Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

“Токио-2025” дифлимпийн наадмаас 36 орон алтан медаль хүртжээ

trend

Админ

img

2025 оны 11 сарын 27

news-img

“Токио-2025” Зуны XXV дахь Дифлимпийн наадам өчигдөр хаалтаа хийлээ. 11 өдрийн турш Японы Токио хотод үргэлжлэн явагдсан тус наадамд 81 орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд шилдгүүдээ тодрууллаа. Монгол Улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртэн багийн дүнгээр 47-р байрт жагслаа. Манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Н.Эрхэмбаяр, Д.Чинзориг нар хүрэл медаль хүртсэн юм.

“Токио-2025” наадмыг Украины баг тамирчид 32 алт, 39 мөнгө, 29 хүрэл, нийт 100 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол зохион байгуулагч япончууд 16 алт, 12 мөнгө, 23 хүрэл медаль хүртжээ. 54 орон ямар нэгэн медаль хүртсэнээс 36 орон аваргын алтан медальтай буцлаа. Монголын баг энэ удаагийн наадамд хоёр хүрэл медальтайгаар Аргентин, Белги, Хонконг, Филиппин, Тайланд зэрэг орны урд 47-р байрт жагслаа.

Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх 7 хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно

Томуу, томуу төст өвчний тохиолдлын удирдлагын тогтолцооны багын хурлаар нөхцөл байдлын мэдээлэл, орчны зохицуулалтын багуудын ажил,...

img

1 цагийн өмнө

Автобензиний импорт 4.7 хувиар буурсан дүнтэй гарчээ

Гаалийн Ерөнхий газраас өнөөдөр гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сарын байдлаар автобензиний импорт 753.2 мянган тонн болж өмнөх...

img

2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрий...

img

3 цагийн өмнө

Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн ...

img

4 цагийн өмнө

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025 оны 12 дугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Арванхоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ...

img

4 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд