Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 26

Валютын ханш

value

мэдээ

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 26

news-img

Буриад зоны хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтаргана-2026” соёлын их наадам ирэх оны долдугаар сарын 1-5-нд Улаан-Үд хотноо болно. Буриадын харилцаа дуу, цэц булаалдах, үлгэр домог, тууль ярилцах, ёохор хатирах, сур харваа, буриад үндэсний хувцас зэргээр “Алтаргана” соёлын их наадмын тэмцээн уралдаан нь улам бүр баяжин хөгжсөөр иржээ. Ирэх онд болох “Алтаргана” наадамд буриад ардын суухан-хуур болон суур хөгжмийн төрөл, нютагай бужиг буюу буриад ардын бүжгийн төрлийг шинээр нэмж буй аж. Сонирхуулахад, суухан-хуур гэдэг нь бух, хайнагийн хатаасан давсгаар урлан хийдэг, дэлхий дээр ганц чавхдас бүхий цор ганц үндэсний хөгжмийн зэмсэг юм. Харин суур нь хуш, шинэс модоор хийдэг, зургаан нүхт үлээвэр хөгжмийн зэмсэг юм байна. Нютагай бужиг төрлөөр устаж үгүй болж буй буриад ардын гоцлол болон дуэт бүжгийн номинацийг сэргээж, буриад зоны ахуй амьдрал, зан заншлыг судалж, зан үйлийн хийгээд хүн-байгалийн харилцааг өгүүлэх амьд хөгжимтэй бүжгийн төрлийг оруулахаар зохион байгуулагчид нь шийджээ. Үүнээс гадна “Алтаргана маркет” гар урлал, бэлэг дурсгал, брендинг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг гэр хотхон хэлбэрээр дэлгэнэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж ...

img

6 цагийн дараа

Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс ц...

img

5 цагийн дараа

16 настнууд “Иргэний андгай” өргөлөө

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны ...

img

5 цагийн дараа

П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа. -Ханиад т...

img

4 цагийн дараа

“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ

Буриад зоны хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтаргана-2026” соёлын их наадам ирэх оны долдугаар сарын 1-5-нд Улаан-Үд...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд