мэдээ
“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв

Админ
2025 оны 11 сарын 26
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж авсан. Гэвч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Уг асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тус цэцэрлэгийн барилгын ажил 2021 онд эхэлсэн боловч газрын асуудал, цар тахлын улмаас хэсэг хугацаанд зогсоод байсан юм. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 17-нд ашиглалтад орууллаа. Гэвч Боловсролын яамнаас зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ хүлээж авч чадаагүй байна.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны хуучны дөрвөн давхар байрууд ирээдүйд дахин төлөвлөлтөд орох төлөвтэй. Тиймээс хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн асуудал яригдах учир үүнд бэлтгэж, төлөвлөн энэ цэцэрлэгийг барьсан. Нийслэлийн хэмжээнд энэ онд долоон сургууль, 19 цэцэрлэгийг ашиглалтад оруулаад байна. 240 хүүхдийн ортой энэ цэцэрлэг ашиглалтад орсноор ойр орчмын цэцэрлэгүүдийн ачаалал буурах юм. Гэвч зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг Боловсролын яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс үүдэн цэцэрлэг энэ ондоо багтаж үйл ажиллагаа явуулах эсэх нь эргэлзээтэй болж байна. Уг нь Боловсролын яаманд хүсэлтээ наймдугаар сард илгээсэн байсан. Улаанбаатар хотын хэмжээнд шинээр ашиглалтад орж байгаа 12 сургууль, цэцэрлэгт ийм асуудал гарч байна” гэлээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн хүүхдүүдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нэгдсэн удирдлагын төвд шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэгийн камерыг холбох ажлуудыг хийж байгаа. Ингэснээр хиймэл оюун ухаанаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй тээврийн хэрэгслийг илрүүлдэг шиг сургууль орчим дахь хүүхдэд аюултай нөхцөл байдлыг мөн илрүүлнэ гэсэн юм.
“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж ...
6 цагийн дараа
Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа
Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс ц...
5 цагийн дараа
16 настнууд “Иргэний андгай” өргөлөө
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны ...
5 цагийн дараа
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа. -Ханиад т...
4 цагийн дараа
“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ
Буриад зоны хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтаргана-2026” соёлын их наадам ирэх оны долдугаар сарын 1-5-нд Улаан-Үд...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд



