Ханиад, томуу хүндэрсэн учир12 дугаар сарын 1-нээс сургуулийн 1-5 дугаар ангийн хичээлийг цахимд шилжүүлэхээр болжээ.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Улаанбаатар хотын, хамгийн ханиад, томуу дэгдсэн бага, дунд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Ирэх долоо хоногийн даваа гарагаас бага сургуулийн хичээл цахимд шилжинэ. Харин дунд ангийн сурагчид дараагийн  долоо хоногоос нь цахимд шилжинэ. Харин 16-18 насныхан буюу ахлах сургуулийн сурагчдын дунд ханиадны тархалт бага байгаа учраас тэд танхимаар хичээллэнэ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хэвийн ажиллана. Учир нь цэцэрлэгүүдийг шууд хаавал эцэг эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно” гэв.