гадаад
Трампын Энхийн хэлэлцээний эргэн тойронд…

Админ
2025 оны 11 сарын 26

Барууны томоохон хэвлэлүүд 28 зүйл бүхий Украин Донбасс мужаасаа цэргээ бүрэн татах, армийнхаа хэмжээг мэдэгдэхүйц бууруулах, алсын тусгалтай зэвсгээс татгалзах, НАТО-д нэгдэхгүй байх зэрэг заалтууд багтсан Трампын “Энхийн төлөвлөгөө”-г ээлж дараалан хэвлэж АНУ-ын Конгрессийн Ардчилсан намын гишүүдийн дургүйцлийг төрүүлсэн төдийгүй Бүгд Найрамдах намынхныг хагаралдуулав. Сенатын танхимын Гадаад харилцааны хороог хамтран даргалагч, Ардчилсан намын сенатор Жин Шахин энэхүү төлөвлөгөөг “Путины төлөвлөгөөтэй илүү төстэй зүйл байна. АНУ-ын хийх ёстой зүйл бол Путинд дарамт үзүүлэх, Украинд алсын тусгалтай зэвсэг олгох, Оросын дайны машиныг тэжээж буй компаниудад хоёрдогч хориг тавих, мөн Путинд жинхэнэ хэлэлцээний ширээний ард суухыг хүчлэх явдал. Бид ямар ч хэлэлцээнд Оросын ашиг сонирхлыг төлөөлөх ёсгүй” гэж онцлов. Сенатын Бүгд Найрамдахчуудын бүлгийн хуучин лидер Митч Макконнелл “Трампын хүрээллийнхэн тогтвортой энх тайвныг хангах гэхээс илүүтэйгээр Путиныг аргадах тал руу хэлбийж байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Путин бүтэн нэг жилийн турш ерөнхийлөгч Трампыг тэнэг болгож харагдуулах гэж оролдсон. Хэрэв Засгийн газрын албан тушаалтнууд бодит энх тайван тогтоохоос илүү Путиныг хэрхэн аргадах вэ гэж санаа зовж байгаа бол ерөнхийлөгчид шинэ зөвлөхүүд хэрэгтэй. Оросын зэрлэг дайралтыг “шагнах” аливаа шийдэл Америкийн ашиг сонирхолд гамшиг авчрах болно.
А.Гитлерийг даврааж, гамшиг авчирсан Мюнхений 1938 оны гэрээ, Байдены үед Афганистанаас гарсан шиг ийм бууж өгсөн алхам нь бидний хүч чадлаар энхийг сахиулах зарчмыг сүйрэлд хүргэх болно” гэж мэдэгдэв. Сенатын Зэвсэгт хүчин хорооны дарга, Бүгд Найрамдах намын сенатор Рожер Уикер “28 зүйл бүхий энэ Энхийн төлөвлөгөө ноцтой дутагдал агуулж байгаа учир энэ баримт бичиг бодит энх тайван тогтооно гэдэгт маш их эргэлзэж байна. Бид Украиныг өөрийн газар нутгаа дэлхийн хамгийн харгис дайны гэмт хэрэгтнүүдийн нэг Путинд өг гэж шаардах ёсгүй. Украины зэвсэгт хүчний хэмжээ, бүтэц бол тэдний бүрэн эрхт сонголт. Путинд өгч буй аливаа баталгаа нь түүний үйлдсэн хор хөнөөлийн шагнал байх ёсгүй бөгөөд АНУ ба холбоотнуудын аюулгүй байдлыг дордуулах ёсгүй. Ялангуяа олон удаа худал хэлж, аллага үйлддэг түүхтэй ийм хүнтэй зэвсгийн хяналтын тухай ярилцана гэдэгт бид маш болгоомжтой хандах ёстой” гэж мэдэгдэв. Мөн Бүгд Найрамдахчуудын төлөөлөгч Брайан Фицпатрик “ОХУ-ын эсрэг хүчтэй хориг арга хэмжээ авах тухай хууль”-ийн төслийг Конгресст яаралтай зарчмаар оруулж, батлуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. Иймээс АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 23-нд Женевт Украины төлөөлөгчид болон тэдний Европын холбоотнуудтай хийсэн зөвлөлдөөний дараа тэрбээр сэтгүүлчдэд “Энэ хэлэлцээ цаашдын үндсэн баримт бичгийг бүрдүүлэх боломж олгосон бөгөөд одоо энэ нь бидний цаашдын ажлын суурь болно.
