө

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны ...

img

3 цагийн дараа

П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа. -Ханиад т...

img

3 цагийн дараа

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

Буриад зоны хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтаргана-2026” соёлын их наадам ирэх оны долдугаар сарын 1-5-нд Улаан-Үд...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд