мэдээ
Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв

Админ
2025 оны 11 сарын 26

Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хойд хэсгээр -24…-30°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар -10…-16°C, бусад нутгаар -16…-24°C хүйтэн байдаг.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байгаа бол бусад нутгаар температур болон хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах боловч агаарын температурын хувьд дунджийн орчим байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар, дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи шуургатай байна. Агаарын дундаж температурын хувьд нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°С-аар дулаан, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд 1–3°С-аар хүйтэн байх төлөвтэй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгийн нутаг Хөвсгөлийн зүүн, Төвийн хойд хэсгээр хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Булган, Сэлэнгэ, Төвийн ихэнх, Хөвсгөлийн зүүн хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Цаашдаа хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар 1–3°С-аар дулаан байх төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар хүйтэн, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджийн орчим, бусад нутгаар ахиу цас орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх төлөвтэй. Агаарын дундаж температур сарын эхний хагаст ихэнх нутгаар дунджийн орчим болон дунджаас 1–2°С-аар, сарын сүүлээр 1–4°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд зарим газраар цас орж, салхи ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар 1–3°С-аар дулаан байх төлөвтэй .
Энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орно.
Сарын эхэнд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах төлөвтэй аж.
Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үест баруун болон говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи шуургатай байх бол агаарын дундаж температур сарын эхний хагаст төв болон зүүн аймгуудын нутгаар, сарын сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв
Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Баян–Өлгийн ихэнх, Увс, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Хөвсгөл, А...
1 цагийн дараа
“Зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгслийг шийдэж өгөөгүйн улмаас 240 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүй байна” гэв
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Жетро төвийн баруун талд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг өнгөрсөн долоо хоногт улсын комисс хүлээж ...
33 минутын дараа
Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа
Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс ц...
27 минутын өмнө
16 настнууд “Иргэний андгай” өргөлөө
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо. Уг ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны ...
1 цагийн өмнө
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ
Боловсролын сайд П.Наранбаяртай ханиад томуугаас үүдэн сургууль, цэцэрлэгийн амралтыг наана эхлүүлэх эсэх талаар ярилцлаа. -Ханиад т...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