АНУ-ын энэ “Энхийн төлөвлөгөө”-нд дахин тодорхой өөрчлөлтүүд орох магадлалтай. Тухайлбал, зөрчилдөөнийг зохицуулахад Европын Холбоо болон НАТО-гийн үүргийг хэлэлцэх шаардлагатай байна. Мөн тохиролцооны талаар ОХУ ч мөн байр сууриа илэрхийлэх болно” гэж мэдэгдэв. Украины төлөөлөгчдийг ахалсан Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак Швейцарьд америкчуудтай хийсэн хэлэлцээ үр бүтээлтэй болсныг онцолж “Бид маш боломжийн хугацаанд, тун удахгүй зорилгодоо хүрнэ гэдэгт маш итгэсэн өөдрөг сэтгэлтэй байна” гэж мэдэгдэв. Мөн энэ сарын 24-ний даваа гарагийн шөнө Цагаан ордны болон Украины ерөнхийлөгчийн вэб сайтуудад “АНУ, Украин улсууд Женевт болсон хоёр улсын төлөөлөгчдийн уулзалтын дараа
хамтарсан мэдэгдэл гаргаж “Үр бүтээлтэй хэлэлцээрийн үр дүнд Украинд энх тайван тогтоох шинэчлэгдсэн суурь баримт бичгийг бэлтгэв. Хоёр тал зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй болсныг тэмдэглэж байна. Ирээдүйн аливаа гэрээ хэлэлцээр нь Украины бүрэн эрхт байдлыг бүрэн тогтвортой бөгөөд шударга энхийн нөхцөлийг хангах ёстой. Хоёр тал ойрын өдрүүдэд энэ баримт бичгийн талаар эрчимтэй ажиллаж, Европын түншүүдтэй нягт хамтран ажиллахаар тохиролцсон. Мөн хоёр тал Трампын засаг захиргааны боловсруулсан Энхийн төлөвлөгөөний шинэчилсэн хувилбар нь хэрэгжих өндөр боломжтой гэдэгт итгэлтэй байна” гэсэн яг адилхан нийтлэл тавигдав. Женевийн уулзалтын өмнө Дональд Трамп олон нийтийн мэдээллийн “TruthSocial” хуудсандаа “Киев Энх тайвны төлөвлөгөөний эхний хувилбарын хүчин чармайлтад талархахгүй байна” гэж бичсэн бол уг уулзалтын дараа Зеленский өөрийн вэб сайтаар “Украины төлөөлөгчид АНУ-д, ялангуяа ерөнхийлөгч Дональд Ж.Трампт дахин талархлаа илэрхийлсэн” гэж мэдэгджээ.
Женевт болсон Энхийн хэлэлцээрийн үр дүнг хэлэлцэхээр энэ сарын 24-ний даваа гарагт Анголын нийслэл Луанда хотод болсон Европын Холбооны удирдагчдын албан бус дээд хэмжээний уулзалтын үеэр Германы канцлер Фридрих Мерц сэтгүүлчдэд “Украины төлөөх ямар ч энх тайвны төлөвлөгөө Европын зөвшөөрөлгүйгээр батлагдах боломжгүй. Европын ашиг сонирхол, Европын бүрэн эрхт байдалтай холбоотой асуудлыг тохироогүй Украины энхийн төлөвлөгөө гэж байхгүй. Украины ашиг сонирхол бол Европын ашиг сонирхол, бид эдгээрийг урт хугацаанд баттай хангахыг хүсэж байна. Европын нийтлэг ашиг сонирхолд хамаарах Киевийг нэг талын газар нутгийн буултад шахаж болохгүй, Украин ирээдүйд аль ч төрлийн түрэмгийллээс өөрийгөө үр дүнтэй хамгаалах чадвартай байх ёстой. Үүний тулд Украинд хүчирхэг Зэвсэгт хүчин болон найдвартай аюулгүй байдлын баталгаа өгдөг түншүүд байх шаардлагатай гэсэн хэд хэдэн зарчим байх ёстой. Намайг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн долоо хоногт утсаар ярилцах үеэр Трамп Украины талаар хамтран боловсруулж буй энхийн төлөвлөгөөг нээлттэй хүлээн авч буйгаа илэрхийлж байсан. Украины, АНУ-ын болон Европын Холбооны төлөөлөгчид өчигдөр Женевт яг ийм нэгдсэн ойлголцолд хүрсэн. Бид Женевийн хэлэлцээг, мөн тэнд гарсан завсрын үр дүнг сайшаан үнэлж байна.Одоо хийх хамгийн чухал алхам нь Оросыг хэлэлцээний ширээний ард суулгах явдал. Хэрэв энэ боломж бүрдвэл бүх хүчин чармайлт утга агуулгатай болно. Иймээс ойрын өдрүүдэд Украин дахь энхийн үйл явцад томоохон дэвшил гарах магадлал бага байна” гэж мэдэгдэв. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Си Жиньпинтэй энэ сарын 24-ний даваа гарагт утсаар ярьж, өөрийн “Truth Social” хуудсанд “Си Жиньпин хийсэн яриа маш сайн болсон. Бидний Хятадтай тогтоосон харилцаа маш хүчтэй. Бид Украин, Орос зэрэг олон сэдвээр ярилцсан” гэж бичжээ. Үнэндээ бол бодит байдлыг энгийн үгээр тайлбарлавал ийм юм.
ЗХУ коммунист үзэл суртал болон арми, бас нефтийн орлого гэсэн гурван тулгуур дээр хүчний байгууллагын дарангуйллаар ард иргэдээ захирч ирсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн уналт энэ улсыг тулгуургүй болгож ЗХУ түүх болж үлдсэн. Тэгвэл өнөөдөр ОХУ худал суртал, ухуулга болон арми бас нефтийн орлого гэсэн гурван тулгуур дээр хүчний байгууллагын дарангуйллаар оршин тогтнож байна. Кремль ирэх оны улсын төсөвт баррель нефтийг 57 ам.доллар байхаар тооцсон. Гэтэл өчигдрийн байдлаар Оросын Urals нефтийн баррелийн фьючерс үнэ болов. Энэ нь Орос уламжлалаар ордны эргэлт гарчихгүй бол Энхийн гэрээтэй, гэрээгүй ирэх оны эхний сарын дундаас ОХУ ЗХУ-ын түүхийг давтаж эхэлнэ гэсэн үг юм.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА
“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж ...
5 цагийн дараа
Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа
Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс ц...
4 цагийн дараа
16 настнууд “Иргэний андгай” өргөлөө
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны ...
3 цагийн дараа
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа. -Ханиад т...
3 цагийн дараа
“Алтаргана-2026” наадамд шинээр хоёр төрөл нэмэгдэнэ
Буриад зоны хоёр жил тутамд зохион байгуулдаг “Алтаргана-2026” соёлын их наадам ирэх оны долдугаар сарын 1-5-нд Улаан-Үд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



