Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 11 сарын 26

news-img

Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа.


-Ханиад томуугийн дэгдэлт их, хүүхдүүдийн өвчлөл өндөр байна. Тиймээс сурагчдын амралтыг нааш нь татах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн. Энэ асуудал дээр танай яамны зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Энэ асуудлыг яг одоо бид ид судалж байна. Хоёрдугаарт, ханиад томуугийн дэгдэлт 0-15 насны хүүхдүүдийн дунд их байна. Нийт өвчлөгсдийн 80 хувь нь яг энэ насныхан байна гэсэн тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамнаас ирүүлээд байгаа. Тийм учраас сургууль, цэцэрлэгийг карентилуулах, амралтыг нь наашлуул гэсэн зөвлөмжийг мөн өгсөн. Энэ асуудлыг Засгийн газрын өчигдөр/уржигдар/-ийн хуралдаанаар авч хэлэлцээд, байдал хүндэрвэл дунд сургуулийг цахим хэлбэр рүү шилжүүлэхийг үүрэг болгосон. Гэхдээ бид одоогоор дэгдэлтийн түвшинг харж байна. Нийслэлийн хэмжээнд ханиад томуу алаг цоог түвшний дэгдэлттэй. Харин таван аймгийн нутаг дэвсгэрт заримд нь идэвхэжлийн, заримд нь улирал хоорондын дэгдэлттэй байна. Тиймээс сургуулиудыг карентинлах, амралтыг хөдөлгөх шаардлагагүй гэж бид үзэж байгаа. Харин алаг цоог дэгдэлттэй бүс нутагт 15 нас хүртэлх буюу 1-9 дүгээр ангийн зарим хичээлийг нь хэсэг хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногийн даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 1-нээс цахимд шилжиж эхэлнэ. Гэвч яг шийдвэрийг нарийн судалсны үндсэн дээр гаргаж, чиглэлийг энэ долоо хоногийн пүрэв гарагт өгнө.

-Ковидын жилүүд, сая багш нарын ажил хаялт гээд хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол нэлээд байгаа тухай эцэг эхчүүд хэлдэг. Сурагчдын хичээлийн хоцрогдол ер нь хэр байгаа вэ?

-Ковидын үеийн хичээлийн хоцрогдол их байгаа. Энэхүү хоцрогдол бүрэн арилтлаа нэлээн олон жил шаардагдана. Энэ талын судалгааг яамны зүгээс гаргасан байдаг. Нөгөө талдаа сая багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, ажил хаясан.

Бие даалтын долоо хоногийг хасах юм бол бараг долоо хоног ажил хаячихсан шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдалд хүүхдийн сурлагын хоцрогдол ноцтой хэмжээнд хүрэх аюултай.

-Тэгэхээр ийм хоцрогдолтой үед нь шууд карантинлж болохгүй гэж яамны зүгээс үзээд байна уу?

-Тийм, бид карентинлахгүй цахим руу шилжүүлнэ. Хоёрдугаарт, цахимд шилжүүлэхдээ нийтээр нь бус хэсэгчилж явуулахаар төлөвлөж байна. Өвчлөл ихтэй байгаа нутаг болон насаар нь хязгаарлаж цахим хэлбэрт шилжүүлнэ. Гэхдээ аль болохоор хүүхдүүдийг танхимдаа хичээллэхийг дэмжих бодлого барина.

-Засгийн газраас цахимд шилжүүлбэл датаны асуудал дээр үүрэн телефоны компаниудтай уулзаж ярилц гэсэн чиглэлийг танай яаманд өгсөн байсан. Энэ талын уулзалт хийгдсэн үү?

-Бэлдчихсэн цахим хичээл рүүгээ ороход нь датаг нь тогтмол төлбөртэй болгодог. Жишээлбэл, ковидын үед манай үүрэн телефоны дөрвөн компани датагаа 1000 төгрөгийн хураамжтай хийж өгч байсан. Үүнийг сэргээх боломжийг бид судалж байна.

-Цахимд шилжүүлсэн ч хүүхдүүд хичээлээ ойлгодоггүй. Түүнээсээ болоод хоцордог гэсэн зүйлийг эцэг эхчүүд бас хэлж байна?

-Энэ бол нэг талдаа өрөөсгөл ойлголт л доо. Цахим сургалтын нэг онцлог бол хүүхдийн өөрийн бие дааж сурахуйд түшиглэдэг. Хоёрдугаарт, цахим сургалт нь хүүхдийн ахисан түвшнийг харгалзаж, яг тухайн хүүхдийн онцлогт тохирсон сургалтыг хйих боломжтой гэсэн давуу талууд байдаг.

-Зарим гишүүний зүгээс сурагчдын хичээллэх хугацаанд өөрчлөлт оруулах ёстой гэсэн зүйлийг ярьсан байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Улирлынхаа бүтцийг өөрчлөхгүй. Яагаад гэхээр арванхоёрдугаар сарын 15-наас нэгдүгээр сарын 26 хүртэл бага сургууль амарч байгаа. Нийтдээ 41 хоног, маш урт хугацаа. Дээрээс нь яг өвлийн ид хүйтэн, идэр есийн хүйтнийг давах, агаарын бохирдол туйлдаа хүрдэг үе зэргийг тооцож бид бүхэн гаргасан. Ийм тооцоолол хийчихсэн үед хичээлийг шууд 14 хоногоор наашлуул гэдэг бол хэцүү. Мөн энэ бүхэн чинь хуультай. Боловсролын ерөнхий хууль дээрээ есдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15 хүртэл хичээллэнэ гээд маш тодорхой заачихсан байдаг. Тийм болохоор хуулиа өөрчилж байж энэ асуудлыг ярина гэсэн үг. Хоёрдугаарт, марталтын мурий гэж байдаг. Багш нар үүнийг мэдэж байгаа. Хүүхэд урт амраад ирэх тусмаа л хичээлээ мартаад ирдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд энэ их тохиолддог. Ингэхээр багшийн хөдөлмөр их хүндэрдэг тал бий. Тийм болохоор бид аливаа зүйл дээр судалгаа, тооцоотой хандахгүй бол болохгүй.

-Ирэх оны төсвөө баталчихсан. Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодорхой хувийг хассан. Танай салбарт энэ хасалт орсон уу?

-Манай дээр урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зарим хэсэг нь танагдсан. Яагаад тэгж байна гэхээр 2027 онд ашиглалтад орох барилга байгууламжуудын 2026 онд хийгдэх санхүүжилтийг нь бууруулсан. Харин багш нарын үндсэн цалинг он гарангуут 50 хувиар нэмнэ. Дээрээс нь арваннэгдүгээр сард 26 хувь гээд нийтдээ 76 хувиар нэмэх төсвийг баталж өгсөн байгаа. Нөгөө талдаа бид Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийг авна. Үүгээрээ 41 байршил дээр дахин сургууль, цэцэрлэгийг шинээр барих боломжийг бий болгож байгаа. Нийтдээ сургууль, цэцэрлэг, дотуур байр, спортын заалны барилга байгууламж гээд 200-гаад төсөл арга хэмжээ байна. Эдгээр төсөл арга хэмжээ 2026 онд ашиглалтад орно. Цаашаагаа улсын төсөвт шинээр 10-аад төсөл байгаа.

-Багш нарыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах асуудал жилийн жилд л яригддаг. Тэгвэл яг ойрын хугацаанд шийдэгдээд, шаардлага хангасан хүмүүсээ эхний ээлжинд оруулчихаар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна вэ?

-Нийслэл дээр “Сэлбэ хотхон” энэ тэр гээд байгаа. Эдгээр дээр багш нарт зориулсан орон сууцыг гаргаж өгнө гэсэн асуудал яригдаж байна. Мөн Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамтай ярилцаад ажлын хэсэг гарч байгаа. Ингэснээр багш нарыг ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамруулах бололцоо байгаа гэж харж байна. Мөн саяхан нэмэлт хэлэлцээрийг Үйлдвэрчний эвлэлтэй байгуулахад ер нь 290-ээд орон сууцыг багш нарт зориулан шийднэ гэсэн амлалтыг авсан.

Т.ДАРХАН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж ...

img

6 цагийн дараа

Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс ц...

img

5 цагийн дараа

16 настнууд “Иргэний андгай” өргөлөө

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны ...

img

5 цагийн дараа

П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа. -Ханиад т...

img

4 цагийн дараа

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

Буриад зоны хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтаргана-2026” соёлын их наадам ирэх оны долдугаар сарын 1-5-нд Улаан-Үд...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд